Крымд цэрэг оруулах В.Путиний хүсэлтийг ёсоор болгов

2014-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Н.МӨНХЖИН

ОХУ-ын парламен­тын дээд танхим буюу Холбооны зөвлөл Украины газар нутагт, тэр тусмаа Крымийн автономит бүгд найрамдах улсад хязгаарлалттай тооны цэрэг оруулах Ерөнхийлөгч Владимир Путиний хүсэлтийг санал нэгтэй баталлаа. Ийнхүү Крымын хойгт Оросын цэргийг оруулах нь албан ёсны, зөвшөөрөлтэй мэт харагдах болов. Киевийн шинэ эрх баригчид Оросын үйлдлийг эрс эсэргүүцэж “Москва цэргийн хүчээр Крымийг эзэллээ” хэмээн мэдэгдэж байна. Одоогоор Оросын талыг баримтлагч зургаан мянга орчим цэрэг Хар тэнгисийн хойгт орж ирээд байна хэмээн Украины түр Засгийн газраас мэдэгдэв.

Украинд төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч В.Янукович зугтан, шинэ эрх баригчид гарч ирсний дараа орос үндэстэн давамгайлдаг Крымийн автономит бүсийн Засгийн газар ОХУ-д хандан тусламж, өмгөөлөл хүссэн юм. Үүний дараа Кремлийн тэргүүн В.Путин Крымд цэрэг оруулах зөвшөөрлийг Холбооны зөвлөлөөс хүссэн билээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко “Өнөөгийн нөхцөл байдалд Крымийн Засгийн газрын хүсэлтийг биелүүлэх боломжтой. Хар тэнгис дахь Оросын тэнгисийн цэргийн флот болон Крымийн газар нутаг дээр амьдардаг орос иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тийшээ тодорхой тооны цэрэг илгээж болно” хэмээн мэдэгдэж байв.

В.Путин Холбооны зөвлөлөөсөө Крымд цэрэг илгээх зөвшөөрөл авсны дараа Киевийн Засгийн газар цэрэг, армиа байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Крым дахь стратегийн байгууламжуудыг Оросын цэргүүд хяналтдаа авлаа хэмээн Украины эрх баригчид мэдээлж байгаа юм. Эдгээр үйл явдлын өмнөхөн ОХУ-ын Тэнгисийн цэргийн Хар тэнгис дахь флот Крымийн газар нутгийг хамгаалж, цэргээ илгээх талаар Крымийн эрх баригчидтай тохиролцсон юм.

Хар тэнгисийн хамгийн том хойг болох Крым нь Украины автономит бүс нутаг гэсэн статустай. 2.6 сая хүн амынх нь 70 орчим хувь нь оросууд. Тус хойгийн үзүүрт байдаг Севастополь хот дахь тэнгисийн цэргийн баазыг Орос, Украин хамтран эзэмшдэг. 2010 оны дөрөвдүгээр сард Орос, Украин хоёр Севастополь дахь Оросын тэнгисийн цэргийн флотыг 2042 он хүртэл байлгах тохиролцоонд хүрчээ. Үүнээс хойш дахин таван жил сунгах (2047 он хүртэл) болзолтой. Энэ тохиролцоо Украины парламентад ширүүн маргаан дэгдээж, депутатууд нь хуралдааны танхимд гар зөрүүлж байсан ч 52 хувийн саналаар баталсан юм. Оросын Дум энэ гэрээг 98 хувийн саналаар баталжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын лидер Б.Обама нар утсаар ярилцаж, Украины асуудлаар санал бодлоо солилцлоо хэмээн Кремлийн сайтад мэдээлсэн байна. Энэ үеэр В.Путин “Украины зүүн хэсэгт хүчирхийлэл дэгдсэн үед Москва өөрсдийн болон орос хэлтэй иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй” хэмээн дуулгажээ. Цагаан ордны тэргүүн ОХУ Украины газар нутаг дээр цэргийн хүч хэрэглэж магадгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэхэд Владимир Путин “Хэт үндсэрхэг үзэлтэй бүлгүүдийн өдөөн хатгасан, гэмт хэргийн үйлдэлд анхаарлаа хандуулж байна. Эдгээр бүлгүүдийг Киевийн өнөөгийн эрх баригчид өөгшүүлж байж болзошгүй” хэмээн хариулжээ. Украины газар нутаг дээр амьдардаг оросууд болон ОХУ-ын иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлж байгааг Путин сануулсан байна.

Хоёр лидерийн яриа Америкийн талын санаачилгаар өрнөж, хагас цаг орчим ярилцлаа хэмээн France Presse агентлаг уламжлав. Б.Обама “Орос олон улсын эрх зүйг зөрчлөө. Энэ зөрчил цаашид үргэлжилвэл Москва улс төр, эдийн засгийн тавцанд ганцаардаж магадгүй” хэмээн мэдэгдээд Оросын цэргүүдийг Крым дахь бааз руу нь эргүүлэн татахыг Путинд уриалжээ. АНУ ирэх зургадугаар сарын 4-5-нд Сочид болох “Их-8”-ын уулзалтын бэлтгэл ажлаа зогсоолоо хэмээн Цагаан ордны мэдээлэлд онцолсон байна.

АВС”

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

1 цаг 1 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 20 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 25 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 28 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 33 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 37 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 46 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 46 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 46 мин