Э.Цог-Эрдэнэ: Иргэдийг ажилд зуучлах task.mn апп нэвтрүүллээ

2019-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Юу Эн Ай Ти” ХХК-ийн захирал Э.Цог-Эрдэнийг урьж, апп хөгжүүлэлтийн талаар ярилцлаа.   -Сүүлийн үед бизнесийн болон бусад үйлчилгээний салбарт апп буюу аппликэйшн нэвтрүүлж ажил үйлчилгээгээ илүү хурдтай зохион байгуулж эхэлсэн. Апп хөгжүүлэлт манай улсад хэр хөгжиж байна вэ? -Апп буюу аппликэйшн гар утсан дээр суурилсан программ. Компьютерт суурилсан программ хангамж нь цахим хуудас, оффис программ. Өнөөдөр хүн болгон биедээ гар утас авч явж байгаа тохиолдолд цаг, минут тутамд утсаа байнга нээж харж байна. Утсан дээр нь тулгуурлаж программ хангамж зохиосныг апп буюу апплекэйшн хэмээн нэрлэдэг. Гар утсаа тогтмол хэрэглэдэг учраас апп-ын эрэлт хэрэгцээ их байна. Сүүлийн таван жилд Монголд апп хөгжиж эхэлсэн. Энэ нь андройд болон iPhone утас орж ирсэнтэй холбоотой. Хүн болгон заавал компьютерээсээ  программ ажиллуулахаас илүүтэй гар утаснаасаа ажил, бизнесээ удирдаж байна. -Танай компани хэдэн онд байгуулагдав. Одоогоор хэчнээн апп хийж нэвтрүүлээд байна бэ? -Манай компани 2006 онд байгуулагдаж вэб сайт, оффис болон энгийн  программ хангамж чиглэлээр ажиллаж байсан. Тухайн үед ухаалаг утаснууд орж ирээгүй байсан болохоор апп-ыг нэвтрүүлэх боломжгүй байсан. Найзуудтайгаа  нийлж  компани байгуулж байсан болохоор бидэнд энэ чиглэлээр нарийвчлан суралцах шаардлага байсан. Тэгээд  2009 оноос бүгд гадаад руу суралцахаар явсан. Би Японд, манай найзууд АНУ, Солонгос зэрэг улсад суралцсан. Буцаж ирээд 2013 онд нэгдээд компанийхаа үйл ажиллагааг үргэлжүүлж өнөөдрийг хүртэл  апп-ын чиглэлээр бусад салбарт программ хангамжийг  хөгжүүлэн ажиллаж байна. Бид анх 2010 онд Монгол Япон толь ашиглах апп-ыг андройд утсан дээр  Google-ийг, iphone нь дээр App Store-ийг ашиглан бүтээсэн.Энэ апп-аа нэг ам.доллараар нэлээд үнэтэй зарж байсан. Сард 500 ам.доллар олж байсан. -Гол төлөв ямар апп хийдэг вэ. Борлуулалт хэр байна? -Сүүлийн үед борлуулалт муу байна. Үүнээс хойш 10 орчим апп хийсэн. Хамгийн сүүлд хоёр апп хийсэн. Нэг нь ажилд зуучлагч task.mn апп. Энэ апп-д  яг одоо хөгжүүлэлт хийж байна. Монголд ажил олголтын систем сайн хөгжиж байгаа ч цагийн ажил болон  ажилд зуучлах систем тааруухан хөгжиж байна. Тухайлбал, барилгын засварын ажил хийх нөгөө талаас  гэрээ засуулах гэсэн хоёр сонирхол зах зээлд их байдаг. Гэтэл энэ хоёр маань бие, биеэ сайн таньж олох тухайд эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэг нь сайн хийдэг компани болон хувь хүмүүсээ олж чадахгүй байхад нөгөөх нь найдвартай захиалагч, сайн үйлчлүүлэгчээ олж чадахгүй байна. Аль, аль нь найдвартай хүмүүсээ олж чадаагүйгээс бусдад мэхлүүлэх, цаг заваа үрэх, материалын гарз болох гээд сэтгэл ханамжгүй үлддэг.Тэгвэл үүнийг хөнгөвчлөхийн тулд зуучлалын апп систем бүтээсэн. Уг систем нь тухайн ажил  гүйцэтгэх гэж байгаа хувь хүн,байгууллагыг ажлын  гүйцэтгэл сайн, муу гэдгээр нь үнэлгээ өгнө гэсэн үг. Жишээ нь, үйлчилгээ авах гэж байгаа захиалагч мөнгөө хугацаандаа өгдөг гэдэг ч юм уу гэх мэтээр оноо өгнө. Үүгээр нь хоёр талаасаа  өндөр буюу сайн оноотой хүмүүс бие, биеэ олно гэсэн зарчимтай. Мэдээж сайн оноотой нь арай өндөр цалинтай бага зэрэг  доогуур оноотой нь бага цалинтай байх жишээтэй. Апп-аасаа харж байгаад сонголтоо хийх юм. Өөрөөр хэлбэл, энэ нь ажлын платформын систем юм. Тухайн ажлаа гүйцэтгэж  дууссаны дараа хоёр талын сэтгэл ханамжаар 1-5 хүртэлх оноог өгнө. Бүх оноог нь нэмээд дундаж оноог гаргана. Маш олон асуулттай. Жишээлбэл,тухайн хүн архи уусан байвал итгэл даах чадваргүй гэдгээр оноо нь буурна. Энэ апп маань удахгүй бэлэн болно. -Нэг апп зохиоход ямар зардал гарах вэ? -Хэдэн төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэнэ дундаас нь бага хэмжээний шимтгэл авдаг.Зуучилснаараа ямар давуу талыг захиалгат байгууллагад олгож байна вэ гэвэл хоёр талаас тохирсон хөлсийг эхлээд манай дансанд ажил гүйцэтгэж дуусах хүртэл түр байршуулдаг. Ингэснээр хоёр талыг хамгаалж байгаа юм. Хоёр тал ажлаа хийгээд дууслаа гэж зөвшөөрсөн үед ажил гүйцэтгэгч рүү автоматаар шууд мөнгө нь шилжигддэг. Тэгэхээр хэн нэгэнд бэлэн мөнгөний оролцоо байхгүй болж байгаа юм. Хоёр тал заавал уулзах шаардлаггүй. Гэхдээ захиалагч тал хүссэн үедээ мөнгөө авч болно. Энэ бол гэрээгээр зохицуулагдана. Жишээлбэл, Монголд хийж чадахгүй байгаа ажлыг АНУ-д байгаа хүн рүү хүсэлт илгээхэд тэр хүн ажлаа хийлээ, дууслаа. Мөнгө нь шилжлээ гэсэн үг. Гэхдээ энэ жишээ орчуулга дээр түлхүү хийгддэг. Бид хоёр жилийн турш судалгаа хийж апп-ыхаа хөгжүүлэлтийг сайжруулсаар байна. -Танайх эко жорлонгийн борлуулалтын апп нэвтрүүлээд явж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Манайх эко жорлонгийн борлуултын платформыг хөгжүүлсэн. Сүүлийн үед хүмүүс Facebook-д тулгуурлан мэдээлэл их авч байна.10 минут тутамд facebook ээ шалгадаг гэсэн судалгаа бий. Залуучууд телевиз бараг үздэггүй болж. Тиймээс энэ давуу байдлыг ашиглан “Жорлонгоо өөрчилье” багийнхантай хамтарч шийдэл гаргасан. Хэн нэгэн эко жорлонтой болохоор хайлт хийхэд борлуулагч нь автоматаар мэдээлдэг систем юм. “Жорлонгоо өөрчилье” багийнхан бүсээ хариуцсан менежертэй байсан нь давуу тал болсон. Тухайн бүсээс хэн нэгэн жорлон хайж байна гэсэн мэдээлэл ирэхэд тухайн бүсийн менежерт энэ мэдээлэл давхар ирэх жишээтэй. -Тухайн бүсийн хүн юм гэдгийг яаж мэдэх юм? -Хиймэл оюун ухаанаар манай систем тухайн хүнээс асуулт асуудаг. Та амьдардаг дүүргээ хэлнэ үү.Гар утасны дугаараа бичнэ үү гэх мэтээр асууна. Хариулт ирэнгүүт тухайн бүсийн менежертэй  шууд холбогддог. Түүнээс гадна давхар  борлуулагч нарт хяналт тавина. Мөн урамшуулал нь шууд бодогдож данс руу нь шилжиж байх жишээтэй. Эко жорлон хайсан хүн жорлонгоо авахаар боллоо. Мөнгө нь шижлээ. Газар дээр нь хүргэж өгөөд суурилуулаад  бүх зааварыг нь  өгдөг. Энэ бол бизнес болон хөдөлмөрийг маш их хөнгөвчилсөн систем юм. Олон хүн зэрэг хандсан ч гэсэн хариуцсан, менежертэй нь шууд холбож өгдөгөөрөө давуу талтай. Энэ апп-ыг өнгөрсөн зургадугаар сард  нэвтрүүлсэн. Хүмүүс ашиглаж сурсан. Одоо сайжруулалтын хоёрдугаар хувилбар руу шилжсэн. Хүмүүс бие, биеэ дүгнэдэг, мэдээллээ хуваалцдаг, аль аймаг, дүүрэгт жорлонг нь их авч байна гэх мэтээр дэлгэрэнгүй болгож томруулна гэсэн үг. Мөн эзэн  борлуулалтыг нь удирдана гэсэн үг. Хэн өнөөдөр хэдэн жорлон борлуулах гэх мэтчилэн. -Апп-ыг хэрэглэх нь тухайн бизнесийн байгууллагад эдийн засгийн болоод бусад үр өгөөжөө өгөх нь дамжиггүй байх. Харин бүтээсэн компанидаа хэр ашигтай байдаг вэ? -Аплекэйшн-ээр мөнгө олох нийтлэг хоёр төрөл байдаг. Нэг нь маш олон хэрэглэгчдэд үнэтэй борлуулдаг. Нэг ам.доллар хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл, тэр апп-ыг олон хүн гар утсандаа татан авч суулгаж ашигласнаар мөнгө олдог. Нөгөө нь үнэгүй борлуулдаг. Өөрөөр хэлбэл, реклам байрлуулж түүнийхээ орлогоор мөнгө олдог. Анзаарсан бол утсан дээр байнга реклам ирдэг. Реклам руу оронгуут таны авах гэсэн мэдээлэл ирдэг. Олон хэрэглэгчдэд мэдээлэл өгөөд рекламыг нь цацснаар тухайн реклам цацуулж буй эзнээс мөнгөө олж авдаг гэсэн үг. Манайд энэ төрлүүдийн аль нь ч сайн хөгжөөгүй. Харин  тухайн бизнес эрхэлж буй хувь хүн байгууллагын  бизнесийг нь дэмжих зорилгоор ашигладаг. Манайд одоогоор зөвхөн апп хөгжүүлэлтээр ашиг олох боломжгүй. Үндсэн нэг бизнест тулгуурлаж л хөгжиж байна. Тухайлбал, банк бүр үйл ажиллагаагаа дэмжсэн апп-тай  байх жишээтэй. -Танай компанийн алсаа хараа юунд чиглэж байна? -Манай компани одоохондоо тийм олон ажилтантай том компани биш. Гэхдээ бид цөөхөн чанартай бүрэлдэхүүнтэй, сайн бүтээгдэхүүн гаргаж ажиллахыг чухалчилдаг. Бидний хийсэн хиймэл оюун ухаан бүхий мэдээлллийн анализ хийх системийг Монголын банкууд, томоохон групп компаниуд, бизнес эрхлэгчид хүртэл зорилтод маркетинг хийхдээ ашиглах бүрэн боломжтой. Хамгийн гол нь бидний ажлыг ойлгож хийсэн бүтээлийг минь ашиглаж цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэж, дэлхийн хөгжлийн  багахан хэсэгтэй хөл нийлүүлэн алхаж байвал бидний зорилго биелж байх нь л бидний алсын зорилго юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.25  ЛХАГВА  №190  (6157)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 8 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

8 цаг 15 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

9 цаг 35 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 40 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

17 цаг 59 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

17 цаг 59 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

17 цаг 59 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

17 цаг 59 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин