Б.Отгонбаяр: Тариалан эрхлэгчдэд 34 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2019-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж борлуулалтын хэлтсийн дарга Б.Отгонбаяртай тус сангаас энэ онд  тариалан эрхлэгчдэд үзүүлж буй дэмжлэгийн талаар ярилцлаа. -Энэ жил танай сангаас дамжуулан хэдэн аж ахуйн нэгж хэчнээн төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна вэ? - Манайх төв болон таван салбараар дамжуулан үрийн буудай, түлш, ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн дэмжлэгийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 30-50 хувийн урьдчилгаатай үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгодог. Энэ онд дээрх төрлөөр давхардсан тоогоор 1700 гаруй аж ахуй нэгж, иргэдэд 31 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоод байна. -Тариа хураалтын дэмжлэг хэзээнээс эхлэх гэж байна вэ. Энэ жил шатахууны үнэ нэмэгдсэн. Нэг литр шатахууны бөөний үнийг  хэдэн төгрөгөөр тооцож байна.  Энэ нь зах зээлийн үнээс хямд байж чадаж байна уу? -Хураалтын шатахууны дэмжлэг  ирэх сарын 6-аас эхлэнэ. Түлш импортлогч компаниудад тендер зарласан. Одоогоор “МТ”, “НИК” зэрэг компаниудын үнийн саналыг хүлээн авсан. Бөөний үнийн хамгийн доод үнийг сонгож гэрээ хийдэг. Энэ жил тариа хураалтад дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн. Төсөвт багтаан дэмжлэгээ үзүүлнэ. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой бөөний үнэ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн. Тухайлбал, хаврын тариалалтад энэ жил нэг литр шатахууны бөөний үнэ 2060-2500 төгрөгөөр бодож дэмжлэг үзүүлсэн бол өнгөрсөн онд 1720-2171, уранш боловсруулалтад 2150-2550 төгрөгөөр тус тус тооцсон. Өмнөх онд 1935-2150 төгрөгөөр тооцож хөнгөлөлт үзүүлсэн.  3.0 тонноос дээш шатахуун авах тутамд бөөний үнээр тооцдог. Шатахуун импортлогч компаниудын агуулахаас өнөөдрийн байдлаар нэг литр шатахууныг 2080 төгрөгөөр тооцож тариаланч нар авч байгаа. Энэ нь үр тарианы компаниудад том дэмжлэг болж байдаг. Жижиглэнгийн үнээр бол 2300-2350 төгрөгөөр авна. -Энэ дэмжлэг гурилын үнэ тогтвортой байхад нөлөөлөх байх. Ер нь энэ жил гурилын үнэ  нэмэгдэхэд аж ахуйн нэгж болон бусад нөлөөлөх  хүчин зүйл байна уу? - Өөрчлөлт гарна. Шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг тендерээр шалгарсан аж ахуйн нэгж нийлүүлдэг. ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн техникийг нийлүүлэхээс гадна  мөн дотоод үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор худалдан авалт хийдэг.  Валютын ханшийн өсөлт, ажиллах хүчний зардал, тухайн жилийн ургац зэрэг олон хүчин зүйл үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг. -Жилд тариалах талбайн хэмжээ нэмэгддэг үү? -Ерөнхийдөө их тогтвортой. Жилд 370-400 мянган га талбайд л улаанбуудай тариалдаг. Шинээр атар газар эзэмшихгүй байгаа болохоор талбайд өөрчлөлт орохгүй байна. Төмс хүсний ногоо тариалалт дээр ч гэсэн.  500 га газарт тариалалт хийдэг өрх 1000 га болж өсөх тохиолдол ховор. -Энэ жилийн төсөв өмнөх оноос нэмэгдсэн үү. Ямар тооцоо судалгааг үндэслэж  дэмжлэг үзүүлж байна вэ? - Сум орон нутгийн захиалга тодорхойлолт хүсэлт, яамны захиалга хуваарийг үндэслэдэг. Шатахууны дэмжлэг хамгийн дээд тал нь 540  аж ахуйн нэгжид олгох захиалгатай. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж иргэдэд нэг га-д хийх тариалалтад 10 л, уриншид 8, хураалтад 6-7 литр  түлшний дэмжлэг үзүүлэхээр тооцдог. 2018 онд 3000 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд давхардсан тоогоор нийт үрийн улаанбуудайнд 18.2,  ургамал хамгааллын бодис 5.2 бордоо 1.6 тэрбум, шатахуун 13.6 тэрбум, техник тоног төхөөрөмжид 14.4 нийт 53 орчин тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. -Нийт дэмжлэг хүссэн аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу? -Яамны ургацын бланстай уялдуулан аж ахуйн нэгжийн хүсэлтийг  сум орон нутгаас нь ирүүлснээр олгодог. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн ХАА-н газрын мэргэжилтнүүдийн тодорхойлолтыг, яамны захиалгыг үндэслэн гэрээ хийж олгодог. Жишээлбэл, 300 га-д уранш хийсэн бол нэг га-д олгох шатахууныг  наймаар бодоход  2400 литр түлш хэрэгтэй гэсэн үг.  Аж ахуйн нэгж, иргэн  үүний 50 хувийг урьдчилгаа байдлаар төлж шатахууны хөнгөлөлт эдлээд үлдэгдлийг нь намрын ургацаас буудайгаар төлж барагдуулдаг. Нийт тариалалт, уринш, хууралтад  хөнгөлөлтийн  нийт төсөв 11.5 тэрбум төгрөг. Бид голчлон улаанбуудайн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг олгодог. Түүнээс гадна манайх 136 мянган  тонн улаанбуудай хадгалах агуулахтай. Дэмжлэг үзүүл­сэн аж ахуйн нэгжийнхээ үлдэг­дэл төлбөрийг жил бүрийн арван­нэгдүгээр сарын 25 гэхэд улаан­буудайг авч агуулахад төвлөрүүлээд гурилын үйлдвэрүүдэд борлуулдаг. Гурилын үнийг тогтвортой байлгах гол бодлогоор дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж буй юм. - Дэмжлэг авахад тавигдах шаардлага, барьцаа  өндөр, 2-10 орчим га бага талбайд тариалалт хийдэг жижиг аж ахуйн нэгж хөнгөлөлт дэмжлэгт хамрагдаж чадахгүй байна. Том аж ахуйн нэгжүүд илүү боломж олгодог гэсэн шүүмжлэл байдаг? - Манай сан  голчлон улаанбуудайн үйлдвэрлэгчдэд дэмжлэг олгодог. Буудай стратегийн гол бүтээгдэхүүн шүү дээ. Сум орон нутгийн захиалга тодорхойлолт хүсэлт, яамны захиалга хуваарьт орсон байх бөгөөд манай санд хугацаа хэтэрсэн өр авлагагүй, монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалан 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр дэмжлэг олгодог. Мөн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд суулгац, хүлэмж, хөргөлтийн төхөөрөмж, бага оврын техникүүдийг урт хугацаатай зээлээр олгож байгаа. ОХУ, БНХАУ- аас нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-ны  сайдын баталсан журмын дагуу шалгуураар олгож байна. 5-10, 20-30 га талбайтай жижиг аж ахуй,иргэд дэмжлэг авсан. Болзолоо хангасан ямар ч компани, иргэн хэдэн га талбайтай байхаас үл хамааран манай дэмжлэгт хамрагдана.   2012-2016 онд таван сая төгрөгийн үнэтэй бидний хэлж заншснаар “Пад” жижиг оврын тракторыг  урьдчилгаа хоёр сая төгрөгөөр дэмжлэг үзүүлсэн. Үлдэгдлийг нь таван жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр 8000 орчим оруулж ирж худалдсан. Энэ жилийн тухайд одоогоор хөдөө аж ахуйд зүтгэх хүчний 56 техникийг хүсэлтийн дагуу олгож дэмжлэг үзүүлсэн. Өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор энэ онд 331 ширхэг хүлэмж, аймгуудын ХХАА-н газруудаар дамжуулан 32.545 ширхэг чацаргана, алим, үхрийн нүдний суулгацыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид  10 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй 6-8 жилийн хугацаатай олгосон. Одоогоор манайд  Солонгос  улсын бага оврын мотоблок хүнсний ногооны жижиг техник бий. Хоёр га-д ажиллах хүчин чадалтай 10 жилийн хугацаатай олгох нөхцөлтэй. Мөн 0.8 га хүнсний ногооны бороожуулагчийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй найман жилийн хугацаатай жилийн хоёр  хувийн хүүтэй, 1, 3, 5 га дуслын усалгааны систем 50.54, 75.100, 125 га талбайн бороожуулагчийг урьдчилгаа төлбөргүй 12 жилийн хугаатай жилийн мөн хоёр  хувийн хүүтэй, эхний  гурван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй  олгож байна. Манайд нийт таван  төрлийн 200 гаруй трактор, усалгааны төхөөрөмж байна. Одоо 36 ширхэг комбайн орж ирэх гэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.29  ПҮРЭВ  №172  (6139)
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

6 цаг 7 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

8 цаг 14 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

9 цаг 34 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

10 цаг 39 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

17 цаг 58 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

17 цаг 58 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

17 цаг 58 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

17 цаг 58 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин