“УБТЗ 77.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна”

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Хуулийн дагуу 2018 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар аудит хийж, санал дүгнэлтээ гаргажээ. Уг дүгнэлтэддээ “Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1.006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй” хэмээн дурджээ. Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн мөнгөн дүнгийн задаргааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрээр “Улаанбаатар төмөр зам дээр 77.4 тэрбум төгрөг байгаа. Засгийн газар Улаанбаатар төмөр замд дахиж дамжуулан зээл авч өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байгууллага зээлээ буцааж төлөхдөө луу унждаг. Цаашлаад хүчингүй болгуулах арга хэмжээ авдаг. Ийм үйлдэл гаргаж байсан аж ахуйн нэгжүүдэд Сангийн яам дахиж зээл авч өгөхгүй” гэв. Цаашлаад Орон нутгийн Засаг даргын Тамгын газарт дамжуулж олгосон зээл 144 тэрбум байгаа юм байна. Бүгд 228 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтэрчихсэн байгаа гэнэ. Мөн Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэртэй найдваргүй болсон зээлийн хэмжээ 322 тэрбум төгрөг байгаа юм байна. Нийслэлийн тээврийн газар дээр 23.9, Даланзадгадын дулааны цахилгаан станц дээр 2.2, “Анод” банк дээр 2.7 их наяд төгрөгийн зээл байгаа гэдгийг хэллээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    №196 (6163)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 12 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 3 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 16 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 26 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин