Азийн хөгжлийн банкны тайлан дахь Хонгконгийн хар дарсан зүүд

2019-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Ж.Ану   “Блүүмберг” болон “Barron”-ы нийтлэлчээр ажиллаж байсан, өдгөө “Форбес” сэтгүүлийн эдийн засгийн тоймч, нийтлэлчээр ажиллаж буй Уиллям Пессек “Хонгконгийн асуудлууд дөнгөж эхэлж байна” хэмээх нийтлэлээ өнгөрсөн даваа гаригт олонд хүргэжээ. Энэхүү нийтлэлийг хүргэж байна.    

Ямар тахилыг нь буруу өргөсөн гэхээрээ…

Хонгконгийн тэргүүн Кэрри Лэм 2019 он энэ арлын азгүйтлийн жил боллоо хэмээн итгэсэн байсан бол аль эрт ноён нуруугаа хугалчихсан байх байлаа. Азийн хөгжлийн банкны хамгийн сүүлийн тайланд дурдсан улс орнуудын эдийн засгийн урьдчилсан төлөв дэх хамгийн их хөдөлгөөнийг бий болгосон бүс нь энэ арал байсан билээ. Тус банкнаас энэ жил Азийн өсөлт 5.4 хувьтай байна хэмээн таамагласан ч хар нүх шиг санаа зовоосон асуудлууд жагссан хэвээр л байна. Ирэх онд өсөлт энэ жилийнхээс нэг их ялгаагүй буюу 5.5 хувьд тогтох нь. Харин Хонгконгийн хувьд шаналант түүх, маш хэцүү дүр зураг болоод байна. Азийн хөгжлийн банкнаас энэ хотын өсөлтийг 0.3 хувь байна хэмээн дүгнэж буй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд энэ өсөлтийг уг нь 2.5 гэсэн тоогоор хэмжиж байсан. Ямар тахилыг нь буруу өргөсөн гэхээрээ ийнхүү өндрөө авсан график гудайн унав… Эхний томоохон суурь шалтгаан бол дэлхийн худалдааны дайн Хятадаас Япон, Сингапурыг чиглэн хүйтнээр шуурч байна. Бусдынх нь хувьд ч ялгаагүй жиндэж байгаа. Гэвч бодит эрсдэл юунд оршиж байна гэхээр, хүч тэнцвэргүй Лэмийн Засгийн газрын амьсгалах агаарыг “сорж”, улмаар түүнээс өмнө төр барьж байсан хүмүүсийг ч тоглоомын тойрог улам давчдуулсаар байна. Бизнесийн элитүүдийн эх нутгийн оршин суугч 7.4 сая хүний амьдрал аюулын уур савсуулсан балчиг шаварт улам бүр шигдсээр буй. Өнгөрсөн зургадугаар сард Лэм Хятад улсад ялтан шилжүүлэх хуулийг батлуулахаар оролдсон нь ардчиллын “хайгуулч” эсэргүүцэгчдийн давалгаанд оч болон үсэрсэн юм.  

Хонгконг руу чиглүүлсэн хөрөнгийн урсгал

  Одоо Лэм-д тулгарч буй жинхэнэ сорилт бол удааширч буй Хятадын өсөлтөөс илүүтэйгээр, эх газрын нийслэл хот хэрхэн Хонгконгийн эдийн засгийг багалзуурдаж буй явдал. Улс төртэй холбогдсон нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн тухай сэдэв нь бас нэг асуудал. Үүнээс хамгийн том нь, эх газрын нийслэлээс тогтвортойгоор Хонгконг руу чиглүүлсэн хөрөнгийн урсгал бөгөөд энэ нь 2000 оноос хойш асар өндрөө авсан давалгаа болтлоо өргөжжээ. Өнгөрсөн наймдугаар сард гаргасан Centa-City Leading Index-ийн үл хөдлөх хөрөнгийн үнийн судалгаагаар Хонгконг дахь орон сууцны үнэ 2003 оноос хойш 300 хувиас илүүтэйгээр нэмэгдсэн байна. Бээжингийн санхүүгийн системээ илүү либералчлах гэсэн хүсэл тэмүүлэл нь эх газрын саятнууд болоод тэрбумтнуудыг нуусан хөрөнгөө Хонгконгийн үй түмэн байшин болгох үүд гарцыг нь нээсэн гэж болно. Нэг ёсондоо эзэнгүй олон байшин ярайж, тэдгээр нь зөвхөн өнөөх баячуудын нөөцөлсөн үүц болж таарав. Хөрөнгийн үнэлгээ ийнхүү өөрчлөгдсөн нь Хонгконгийн дундаж давхаргынхныг ч нөмөрсөн юм.    

Д.Трампын дараагийн тэслэх бөмбөгнөөс өмнө бидний мэдэх ёстой зүйл

  Азийн хөгжлийн банкны зарласан урьдчилсан төлөв оргүй зүйл биш бололтой. Учир нь Хонгконгийн Худалдааны хөгжлийн зөвлөлөөс энэ жил экспорт дөрвөн хувиар буурахаар байгаа нь 2009 оноос хойшх хамгийн муу үзүүлэлт хэмээн харж байгаа. Доналд Трамп худалдааны дайныг хурцдуулсан байж болох. Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар оноосноороо АНУ-ын Ерөнхийлөгч Европт уур хилэнгээ илгээсэн ч юм билүү. Харин Японы хувьд тэрээр Ерөнхий сайд Шинзо Абэг хангалттай буулт хийгээгүй гэж үзвэл бас л адил догширч мэднэ. Гэсэн хэдий ч Азийн хөгжлийн банк нэг зүйлийг анхааруулсан. Энэ бол Д.Трампын дараагийн тэслэх бөмбөгнөөс өмнө бидний мэдэх ёстой зүйл бол эдийн засгийн урьдчилсан төлөв дэх эрсдэлийн уналт хурцадсан явдал билээ. “Мөргөлдөөн 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Улмаар бусад бүс нутгийн эдийн засагт ч хүрээгээ тэлэх магадлалтай” гэж тус банкны тайланд онцолжээ.    

Хонгконгийн залуу үеийнхэн боломжоор “цангаж” байна

  Хонгконгийн хувьд энэ хотын бэрхшээлт асуудлууд нь өргөжиж, эсэргүүцэл үргэлжлэх нь хараажаар ойлгомжтой. Лэмийн Засгийн газар нийгмийн аюулгүй байдлаа хангахуйц хариу өгөх нь ч тодорхой. Өөрөөр хэлбэл, орон сууцанд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг өсгөх, улмаар газар нутгаа эргүүлэн авах хүсэл тэмүүллийг ноцоон өрдөх дүр зураг айсуй. Үүний сацуу компанийн татварыг нэмэгдүүлж, зарим хөрөнгийн татварыг ч бий болгох магадлалтай. Энэ нь нэг ёсондоо Хонгконг өөрийгөө мэдэж, хэн нэгний эрхшээлээс тасрахаар хүчтэй зүтгэж буйн дохио. Гэсэн ч өнөөдрийг хүртэл Хонгконгийн хамгийн баян хүн, тэрбумтан, сайн үйлсийн эзэн Ли Ка Шин шиг энэ тухай зарлан тунхагласан хүчтэй дуу хоолой гараагүй л байна. 2014 онд болсон Шүхэртэй жагсаалын үеэр тэрээр “Нойрсож буй Хонгконг” хэмээх илтгэлээр үүнийгээ эхлүүлсэн билээ. Тэрээр 2016 онд ч үүнийгээ үргэлжлүүлж “Хонгконг компанийн татвараа 1-2 хувиар нэмэх хэрэгтэй. Ингэснээр маш олон ядуу зүдүү хүмүүст тус хүргэх болно. Хамгийн гол нь Засгийн газар залуу хүмүүстээ сонголт үлдээж байна уу гэдгээ маш сайн бодох ёстой” хэмээн “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.     Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.7. № 198 (6165)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

4 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 цаг 42 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 37 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

7 цаг 59 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

8 цаг 58 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

9 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 25 мин