Л.Оюун: Зээлийн хязгаар тавьж, бонд гаргахаас айх шаардлагагүй

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Ирэх оны төсвийн төсөөллийг Сангийн яамнаас танилцуулсан. УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюуны байр суурийг хүргэж байна. -Ирэх жилийн төсөв хоёр их наядын алдагдалтай байхаар төсөөлсөн байна. Алдагдлаа ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хүрээнд аж ахуйн нэгжид ногдуулах орлогоос нөхнө гэжээ. Түүнчлэн Засгийн газар бонд гаргахгүй. Мөн тогтворжуулалтын сангийн орлогоос нөхнө гэсэн. Энэ нь хэр бодит төсөөлөл вэ? -Энэ төсөөлөл бодитой боломжийн төсөөлөл гэж хэлж болно. Ямар ч байсан алдагдал, зөрүүг санхүүжүүлэх эх үүсвэрээ тодорхойлсон байна. - 2020 оны дунд үеэс дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унана гэсэн мэдээ бий. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлоно гэжээ. Энэ тохиолдолд төсвийн орлого бүрдэх үү? -Тогтворжуулалтын санд хэдэн төгрөгийн орлого төвлөрөх нь нүүрсний борлуулалтаас шалтгаална. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалж тус санд төлөвлөснөөс илүү гарсан орлогоо хуримтлуулдаг. Үнэ унах үед түүнийгээ авч хэрэглэдэг зорилготой. Тэгэхээр алдагдлыг биднээс хамаарахгүй шалтгаанаар биелэхгүй байгаа зардлын эх үүсвэрийг тогтворжуулалтын санд төвлөрүүлсөн орлогоос нөхдөг. Нөгөөтэйгүүр төсвийн алдагдалыг яагаад Засгийн газар дотоод бонд гаргаж нөхөж болохгүй гэж. Гэтэл Засгийн газар бонд гаргахгүй гэжээ. Уг нь дотоод бонд гаргана гэдэг нь ард түмнээс зээл аваад зээлийг нь хүүтэй эргүүлж өгдөг. Тиймээс иргэдэд орлого бүрдүүлэх талаас нь авч үзвэл бонд болон зээл гаргахаас болгоомжлох шаардлагагүй. Тэр тусмаа тодорхой зориулалттайгаар бонд босгож ашиглах нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бонд гаргаж орлогоос нь хүүтэй зээлээ төлж төсөв ашигтай байх хэлбэр, санхүүгийн бусад хэрэгслүүдийг ашиглах нь зөв. Засгийн газар нь санхүүгийн хэрэгслээс татгалзаад байвал хэн ашиглах юм. Ер нь зээлийн хязгаар тавиад, бонд гаргахаас цэрвэж хүмүүсийг айлгах шаардлагагүй. -Энэ онд мах болон шатахууны үнэ огцом өссөн нь иргэдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлсөн. Төсвийн төсөөлөл ард түмэнд хэр ээлтэй байхаар болсон бол? -2020 оноос Татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэж эдийн засагт нэлээд идэвхжих хандлагатай байгаа. Гэхдээ бүрэн татвараа хураан авч чадвал боломжтой. Харин манайхан татвараа хугацаанд нь бүрэн төвлөрүүлдэггүйтэй холбоотой эдийн засгийн сууриа бэхжүүлж чаддаггүй алдаа байдаг. -2020 оны сонгууль болохтой холбоотой эрх баригчид сонгуульд зарцуулах мөнгөө төсвийн ард нууж байна гэсэн хардлагыг зарим эдийн засагч хэлж байна.Үүнд та ямар байр суурьтай байна вэ? -Төсвийн ихэнх нь бүтээн байгуулалт болон зогссон байсан төслүүд болон шинэ төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.Тухайлбал, Байгалийн түүхийн музейг нурааж өөр газар барина гэжээ. Нураагаад өөр газар барина гэвэл үргүй зардал гарна. Харин нураахгүйгээр газар дээр нь чанартай барилга барьж болдог гэдгийг олон жишээнээс харж болно. Тэгэхээр нураагаад газар дээр нь шинэ музей яагаад барьж болохгүй гэж. Эндээс л төсвийн үр ашигтай төлөвлөлт харагдана. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Том бүтээн байгуулалт хийснээр жуулчдын тоог нэмэгдүүлэх хэдий ч хэрэгжүүлэхдээ анхаарах хэрэгтэй. -2019 онд эдийн засаг өсөлттэй гарсан. Энэ өсөлт иргэдийн амьдрал, орлого, цалин, тэтгэвэрт хэрхэн нөлөөлж байгаагаар төсвийн үр дүнг тооцох байх. 2020 онд цалин, тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэжээ. Таныхаар ер нь тодотгол хийхгүйгээр энэ төсөөлөл хэрэгцээгээ хангах болов уу? - Эдийн засаг өссөнөөр иргэдийн хэрэглээ өснө.Хэрэглээ өссөнөөр эдийн засгийг хөгжүүлдэг. Цалин өснө. Харин өссөн цалингийн хэмжээгээр хөдөлмөрийн бүтээмжтэй байх талаас нь хөшүүргэ хийхгүй бол хий дэмий инфляци дуудсан мөнгөний өсөлт болчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.Тодотгол хийхийг одоогоор хэлэх боломжгүй. -Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлийг ирэх онд нэг тэрбум ам. доллараар нэмэгдүүлнэ гэсэн байна. 2021 оноос өрүүдээ төлж эхлэнэ. Зээлээр өмнөх зээлийн өрөө төлөх гэж байна. Энэ нь хэр зөв юм бэ? -Зээлийг өр гэж хэлэхгүй. Зээлийг зээлээр төлж болно. Сангийн яам зээл төлөх стратегиа боловсруулсан нь сайн байна. Зээлээс айх хэрэгүй. Зээлээр орлого бүтээж ядууралтай байсан хэсгээ дундаж давхарга руу оруулсан хөрш БНХАУ-ын эдийг засаг сэргэсэн. Зээлээс айгаад байгаагийн учир нь ашиглах, хэрэглэх дээрээ алдаж байна. Тиймээс гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, орлого орж ирэх хугацаатай нь уялдуулсан графикаа зөв гаргах нь чухал. Эх сурвалж: “Зууны мэдээ сонин” № 197 (6164)  
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 40 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

8 цаг 47 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

10 цаг 6 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

11 цаг 12 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

18 цаг 31 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

18 цаг 31 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

18 цаг 31 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

18 цаг 31 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин