Японд эмчилгээний зардлыг улсын, хувийн гэж ялгадаггүй

2019-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

Та бүхэндээ энэ удаад Япон Улсын эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн байдал, улсаас олгодог хангамжийн талаар танилцуулъя.

  Япон Улсад 20-оос дээш тооны ортой хэвтэж эмчлүүлэх боломжтой байгууламжийг эмнэлэг гэж нэрлэдэг. 2016 оны байдлаар Япон Улсын хэмжээнд нийт 178911 эмнэлэг байдгаас ойролцоогоор 70 хувь нь хувийн эмнэлэг байна. Эмнэлгийн орны тооны хувьд улсын хэмжээнд нийт 1561005 байгаагаас ойролцоогоор 60 хувийг хувийн эмнэлэг эзлэдэг бөгөөд нийт эмнэлгийн 36 хувь нь 100-аас бага эмнэлгийн ортой, 46.2 хувь нь 100-300 эмнэлгийн ортой байна. Мөн 2015 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан дата мэдээллээс харахад 1000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо Америк Улс 2.8, Англи Улс 2.6 байхад Япон Улсын хувьд 13.2 байгаа нь олон улсын хэмжээнд ч өндөр үзүүлэлт юм. Мэдээж энэ үзүүлэлтэд хувийн эмнэлгүүдийн оролцоо маш их байгаа. Харин Монгол Улсын хувьд улсын эмнэлэг болон хувийн эмнэлгийн хувьд улсаас олгодог эмчилгээ үйлчилгээний төлбөр нь харилцан адилгүй байдаг гэж сонссон. Япон Улсын эмнэлэг халамжийн салбарийн хувьд улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, төрлөөрөө өрсөлдөх боломжтой байдаг бөгөөд, энэхүү өрсөлдөөний тэгш байдлыг хангах үүднээс “equal footing (тэгш эрх)” гэсэн бодлогыг хэрэгжүүлдэг. Тиймээс улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэж ялгалгүй адилхан эмчилгээ хийж байгаа л бол улсаас адилхан хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөр олгогддог юм.  Мөн энэхүү улсаас олгох эмчилгээ үйлчилгээний төлбөрийн хэмжээг тухайн эмнэлгийн эдийн засгийн судалгааны үр дүн болон  тоног төхөөрөмж, эм бэлдмэлийн зах зээлийн ханшийг харгалзан үзэж хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоодог. Энгийн эмнэлгийн дундаж ашиг 1.1%(2015он) 0.3%(2016он) Түүнчлэн улсаас олгодог эмчилгээ үйлчилгээний төлбөрт барилга байгууламж, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардлыг ч тусгаж өгсөн байдаг. Ингэснээр эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардлыг ч улсаас хариуцаж байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна хүүхэд болон энгийн иргэдийн түргэн тусламж,  жирэмсэн эхчүүдийн эмчилгээ, байгалийн гамшгаас шалтгаалсан өвчний эмчилгээ зэрэг чухал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад тоног төхөөрөмж суурилуулалт, засвар үйлчилгээнд зориулан улсаас тусгай мөнгөн тусламж үзүүлдэг. Мэдээж энэхүү улсын тусламжид улс болон хувийн эмнэлгүүд адил тэгш эрхтэйгээр хамрагддаг. Мөн Япон улсын харъяа санхүүгийн байгууллагаас хувийн эмнэлгүүдэд барилга байгууламжийн засвар, тоног төхөөрөмж суурилуулалт зэрэгт зориулан  бага хүүтэйгээр эмнэлгийн зээл олгодог. Эсрэгээрээ улсын эмнэлэгүүд татварын хөнгөлөлт зэрэг давуу талтай байдаг учраас, алсын зайны эмчилгээ болон  сэтгэцийн эмчилгээ, сүрьеэ өвчний эмчилгээ, яаралтай тусламж, хүүхдийн эмчилгээ зэрэг ашиг олоход хэцүү эмчилгээнүүдийг хариуцан ажиллах шаардлагатай болдог. Монгол Улс ч мөн адил Япон Улсын жишээнээс суралцан, улсын хэмжээнд шаардлагатай эмнэлэг, эмчилгээний байгуллагуудын  бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 32 мин