Хаадын шилтгээн мэт “Norpei” галерей

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Уран зураг сонирхогчдын хамгийн их зорьж очдог галерейнуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Түүх ӨГҮҮЛЭХ “Монголын уран зургийн галерей” Монголын уран зургийн галерей 1991 онд байгуулагдсан төрийн үйлчилгээний галерей юм. 1921 оны Ардын хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэл авьяаслаг уран бүтээлчдийн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гэсэн дүрслэх урлагийн бүх төрлийн 4000 гаруй бүтээл галерейд хадгалагдаж байна. Жилд гадна дотны томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10 мянга гаруй үзэгчид үйлчилдэг юм. Бүтээлч өдрийг бэлэглэх “Монгол Арт” “Монгол арт” галерей нь зураач уран бүтээлч, бүтээл цуглуулагчидтай хамтран ажиллахаас гадна соёл, урлагийн арга хэмжээ, сургалт, уулзалт, эрдэм шинжилгээний хурал гээд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр давхартаа үзэсгэлэнгийн бага танхим, “Монгол арт” шоп, Классик кофе шоптой. Харин хоёрдугаар давхарт хуваарьт үзэсгэлэнгийн гол танхим, гуравдугаар давхарт орчин үеийн урлагийн танхимтай бол дөрөвдүгээр давхартаа байнгын үзэсгэлэнгийн болон уран зургийн сургалтын танхимтай Монголын том галерей юм. Гол онцлог нь хамт олон, найз нөхдөөрөө нэг үдшийг урлагийн орчинд сонгодог хөгжим сонсож, зураг зуран стресс, ажлын ачааллаа тайлах боломжийг олгодог “Creative day” буюу бүтээлч өдөртэй. Залуу уран бүтээлчдийг дэмждэг “Алтан хаан” Гадаадын жуулчид нэн тэргүүнд тухайн улсын уран зургийн галерейг зорьдог. Тэгвэл тус галерей төвд ойр байрлахаас гадна жуулчдад зориулан бүтээлийнхээ тайлбарыг англи хэлээр бичихээс гадна англи хэлтэй хөтөчтэй. Өөр нэг шинэлэг зүйл нь орчин үеийн шинэ урсгал чиглэлээр уран бүтээл гаргадаг залуу зураачдыг дэмжин ажилладаг юм. “Алтан хаан” галерейд дэлгэсэн уран бүтээлч Б.Мөнхзулын “Colors of life” үзэсгэлэн өнөөдөр дуусах юм байна. Олон улсын шаардлагад нийцсэн “MN 17” “Нүүдэл суудал” олон улсын медиа наадам, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд оролцогчид шилдэг бүтээлүүдээ “MN 17” галерейд дэлгэж байсан билээ. Учир нь энэ галерей зай талбай том, тохилгоос гадна тав тухтай мэдрэмжийг үйлчлүүлэгчдэд бэлэглэдэг. “MN 17” арт галерейд “Норд Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцсон Монголын уран бүтээлчдийн нэгдсэн тайлан үзэсгэлэн “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ нэртэйгээр нийтэд хүрч байна. Үзэсгэлэн энэ сарын 8-30-ныг дуустал үргэлжилнэ. “Norpei” Хаад, ноёдын шилтгээнд ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлэх интерьер дизайнтай оффист байрладаг галерей бол “Blue Mon” төвийн нэгдүгээр давхарт байрлах “Norpei” юм. “Улаан гэр” Саяхнаас “Улаан гэр” бүтээлч орон зай болсон бөгөөд үзэсгэлэнгээс гадна сургалт, семинар, уулзалтыг зохион байгуулах боломжтой. “Хаан” галерей Хэрэв танд Хаан банкны төв салбараар зочлох шаардлага гарсан бол гуравдугаар давхарт байрлах “Хаан” галерей”-гаар ороод гараарай. Улаанбаатарын хамгийн тансаг оффист тооцогддог “Хаан банк” цамхагт байрладаг олон нийтэд нээлттэй энэ галерейд сар бүр шинэ үзвэрүүд гардаг. Урчуудын бүтээлийг “Арт”-аас үзээрэй Монголын урчуудын эвлэлийн хоёрдугаар давхарт байрлах “Арт” галерейд урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн гардаг. Мөн “Арт” галерейн хажууд “Сэнгэраги” хувийн галерей бий. Эх сурвалж: “Зууны мэдээ сонин” № 197 (6164)  
Баярлалаа сайхан мэдээлэл оруулсанд . Norphei art gallery гэж засаад оруулаад өгөөч
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин