Тоосжилтыг барьцалдуулан дарах боломж байна

2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Өнөөдрийн байдлаар манай улсад тоосжилтыг усаар шүрших, давсны уусмал цацах зэрэг уламжлалт арга хэрэглэж байгаа боловч усны зарцуулалт өндөр, хуурай цаг уурт тохироогүй, үр бүтээл багатай эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй байгаа билээ. Харин сүүлийн үед хөгжингүй орнууд тоосжилтын эсрэг барьцалдуулагч бодис ашиглах нь илүү үр дүнтэй болохыг  тогтоосон байна. Тухайлбал ОХУ-ын “ Завод Спецпродукт” компани “Bitanox” хэмээх тоос дарах барьцалдуулагч бодис гарган авч гурван жил гаруй хугацаанд өөрийн орны уул уурхайн компаниудад болон орон нутгийн шороон, сайжруулсан замд хэрэглэж үр дүнгээ өгсөөр ирснийг тус компанийн Монгол дахь компанийн захирал Д.Баярсайхан хэлэв. Энэ бодис нь Вitanox RZ-1, Вitanox PZ-D гэсэн хоёр төрөл байдаг юм байна. Вitanox RZ-1 нь тусгайлан нүүрсний тоосжилтыг харин Вitanox PZ-D нь хучилтгүй шороон автозамын  тоосжилтыг дарах зориулалттайгаар үйлдвэрлэжээ. Одоогоор ОХУ-ын 13 мужийн уул уурхайн компани болон орон нутгийн замд туршиж үр дүнгээ өгчээ. Тус компани манай улсад өөрийн салбар компаниар дамжуулан оруулж ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Вitanox нь экологийн нөлөөллийн хувьд аюулгүй, кополимер бүтэцтэй шингэн төлөвт хольц бөгөөд жи­жиг тоосонцруудыг молекулын түв­шинд хооронд барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байна.  

Манай улс тоосжилтыг дарах уламжлалт арга хэрэглэдэг ч үр дүн гардаггүй

  2018 онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн 55, экспортын орлогын 87 хувийг бүрдүүлж байна. Уул уурхайн салбар хөгжих хэмжээгээр тоосжилт ихээр нэмэгдэж хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд бодит аюул учруулж байгаа билээ. Ялангуяа манай улсын цаг уурын хуурай нөхцөл байдал тоосжилтын асуудлыг улам хурц болгож байна. Уул уурхайг хариуцлагажуулах асуудал хөндөгддөг ч тоосжилтын эсрэг төгс шийдэл манай орны хувьд олоогүй байна. Мөн тоосжилтод хяналт тавих, бууруулах хууль, стандарт байдаггүй тул энэ асуудлыг шийдвэрлэх арга зам сул. 2010-2017 оны статистикаар тоостой холбоотой өвчлөл нь нийт мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 40.2 хувийг эзэлж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн иргэдээс авсан судалгаагаар уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд юу вэ гэсэн асуултад нийт иргэдийн 98 хувь нь тоосжилт, агаарын бохирдол гэж хариулсан байна. Тус суманд оршин суугаа иргэдийн амьсгалын замын өвчлөл нэг жилийн хугацаанд 2.5 дахин өсчээ. Тоосжилтын нөлөөлөл зөвхөн уурхай, замын ойр орчимд биш 10-20 км-т нутаглаж байгаа байгаа хүн ам, малын эрүүл мэнд, ургамлын гарц, чанарт нөлөөлдөг. “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавар нь нар, салхинд хатахаараа нарийн ширхэгтэй цагаан тоос болон хувирч, салхинд дэгдэн их хэмжээгээр тоосжилт үүсгэж иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцлийг олон жил алдагдуулсаар ирсэн. Цагаан тоостой тэмцэх төрөл бүрийн арга технологи хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй. Иргэд нь төрөөс нөхөн олговор олгох тухай шаардсаар ирсэн. Олон улсад хийсэн судалгаагаар тоосжилт нь оршин суугчдын өвчлөлийг нэ­мэг­дүүлэх, хүүхдийн бие, мах­бодын өсөлт, хөгжилд сөргөөр нө­лөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоожээ. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс өндөр настай, хүүхэд, жи­рэм­сэн эмэгтэйчүүд тоосонцорт илүү мэдрэмтгий байдаг гэж нарийн мэргэжлийн эмч нар хэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд жи­рэмсний үеийн хүндрэл, нярайн эндэг­дэл, бага жинтэй нярайн төрөлт ихэсдэг. Амьсгалын эрхтэний эмгэг, харшлын гаралтай нүд, чих, хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны тууралт зэргийг үүсгэдэг. Мөн нүд үрэвсэх,хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьс­гал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөний нэг шинж тэмдэг аж.  

Тоосжилт эдийн засагт хохирол учруулсаар

  Говийн бүсэд уул уурхай, зам тээврийн үйл ажиллагааны улмаас тоосонцор нь 10-100 км зайд салхинд туугдан тархах боломжтой. Түүнчлэн уурхайн ойр орчимд тоосонцорын тархалт хэвийн хэмжээнээс 2-4 дахин их байгаа зэрэг нь байгаль орчинд сөргөгөөр нөлөөлж буйг илэрхийлсээр ирсэн. Мал аж ахуй, эх газрын эко систем, хөдөө аж ахуйд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа баримтууд олон. Тоосжилт ихтэй газрын мал амьтдын уушги, дотор эрхтэн, нүдний өвчлөл гарсаар байдаг. Тоосны нүүдлийн улмаас ус урсах шуваг шуудуу, жалга, бөглөрч усны урсгалд саад болсноор гол, горихны урсац, усны чанарт нөлөөлнө. Энэ мэтчилэн тоосжилтын үр дагаварыг тоочоод барамгүй. Нөгөөтэйгүүр хувь хүн, өрх байгууллага, улс оронд их хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байна. Тухайлбал, эрүүл мэндийн зардал нэмэгдэж, ноос ноолуур, махны чанарт нөлөөлснөөр малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ буурч тэр хэмжээгээр малчин өрхийн амьжиргаа доройтдог. Түүнчлэн тоосжилтоос үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдаж уул уурхайн бүсэд ажиллаж буй техник технологийн бүтээмжийг буруулж тэр хэмжээгээр эвдрэл гэмтэл гарч зардлыг нэмэгдүүлдэг гэж энэ талаар цогц судалгаа хийсэн эдийн засагч Л.Онон ярьлаа. 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” компани тоосжилтоос үүдэлтэй сул зогсолтын улмаас 3.6 тэрбум төгрөгийн боломжит борлуулалтын орлогоо алдсан байна. Мөн нүүрсний овоолгоос салхинд хийсч буй нүүрсний хэмжээ жил бүр хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа талаар борлуулалтын мэргэжилтэн ярьж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.10  МЯГМАР  №179  (6146)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

4 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 54 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 цаг 56 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 51 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 13 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 12 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

9 цаг 44 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 5 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

13 цаг 39 мин