Улсын цолыг дуудаж тайлбарлах нь даншиг наадамд зохимжгүй

2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Даншиг хэмээх шашин соёлын наадам тав дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ наадам сэргээгдсэнээс хойш шинэ шинэ агуулга бүтэцтэй болсныг саяын наадам харуулав. Юугаараа гэвэл Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн “Батцагаан” их цогчэн дуганы нээлтийн хүрээнд олон талт ажил зохиогдсоны нэг нь “Хүрээ цам, Даншиг наадам-2019” байлаа. 2015 оноос хойш уг наадмыг нийслэлийн засаг захиргаа, Гандантэгчинлин хийд хамтран зохион байгуулдаг байсан бол энэ жил шашны байгууллага дангаараа даажээ. Төв цэнгэлдэхэд болсон шашин, соёлын наадмын нэг гол хэсэг нь хүчит 256 бөхийн барилдаан байсан юм. Жахар цомын тоглолтод шахагдсан бөхийн барилдаан бараг 17 цагт эхлэв. Уг барилдаанд Үндэсний бөхийн улсын аварга, арслангууд зодоглосонгүй ээ. Улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Н.Золбоо, Д.Анар, улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын хүчитнүүд иржээ. Гэвч тэд зүүн, барууныг магнайлж босоогүй. Учир нь улсын цол энэ барилдаанд хамаардаггүй. Зөвхөн даншгийн цолыг урьтал болгодог. Өмнөх дөрвөн удаагийн наадамд дараалан түрүүлж даншгийн дархан аварга цол хүртсэн Р.Пүрэвдагва барилдсансан бол зүүнийг магнайлах байсан байх. Бурхны бөх гэж нэршсэн тэр сураг ч байсангүй үгүйлэгдэж байлаа. Энд нэг зүйлийг санал болгоход бөхийн тайлбарлагч нар сурсан зангаараа бөхчүүдийг улсын харцага, начин гээд л цоллох юм. Уг нь даншиг наадамд улсын цол заавал хэлэхгүй, тэгсэн мөртлөө урьд нь даншгийн цол хүртэж байсан Б.Түмэндэмбэрэл, О.Хангай, Б.Бат-Өлзий, Д.Лха-Очир, Б.Баянмөнх, Д.Амарсайхан, Э.Энхбат, М.Өсөхбаяр нарыг зөвхөн улсын цолоор нь дуудаж байх юм. Энэ тун зохисгүй. Р.Пүрэвдагва барилдсан бол бас л улсын арслан гэж цоллуулахнээ дээ. Даншгийн дархан аварга хүн байсаар байтал. Иймээс хойшид даншиг наадамд цол харгалзахгүй дан сугалаагаар барилдуулдаг болохоор бөхчүүдийг даншгийн цолтой бол хэлж цолгүйг нь улсын цолыг дуудаж будилуулахгүй тэр аймгийн, тэр сумын бөх хэмээж байвал зүйд нийцнэ бус уу. Тэгж гэмээнэ даншиг хэмээх наадмын онцлог харагдах болно. Сугалаа татсны дараа даваа бүхний эхэнд даншгийн цолтнууд магнайлж гарах учиртай. Энэ жил энэ ёсыг бас мөрдсөнгүй л дээ. Ер нь сугалаагаар барилдах гэдэг тун амаргүй. Том цолтнууд ч санаанд багтсан нэгнийг амлах биш хэн нэгэнтэй л таарна. Сугалаа гэдэг аз юм уу гэвэл биш. Ноднингийн даншгаар улсын наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёр сугалаагаар дөрвийн даваанд барилдсан. Тэгээд Р.Пүрэвдагва тун түвдэлгүй давж харагдсан. Цааш нь мөн л хялбархан давсаар тэр дөрөв дэх түрүүгээ авч даншгийн дархан аврага болсон. Зуу гаруй жилийн өмнөх наадмыг сэргээснээр даншгийн дархан аварга төрснөөр түүнийг “бурханы бөх” гэж бөх сонирхогчид нэрлээд амжсан. Барилдаан болоход л түрүү бөхийн нэрэнд багтдаг Б.Бат-Өлзий, О.Хангай нар болон Д.Анар, Н.Золбоо гээд л энэ удаа зодоглосон юм. Гэвч Б.Бат-Өлзий дөрөв, О.Хангай тавын даваанд өвдөг шороодсон. Д.Анар бүр гурвын даваанд, Ш.Бадарч хоёрын даваанд “яваад өгнөлээ”. Түүх ярьвал 1955 онд улсын баяр наадмын бөхийг дан сугалаагаар барилдуулахад Төв аймгийн бөх Г.Оргодол түрүүлж, Булган аймгийн харьяат, цэргийн залуу бөх Д.Бадам үзүүрлэж байсан гэдэг. Сугалаагаар барилдуулахын онцлог ийм л. Гэхдээ сонирхолтой л доо. Бас хэн ч цол авахын төлөө найраа хийж чадахгүй нь үнэн. Энэ жилийн наадмаар найман бөх шинээр даншгийн цолтон болов. Тодруулбал тав давсан Б.Амарзаяа, Т.Ядамсүрэн, Г.Гантулга, С.Бадамсүрэн нар начин, зургаа давсан М.Өсөхбаяр, Ш.Пүрэвгарьд нар өсөх идэр начин болсон бол Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” группийн бөх Н.Золбоо долоо давж үзүүрлэн даншгийн заан цол хүртлээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Шижир гоулд” компанийн бөх Ч.Хөхчирэнгэр энэ наадамд түрүүлснээр даншгийн арслан боллоо. Харин энд нэг зүйлийг хэлэхэд Даншиг наадмын бөх оройтсноос Цэнгэлдэхэд үзэгч тун цөөн байсан юм. Энэ нь дараагийн наадмаар цагийн хуваарьт анхаарах хэрэгтэй гэсэн сануулга байлаа.  

Дүйз

  Тавын даваа Б.Амарзаяа-Б.Баянмөнх Н.Золбоо-Б.Лхагвадорж Т.Ядамсүрэн-М.Лхагвагэрэл М.Өсөхбаяр-Х.Гантулга Г.Гантулга-Г.Анхбаяр О.Хангай-С.Бадамсүрэн Ч.Хөхчирэнгэр-Б.Гончигтавхай Ш.Пүрэвгарьд-Б.Өлзийсайхан   Зургаагийн даваа Г.Гантулга-С.Бадамсүрэн Н.Золбоо-Т.Ядамсүрэн М.Өсөхбаяр-Ч.Хөхчирэнгэр Ш.Пүрэвгарьд-Б.Амарзаяа   Долоогийн даваа Г.Гантулга-Н.Золбоо Ш.Пүрэвгарьд-Ч.Хөхчирэнгэр   Наймын даваа Н.Золбоо-Ч.Хөхчирэнгэр   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.10  МЯГМАР  №179  (6146)  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

29 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

29 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

29 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

29 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

29 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

29 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

29 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

29 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

29 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

29 мин