Р.Шинэгэрэл: Ирэх онд уул уурхайн салбарт уналтын мөчлөг тохиож мэдэхээр байна

2019-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төсөв хэлэлцэхтэй холбогдуулан “Зууны мэдээ” сонин эдийн засагчдын байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Монголиан бизнес гайд” ХХК-ийн захирал, эдийн засагч, судлаач Р.Шинэгэрэл оролцож байна. -Уул уурхайн салбарт тохиолддог ээлжит уналтын мөчлөг ирэх онд тохиож мэдэхээр байхад улсын төсвөө тус салбараас хэт хамааралтай байдлаар оруулж ирж байна. Мөн өмнөд хөршийн аж үйлдвэрийн удаашрал манай гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээ, орлогод сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна. Гэвч эрх баригчид нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн гэж тооцсон нь эрсдэлтэй өндөр тоо. Энэ жилийн экспорт 42 сая тонндоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байхад сонгуулийн жилд ийм өндөр тоо дахин оруулж ирж байгааг харахаар эрх баригчид олон эрсдэлийг тооцоогүй гэж хэлж болохоор байна. Мөн Хятадын зах зээлээс хамаарч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэйг холбогдох байгууллагын шинжээчид хэлж байгаа энэ үед Засгийн газраас нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортлохоор тооцож оруулж ирсэн байгаа. Уул уурхайн цөөнгүй тооны лицензүүдийг цуцалсан, ихэнх нь нүүрсний лиценз байгаа, цаашид цуцлахаа зарлаад байгаа явдал энэ салбарт ирэх онд төсөөлшгүй их эрсдэлийг авчирч магадгүй байна. Улс төрийн сонгуулиас үүдэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр төлөвлөсөн ажлууд хойшлох эрсдэлтэй, мөн тус компанийн удирдлагууд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөх байх. Орон нутгийн “Тавантолгой” ХК дээр их улстөржсөн дайралтууд явагдаж байгаа, баруун бүсэд Хөшөөтийн нүүрсний уурхай түр зогсолт хийсэн байгаа, говийн зарим том нүүрсний уурхайн лицензийг цуцалсан. Цаашид ч цуцлахаа амлаад байгаа энэ үед энэ их хэмжээний экспорт хийнэ гэдэг боломжгүй зүйл. 1.2 мянган тонн зэс, тонн тутмыг нь 5.991 ам.доллароор экспортлоно гэж төсөвт тусгажээ. Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал гацаанд орсон. Эрх баригчид энэ асуудлыг сонгуулийн жил шийдэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Мөн Эрдэнэтийн 49, 51 хувийг тойрсон асуудлыг шийднэ. Зэсийн экспортыг хийх голлох хоёр компани дээр том асуудлууд байгаа өнөө цагт эрх баригчид хэр бодитой тооцоо оруулж ирсэнд эргэлзэх хүн их байна. Дээрх хоёр компанийн асуудлыг шийдэж чадахгүй бол төсөв төдийгүй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд стратегийн ордуудын талаар оруулсан заалт тэр чигтээ батлагдвал бүр ч их эрсдэлийг авчирна. Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтууд хумигдана, үүнээс үүдсэн эдийн засгийн хямрал эхлэх болно. Төсвийг бүхэлд нь харахад уул уурхайн салбарт нөлөөлж мэдэх гадаад хүчин зүйлийг маш бага тооцсон байна. Дээр нь нэмж хэлэхэд эдийн засагт хамгийн том сөрөг нөлөө үзүүлж байгаа улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн ойлгомжгүй байдлаа шийдээгүй үед ийм их хэмжээний экспортын орлогыг тооцох нь маш эрсдэлтэй. Эцэст нь 2020 оны төсөв орлогоо өндөр харагдуулж, хэтийдсэн зардлаа нуух гэсэн сонгуулийн жил тул төсвийн мөнгөөр эрх баригчид өөрсдийгөө сурталчлах гэсэн оролдлого гэж дүгнэхэд хүргэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.8 №99 (6166)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

4 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 32 мин