Японы эрх баригчид иргэдээ хостой болоход зуучилдаг

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Х.ОЮУНБОЛД  Энэ хэдийгээр солиотой юм шиг сонсогдож болох ч Японы орон нутгийн эрх баригчид ганц бие, амьдралын хань болох хүнээ хайж байгаа иргэдийнхээ мөрөнд зүрхээр тэмдэг тавьж эхэлсэн байна. “Спутник” агентлаг энэ санаачлагын талаар бичжээ. Ганц бие хүмүүсийг танилцуулдаг олон цахим хуудас байдаг ч нутгийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр цөөн хэд нь хөгжиж үйл ажиллагаагаа явуулдаг улсын нэг жишээ нь Япон аж. “The Economist” сонинд  Японы орон нутгийн эрх баригчид амьдралынхаа ханийг хайж байгаа ганц бие хүмүүст зориулсан цахим хуудсыг ажиллуулдаг байна. Сонирхсон хүмүүс нь маягтыг бөглөснөөр эрх баригчид тэдэнд хосыг нь олж өгөхийг зорьдог гэж бичжээ. Энэ үйлчилгээг Японоор “Ижү конкацу” гэж нэрлэдэг бөгөөд “Явуулын эхнэр нөхрүүдийн ан” гэсэн утгатай аж. Гэхдээ энэ үйлчилгээ Японд шинэ зүйл биш юм байна. Энэ арлын хойд хэсэгтэй ойрхон Акита мужид орон нутгийн эрх баригчид есөн сар гаруй ганц бие хүмүүсийг хостой болгох хайгуулын үйлчилгээг үзүүлсэн байна. . “The Economist” сонинд Акита мужийн эрх баригчид үүний үр дүнд 1350 иргэнээ амьдралын ханьтай нь учруулсандаа баяртай байна гэж бичжээ. Харин саяхнаас шинэ үйлчилгээ санал болгож эхэлсэн байна. Тодруулбал, хосоо хайж байгаа хот, орон нутагт амьдардаг хүмүүсийг танилцуулж, хос болгохыг зорьж байгаа аж. Акита мужийн Гэр бүлийг дэмжих төвийн захирал Румико Сайто “The Economist” сонинд “Энэ цахим хуудсыг ашигласнаар манай мужид амьдардаггүй орон нутгийн иргэнтэй гэр бүл болж, энд амьдарна гэж найдаж байна” гэж ярьжээ. Японд ганц бие хүмүүсийг хостой болоход зуучилдаг цахим хуудсаас гадна бүх мужид ганц бие хүмүүсийг хосоо олоход нь туслах зорилгоор баяр зохион байгуулдаг байна.   Эх сурвалж www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 34 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 34 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 33 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 24 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 37 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 43 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин