

-Нэг жилийн дараа Токиод скейтбордингийн анхны медалийн төлөө өрсөлдөнө-
Д.ЭНХЭЭ Калифорнийн серферүүдийн (далайн давалгаан дээр гулгагчид) дуртай зугаа цэнгэл Олон улсын олимпийн хороогоор хүлээн зөвшөөрөгдсөний дараа хэрхэн өөрчлөгдсөн, стрит, парк хоёрыг яагаад адилтгаж будилах хэрэггүй болон 2020 оны Олимпийн тоглолтод оросын хэн гэдэг тамирчдыг хөгжөөн дэмжих тухай tass.ru-т Полина Панинагийн бичсэнийг орчуулан хүргэж байна. Калифорнийн эрэг дагуух асфальтан замаас Олон улсын олимпийн хороогоор(ОУОХ) хүлээн зөвшөөрөгдөх хүртэл 60 жилийн урт удаан хугацааг скейтбординг туулжээ. Анхны скейтерүүд спортын шинэ төрөл бодож олох зорилт огт тавьж байгаагүй болохоор тэд олимпийн наадамд оролцох том санаа өвөрлөж байсан нь юу л бол. Скейтийг эхэндээ далайн давалгаандээр гулгах боломжгүй үед, цагийг зугаатай өнгөрүүлэх өөр арга буюу наран шарлагын газар руу аль болох хурдан түргэн явж хүрэх хэрэгсэл болгон ашиглаж байсан. Уран гартнууд анх дугуйтай тэшүүрийг ердийн хадаасаар хайрцаг, банзанд барьж хадан асфальт дээр гулгахаар бэхэлгээ хийсэн явдал тухайн үедээ шинийг сэдэж, зохион бүтээх арга ухааны ид шидийг харуулсан хэрэг байлаа. Тэр үетэй харьцуулах юм бол одоо скейтийг гол төлөв долоон үе бүхий канад царсан фанераар үйлдэх болсон бөгөөд шаардлагатай хөндлөн болон тууш хотгор гүдгэр нум гаргахын тулд тусгай шахуурганд хэд хоног хавчуулдаг. Дүүжин гол, дугуй, жийргэвч (подшипник), тавцангийн дээд талын өнгөн хучилт (тавцантай сайн барьцалдах зүлгүүр цаас) зэрэг нь тус тусдаа өөр өөрийн үзүүлэлттэй бөгөөд олон хувилбартайгаар үйлдвэрлэдэг. Скейтбордыг төгс төгөлдөр болгох ажил ээлж дараатай аажмаар явагдсан бөгөөд тавцангийн хамт тамирчдын техникийн чадвар дадал, эв дүй хөгжин дээшилж, шинэ шинэ үйлдлүүд (трюки) бий болж, спортын нэг цул төрөл дотроо хэд хэдэн арга маягт хуваагдах болсон. Хэсэгхэн тэгш асфальт, тавцан хоёр байхадл хангалттай хамгийн энгийн зүйл шаардах хавтгай тэгш гадаргуу дээр хийх үзүүлбэр (трюк) одоо хамгийн түгээмэл үйлдлийн нэг болж үлджээ. Хотын нөхцөлд стрит (гудамж) төрөл арай түлхүү хөгжсөн бөгөөд шат дамжин үсрэх, шатны бариул, байгууламжийн булан, ирмэг захаар гулгах зэрэг нь энэ төрөлд хамаарна. Тохиромжтой цаг агаартай үед цагийг ийнхүү өнгөрүүлж байгаа хүүхдүүдийг оросын ямар ч томоохон хотын гудамжинд ажиглаж болно. Токиогийн Олимпод тэмцээн стрит болон парк төрлөөр болно.Гэхдээ энэ бол эхнийхэд нь тамирчид хөл хөдөлгөөн ихтэй японы гудамжинд шат, шатны бариул дамжиж, хоёр дахь төрөлд нь амралтын паркийн асфальтан замаар уралдаж гулгана гэсэн үг хараахан биш л дээ. Стрит болон паркийн аль алиных нь хувьд скейт-парк хэмээн нэрлэдэг спортын тусгай обьектыг барьж бүтээж байгаа, гэхдээ төрлөөс хамаарч байгууламжийн гадаргуу(рельеф), тэнд байх овор хэмжээтэй саадууд өөр хоорондоо эрс ялгаатай. Стритэд зориулсан скейт-паркийнзорилт бол тамирчин хотын орчин нөхцөлд гулгалт хийж үзүүлэх ердийн гудамжийг санагдуулах явдалюм. Тэмцээн явагдах бүсэд бариултай шат, боксууд (саад), ирмэгүүд зэрэг хотын ландшафтад бодитой үзэж харж болох зүйлийг барьж байгуулж бүрдүүлнэ. Зарим саадыг үсэрч харайж давдаг хэдий ч стритийн гулгалт гол төлөв хэвтээ чиглэлд явагдана. Паркийн гулгалтыг пул, боул гэж нэрлэдэг радиустай саадууд дээр хийнэ. Тамирчин энд нисэлт үзүүлж, пулын ирмэгээр тэшиж, радиус ихтэй газраар гулгана. Энэ тохиолдолд скейт-парк ёроолыг нь дугуйлж, усыг нь шавхаж, гадаргууг нь бетондсон усан санг (бассейн) санагдуулна. Калифорнийн ус нь ширгэж хатсан бассейны хана, ёроолоор скейтерүүд анх гулгаж эхэлснээр спортын энэ төрөл үүсэх болсон билээ. ОХУ-д ийм парк ховор байдаг болохоор стрит төрөл нь илүү түлхүү хөгжсөн ажээ. “Паркийн төрөлд зориулсан өндөр төвшний нэг ч обьект ОХУ-д байхгүйнь харамсалтай. Боулууд байгуулж байгаа хэдий ч одоохондоо бүгд анхан шатны төвшнийх. Тийм болохоор яг паркийн төрлөөр Олимпийн тоглолтод шалгарах боломж бидэнд бага байна. Стритийн хувьд байдал илүү сайн, манай оронд хүчтэй хөгжсөн” хэмээн скейтбордингийн ОХУ-ын холбооны ерөнхий захирал Александр Поцелуев үзэж байна. Нэг тамирчин стрит, паркийн төрлийн аль алинд оролцож болно. Сонирхогчдын төвшинд скейтбордчин бүр аль алинаар нь заавал гулгаж үздэг. Өндөр дээд амжилтын спортын төвшинд харин ялгаа маш хүчтэй мэдрэгдэнэ, гэхдээ хоёр төрлийн аль алинаар тэмцээнд оролцохыг тамирчдад хориглодоггүй.Олимпийн ээдрээтэй сонгон шалгаруулалт

Шүүгчдийн шалгуур үзүүлэлтүүд
Тамирчны хийж гүйцэтгэсэн үзүүлбэрийг шүүгчдийн зөвлөл үнэлнэ, гэхдээ скейтбордингэд тамирчин байсан хүн заавал шүүгч болох албагүй, скейт-индустрийн хүмүүс гол төлөв шүүгчээр ажилладаг. Шүүгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд: - ерөнхий шүүгч, түүний орлогч, техникийн шүүгч, оноо, эсэргүүцэл, тэмцээний дүрэм журмыг зарлаж мэдээлдэг мэдээлэгч шүүгч орно.Паркийн төрөлд үнэлгээг 100 онооны системээр дүгнэж гаргана. Дээд төвшинд: 80-100 оноо, дундаж нь 50-79 оноо байна. Стритийн үнэлгээг 10 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд дээд төвшинд8-10, дундаж нь 4-7,9 оноо байна. Тамирчин юу чаддагаа бүрэн харуулахын тулд хоёр удаа тус бүр 45 секундэд үзүүлбэр гүйцэтгэх боломжтой. Үнэлгээ маш нарийн шалгуур үзүүлэлтийн дагуу явагдана, тэдний зарим нь голлох үүрэгтэй. Шүүгч нар юуны өмнө хийж байгаа үзүүлбэрийн (трюкийн) нарийн төвөгтэй байдлыг үнэлдэг. Үүнд гүйцэтгэсэн үйлдлийн үнэлгээ, саадын сонголт, үйлдэл болон элементүүдийг давтаж гүйцэтгэсэн байдал зэрэг хамаарна. Тухайлбал, оноо буурахад хүргэх учир нэг оролдлогын явцад нэг үйлдлийг олон дахин давтахыг зөвлөмж болгодоггүй. Өндөр оноо авахын тулд хэд хэдэн янзын үйлдлийг сонгох хэрэгтэй. Дараагийн чухал үнэлгээ бол гүйцэтгэлийн оноо. Үүнд тамирчны газардах чанар, үсрэлтийн өндөр, хурд зэрэг бодит үзүүлэлтээс гадна тэшилтийн чанар, хэв маяг, эрч хүч, дайчин чанар зэрэг субьектив үзүүлэлтүүд ч бас орно. Тавцан дээр хөлөө байрлуулж байгаа байдал, тавцанг гараар хэрхэн барьж байгаа, гарын хөдөлгөөн зэргээр тэшилтийн хэв маягийг үнэлдэг. Гүйцэтгэсэн үйлдлийн (трюкийн) тоог тусад нь үнэлнэ. Скейтер аль болох олон үйлдэл үзүүлэх нь сайн хэдий ч үйлдлийн хэцүү төвөгтэй байдал, хөтөлбөрийн хүмүүст төрүүлэх сэтгэгдэл зэргийг мартаж болохгүй. Ерөнхий дүнг гаргахад олон янз байдлын үнэлгээнээс илүү тухайн хөтөлбөрийн нарийн төвөгтэй байдлын оноо илүү жин дардаг.Спортын хөгжилд скейтбордингийн оруулсан хувь нэмэр
