Төвийн бүсийнхэн эко бүтээгдэхүүнээ дэлгэнэ

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг нь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хэрэглэгчдэд шинэ ургацын дээжийг шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн яармаг байдаг. Тэгвэл энэ жил хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр зохион байгуулсан бүсчилсэн арга хэмжээнүүд аймгуудад нэлээд өргөн хүрээтэй болж байна.  Тиймээс энэ удаа бид аймаг, орон нутагт зохион байгуулагдаж буй үндэсний үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдааны талаарх  мэдээллийг багцлан хүргэж байна.   

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хонгор нутагт чуулна

  Нийслэлчүүд гэлтгүй хот, хөдөөгийн олон айл өрх эх орны хөрсөнд тарьж ургуулсан, элдэв химийн бордоогүй эко бүтээгдэхүүн, хүнсний ногоог “Намрын ногоон өдрүүд”-ээс худалдаж авахсан гээд хүлээж суудаг. Мөн намрын өдрүүдэд ажил, амралтаа зохицуулан хөдөөг зорьж, аялал жуулчлалын арга хэмжээ, аймаг, орон нутгийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохыг хүсдэг.  Тэгвэл хэрэглэгчдийн энэ хэрэгцээ шаардлагыг хангасан нэгэн том арга хэмжээ “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор хотод болох гэж байна. Энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, малчдаас ченжийн гар дамжаагүй үнэ хямд мах, сүү цагаан идээг ард иргэдэд шууд хүргэнэ гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Энэ  үеэр иргэд тус аймгийн брэнд бүтээгдэхүүнүүд, гар урлал, жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм байна. Мөн галуутын цагаан бурам, говийн бор ааруул, ингэний хоормог, сарлагийн өтгөн сүү, өрөм, зөөхий, уулын зэрлэг сонгино тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнүүдийг өргөнөөр худалдаалах аж. Мөн ирэх амралтын өдрүүдэд нийслэлчүүдэд хамгийн ойр гэгддэг төв нутгийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд дэлгэх гэж байна. “Төвийн бүсийн түншлэл-2019” нэртэй зохион байгуулагдах уг  арга хэмжээ есдүгээр  сарын 27-29-ны өдрүүдэд болох бөгөөд Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул зэрэг аймгийн үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид, малчид тариаланчид  өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэх аж.  

“Намрын ногоон өдрүүд” аймгуудад чамлахааргүй ашиг өгч байна

  “Хэрэглэгчээс хэрэглэгчийн гарт” гэсэн уриатай намар цагийн арга хэмжээнүүд энэ жил аймгуудын хувьд үр өгөөжтэй байгааг албаныхан хэлж байлаа. Улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид ч гэсэн сэтгэгдэл өндөр байгааг зохион байгуулагчид хэлж байсан юм. Зарим аймгийн хувьд,  уг арга хэмжээний үр дүн, борлуулалтын байдал, үр ашгаа тооцоод эхэлсэн байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт энэ сарын 20,21-ний өдрүүдэд  “Алтай түншлэл-2019” баруун бүсийн үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ болж,  нийт 80 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэдгийг албаныхан дуулгав. Үзэсгэлэн худалдаанд Увс, Ховд, Завхан, Баян- Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл болон тус аймгийн 18 сумын 130 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан байна. Түүнчлэн Дундговь аймгийн Мандалговь хотноо болсон “Дундговь түншлэл-2019” үзэсгэлэн худалдаанд 15 сумын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцож, хоёр өдөрт 43.2 сая төгрөгийн борлуулалт хийжээ. “Энэ жилийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад борлуулалт харьцангуй өндөр, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол сайжирсан, сум бүр сумаасаа шалгарсан бүтээгдэхүүнээр оролц­­сон онцлогтой боллоо” гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын мэр­гэжилтэн Б.Энхтуяа онцолсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

4 цаг 57 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 58 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 0 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 55 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 17 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 16 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 48 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 9 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 43 мин