Рефат Чубаров: Татаруудад гэрээсээ хамраа ч битгий цухуйлгаарай гэж хэлсэн

2014-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Крым дахь Татарын Ассамблей буюу Межлисийн тэргүүн, Украины дээд Радын депутат Рефат Чубаров “АВС” сонинд ярьж байна. 1944 онд Сталины зарлигаар татаруудыг нутаг зааж цөлөхөд Рефатын эцэг эх Узбекистанд иржээ. Эдүгээ 57 настай Чубаров тэнд төрсөн аж. Өнөөдөр тэрээр Крымийн хүн амын 12 хувийг эзэлдэг татаруудын лидер. Оросуудад хэзээнээсээ дургүй татарууд Крымийн хойгт Оросын цэрэг орж ирснийг таашаахгүй байна.

-Крымд болж буй үйл явдлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол хойгийг нэгтгэх гэсэн Оросын оролдлого, цэргийн эзэрхийлэл гэдэг нь тодорхой байна.

-Оросууд болохоор тэднийг хэн нь мэдэгдэхгүй цэрэгжсэн бүлэглэлийн хүмүүс гээд байгаа шүү дээ?

-Тэд энд, Сим­феропольд эргүүл хийж байна. Одоо тэд Оросын армийн таних тэмдэгтэй явж байна. Тэд бол Оросын цэрэг.

-Татарууд ямар нэг арга хэмжээг санал болгож байгаа юу?

-Олон улсын хамтын нийгэмлэг, тэр тусмаа Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө дуугардаг улсууд дорвитой хариу өгөөсэй гэж хүсч байна. 1994 оны Будапештийн санамж бичигт Орос, Америк, Их Британи гарын үсэг зурсан. Тэд үүний биелэлтийг нь хянах ёстой. Мөн НҮБ байна. Олон улсын хэмжээнд баталсан, гарын үсэг зурсан бүхэн ганцхан Владимир Путиний хүсэл зоригийн улмаас хэнд ч хэрэггүй цаас болон хувирч магадгүй боллоо. Крымийн татарууд бид олон улсын эмх журмыг сахиулж, аварч чадахгүй байх.

-Та нар Киевийн шинэ эрх баригчдыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Тийм, хүлээн зөвшөөрч байгаа. Виктор Янукович Крым дахь татарууд болон дийлэнх оршин суугчдынх нь дунд ямар ч дэмжлэггүй болсон.

-Хууль ёсны Ерөнхийлөгч бол Янукович гэж Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов хэлсэн шүү дээ...?

-Аксеновын хандлага, орос цэргүүдийн ирэлт, хойгийн статусын асуудлаар тавдугаар сарын 25-нд зарлагдсан бүх нийтийн санал асуулга зэрэг нь Оросын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Оросууд Абхаз, Өмнөд Осети дээр яаж хөдөлж байсан, яг тэрийгээ Крымд хэрэгжүүлэх гэж байна. Янукович бол зөвхөн аюулгүй байдлынхаа төлөө Оросын утсан хүүхэлдэй маягаар л ашиглагдсан.

-Москва болон Янукович Киевийн шинэ эрх баригчдыг “фашистууд” гэж нэрлэснийг хэрхэн үзэж байна?

-Санал нийлэхгүй байна. Майданд жагсаж байсан хүмүүс фашистууд биш. Тэдний дунд радикалууд байсан уу гэвэл байсан, гэхдээ тэд их цөөхөн.

-Хэд хоногийн өмнө татарууд Крымийн парламентын өмнө жагсаж, Москваг биш, Киевийг дэмжиж байсан. Та нар дахин жагсах уу?

-Би татаруудад хандаж аюултай өдөөн хатгалгаас зайлсхийхийн тулд гэртээ бүгэж, хамраа ч битгий цухуйлгаарай гэж хэлсэн. Өөрсдийгээ хамгаалах бүлгэм энэ тэр байгуулаад хэрэггүй, эзэрхийлэгчид маш сайн зэвсэглэсэн байна лээ.

-Оросууд Крымийг нэгтгэвэл эндхийн татаруудын байдал бүр муудна гэж бодож байна уу?

-Хууль дүрэм, нэг улсын газар нутгийн нэгдмэл байдал зөрчигдвөл зөвхөн татаруудын хувьд бус, бүгдийн хувьд нөхцөл байдал муудна.

-Крымд юу болох гээд байна аа?

-Мэдэхгүй, таамаглаж чадахгүй нь. Харин одоо болж буй зүйлийг гамшиг, эмгэнэл болохоос нь өмнө зогсоох хэрэгтэй.

-Татарууд хэзээ Крымд буцаж ирсэн юм бэ?

-Бид нар 1944 онд цөлөгдөж, цөллөг 1956 он хүртэл үргэлжилсэн. Бид апартейд маягийн, хууль ёсны эрхээ хамгаалах боломжгүй нөхцөлд амьдарсан. 1979-1989 онд биднийг Крымд буцаж очихыг хориглож байлаа. Гэвч бид тэмцсээр, 1980-аад оны эцсээр ЗХУ задрахад зорьсондоо хүрч чадсан. Одоо бид 300 мянгаар тоологдох болсон. 150 мянга нь Крымийн гадна амьдарч байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

52 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 12 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 16 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 19 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 24 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 28 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 37 мин