Ш.Отгонхүү: Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг аймаг, бүсэд нэгийг байгуулъя

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Мэргэжлийн боловсролын салбарын төлөөлөл болох Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал Ш.Отгонхүүг урив.  

СУМДАД БУЙ МСҮТ-ИЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  -Би 2005 онд Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэжил сургалтын ерөнхий боловсролын сургуулийн захирлын туслах, хүний нөөцийн ажилтнаар орж, энэ сургуультай ажил, амьдралаа холбосон. Тухайн үед 2003-2011 он хүртэл улсын хэмжээнд Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг /МСЕБС/ Сэлэнгэ аймгийн Сант сум, Төв аймгийн Эрдэнэ суманд туршиж байсан юм. Энэ нь ЕБС-ийн сурагчид есдүгээр ангиасаа XI анги хүртлээ тодорхой модулийг сонгоод хичээлийнхээ хажуугаар мэргэжил эзэмшихийг хэлж байгаа юм. Манай сургууль Мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн /МСЕБС/-ийн  загвараар 10 гаруй жил явсан. Хэрэв тэр чигээрээ энэ загвар хэрэгжсэн бол арай өөр байх байсан болов уу. Харин одоо энэ загварыг хэрэгжүүлбэл аймаг болон бүст нэг байвал зүйтэй. Тэгвэл дараа дараагийн ахисан шатны мэргэжлийн сургалтад сурахад илүү дөхөм болно. Гэхдээ мэргэжлийн боловсролын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэж байж  улс хөгжинө гэдгийг нийгэм ойлгосон. Мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа том нөлөөлөл болж байна. Үүнээс гадна мэргэжлийн боловсролын салбарыг төр засгаас сайн дэмжиж байна. Үүний нэг жишээ нь  гурван жил тасалдсан тэтгэлгийг олгож  Мэргэжлийн боловсролын салбарын багшийг дэмжиж цалинг нэмэх ажлыг хийж байна. Манайх улсын хэмжээнд цөөхөн байдаг сумын МСҮТ-ийн нэг. Сумын сургуулийн бэрхшээл их. Тиймээс манай хамт олон  нэг зүйлийг маш сайн ойлгосон. Энэ бол өөрсдөө идэвх чармайлт, хичээл зүтгэлтэй байж амжилтанд хүрнэ гэдгийг ойлгосон. Иймээс гадаад харилцаа болон бусад боломжит бүх зүйлээр сургуулиа хөгжүүлэхийг зорьж байна.  

“Илгээлтийн эзэн” төслийг хэрэгжүүлж байна

 
Блиц: Боловсрол 2000-2004 он: СУИС-ийг Жүжигчин  мэргэжлээр төгссөн 2019 он: Удирдлагын академийн Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэг хамгаалсан.   Ажлын туршлага 2004-2005 он: Төв аймгийн Эрдэнэ сумын Соёлын төвийн Номын санч 2005-2008 он: Төв аймгийн Эрдэнэ сумын /МСЕБС/ Мэргэжлийн  Сургалттай  Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлын туслах, хүний нөөцийн ажилтан 2008-2011 он: Төв аймгийн Эрдэнэ сумын МСЕБС-ийн Нийгмийн ажилтан 2011-2013 он: Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн Дэд захирал 2013-2017 Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн  Захиргаа аж ахуй, олон нийттэй харилцах албаны дарга 2017- оноос : Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал   Мэргэжил Найруулагч, Төрийн захиргааны удирдлагын магистр
-Сумын МСҮТ учраас элсэлтийн хувьд хичээж ажиллах зайлшгүй шаардлагатай. Манайд тойргийн сумдаас хүүхдүүд ирдэг байсан бол одоо Багануур, Багахангай дүүрэг болон Баянзүрх дүүргийн 28 хороотой хамтран ажиллаж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт “Илгээлтийн эзэн” төслийг хэрэгжүүлж байна. Тухайн дүүргийн нэг хороо нь 10 мянган хүнтэй. Тиймээс бид “Хороон дарга та мэргэжилгүй гурван залууг манай сургуульд явуул. Бид сургая та ажлын байраар ханга” гэдэг зарчмаар хоёр жилийн дотор 80 гаруй залуусыг ажилтай болгосон байна. Жишээлбэл, БЗД IX хорооны 16 залууг илгээлтээр сургаж байна. Суралцах явцаас эхлээд дадлага хийх, төгсөх хүртэл нь ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Мэргэжлийн боловсролын салбарын хувьд тоног төхөөрөмжийн  шинэчлэлийг хийж байгаа ч томоохон үйлдвэрүүдийн техник технологийн шинэчлэлийг гүйцэхгүй байгаа учраас ажил олгогчидтой хамтрах нь зүйтэй юм. Мөн аж ахуйн нэгжийн захиалгаар сургах нь үр дүнтэй. Ажил олгогч өөрөө зорилтот хүнээ сургаад ажлаар хангадаг тогтолцоог бий болгох нь чухал юм.  

ГАДНЫ УЛС ОРНУУДТАЙ СУРГАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЪЯ

  -Гадаад харилцааны хувьд БНХАУ, ОХУ, БНЧУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна. Чех улсын үйлдвэрлэгч компаниудын форум уулзалтад 2017 онд худалдаа аж үйлдвэрийн танхим дээр очиж уулзаад, тэндээс дөрвөн компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмж нийлүүлэх болон төгсөгчдөө сургах, сүү сүүн бүтээгдэхүүний ажилчид бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Одоогоор манайх төгсөгчдөө Чехийн томоохон үйлдвэрүүдэд дадлагажуулаад, Монголд ирэхэд нь ажлын байраар хангадаг болох, тэнд үйлдвэрүүдэд ашигладаг тоног төхөөрөмжийг зарагддаг жижиглэнгийн үнээр Монголд оруулж ирэх зэрэг ажлыг хийж байна. Харин БНХАУ-тай “ Монгол малчин” хөтөлбөр дээр хамтарч ажиллаж байна. Манай сургуульд  “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байна. Залуу малчдыг мал маллах арга ухаанд тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйтай хослуулах чиглэлийг түлхүү хичээллүүлж байна.  Хэтийн төлөвдөө Хөдөө аж ахуйн сургууль болох зорилготой. Тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг ажилчдыг бэлтгэн  гаргахыг зорьж байна. Гадаад харилцаа яагаад чухал вэ гэхээр тоног төхөөрөмжийн хувьд өөр байна. Манай улсын хувьд хоцрогдолтой байна. Бид Чехийн Оспро гээд компанитай хамтардаг. Тэнд сурагчдаа сургахад рентген гагнуурын тухай яригдаж байх жишээтэй.  

МСҮТ олсон ашгаараа сургалтын орчноо сайжруулах бүрэн боломжтой

  -Мэргэжлийн боловсролын салбарын сурагчид бол маш том ажиллах хүч. Сургууль  ашгаараа сургалтын орчныг сайжруулах бүрэн боломжтой. Мөн бүс нутгийнхаа онцлогийг ашиглах хэрэгтэй. Манайх бол аялал жуулчлал болон мал аж ахуйн бүс нутаг. Манай тогоочийн ангийн хүүхдүүд гэхэд жуулчны баазуудын өглөөний цайны талх барьж хүргэж өгч байна. Мөн 10 жилийн сургуулийн гал тогоог түрээсэлж, түүнээсээ тодорхой хэмжээний ашиг олж байна. Үүнээс гадна ирэх сарын 1-нээс үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр стандарт хангасан. Бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын газар өгч эрүүл ахуйн бичиг зэргээ авсан. Багш сурагчид урамшин сургалтын орчныг сайжруулан ажиллаж байна. Мөн сургалтаа бид “хоршоо” болгон ажиллуулж байна. Хоршоо нь дүрэмд орлогын тодорхой хувийг сургуулийнхаа дансанд хий. Тодорхой хувийг нь өөрсдөө ав. Тодорхой хувийг нь фонд үүсгээд тэр фондоо нэгээс гуравдугаар анги хүртэл хадгалж байгаад гуравдугаар ангид нь задалж, тухайн ажлын тоног төхөөрөмжийг нь өгөөд ажлын байртай төгсгөх ажил нэг хоршоон дээр туршигдаад явж байна. Гэхдээ үүнийг хийхэд хууль эрх зүйн орчин сул байна. Нэг ёсондоо төгсөгчдөө гарааны компани байгуулж өгөөд гаргаж байна. Хүүхэд өөрөө ажлын байраа бэлдэж байна гэсэн үг. Мөн Мэргэжлийн боловсролын салбарын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, орлогоо захиран зарцуулсанаа тайлагнадаг байх. Тэгвэл багш хөгжинө, сурагч урамшиж сургуулийн орчин сайжрах юм.  

Төсвөөс өгдөг мөнгийг мэргэжлийн онцлогийг нь харгалзан олгодог болъё

  -Хүнд машин механизм, оператор зэрэг мэргэжлүүд орлого олоход хэцүү. Харин оёдолчин, тогооч мэргэжлүүдийн хувьд тодорхой орлогын  квот олгодог. Квотынхоо дагуу сургуулийн төсөв рүү орлогынхоо тодорхой хувийг оруулдаг юм.  Манай төгсөгчдийн 74.5 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Цаашид 100 хувь болгохыг эрмэлзэж байна. Мөн  ирэх сарын 15-нд Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААГ-аас  Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл буюу SECIM-2 төслийн санхүүжилтээр “Мах бэлтгэх  үйлдвэрийн ажилтан” -ы  ангийг нээх гээд бэлтгэл ажилдаа явж байна. Энэ жил түр сургалтаа аваад ирэх жилээс албан ёсны квотод ороод багшаа бэлдэх зэрэг олон ажлыг авч хэрэгжүүлнэ.  

МСҮТ-үүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал

  -Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаас Мэргэжлийн боловсролын байгууллагуудыг  төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого барьж байна. Энэ бол маш зөв. Жишээлбэл, Төв аймгийн Эрдэнэ сум гэхэд хөдөө аж ахуй  тэр тусмаа мал аж ахуйгаар дагнадаг. Харин Говьсүмбэр дээр уул уурхай, Баянчандманьд ХАА-н тоног төхөөрөмж , автын чиглэлээр дагнан суралцдаг байх нь зөв юм. Элсэлтийн хувьд сүүлийн хоёр жил цонх үе таарч байна. Энэ нь ЕБС төгссөн сурагчид багассантай холбоотой байна. Гэхдээ Мэргэжлийн боловсролын салбарын элсэгчдийн тоо  өссөн байгаа.  Ирэх жилээс элсэлтүүд хангалттай болно гэж бодож байна.Элсэлт өссөн шалтгаан бол нийгмийн хэрэгцээ шаардлага ихэссэн мөн хүмүүсийн хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Ирэх сарын 3-нд Мэргэжлийн боловсролын салбарын анхдугаар их хурал болно. Мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн чиглэлээр багш нартай уулзаж ярилцах гэж байгаад миний хувьд туйлын ач холбогдол өгч байна. Энд бид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэхээс гадна цаашид Мэргэжлийн боловсролын салбарыг яаж хөгжүүлэх талаар зөв шийдлүүд гарах байх гэж бодож байна.  

Багш нар өндөр цалин амласан хувийн   компани руу орох нь элбэг байна

  -Мэргэжлийн боловсролын салбарын багш нараа тас­ралтгүй хөгжүүлж байна. Харин нэг том асуудал бий. Маш сайн бэлт­гэгдсэн багшаа өөр байгууллага руу алдах эрсдэл байна. Сайн бэлт­гэгд­­сэн багш маань Оюутолгойн ХАБ-ын ажилтнаар явах асуудал их. Тэр хүний буруу биш. Амьдралаа бодож өндөр цалинтай ажил руу явж байна. Гадаад дотоодод багш нарыг сайн бэлдэж байна.  Цалингийн хувь тэр компаниуд шиг биш ч тодорхой хэм­­жээгээр нэмэсэн цаашдаа ч мөн шат дараалан нэмэх  хэрэгтэй болов уу.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.30  ДАВАА  №193  (6160)  
Амжилт хүсье.
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 57 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

9 цаг 4 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

10 цаг 23 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

11 цаг 29 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

18 цаг 48 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

18 цаг 48 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

18 цаг 48 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

18 цаг 48 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин