Далангийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө дуусгана

2019-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БАЛЖИННЯМ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны тавдугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Хаягдлын сангийн 19 дэх далан болох уг бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар бид сурвалжиллаа. Шинээр баригдаж буй 4М далан 1.5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж. Өнөөдрийн байдлаар, далан байгуулах төслийн явц 80 орчим хувьтай, шугам хоолойн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг ажлын хэсгийнхэн ярив. Үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн үр дүнтэй ажлын нэг болох уг ажлын зөвлөхөөр Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат ажиллаж байгаа юм. Тэр, өөрсдийн хүчээр байгуулж байгаа нь уурхайчдад, тэр тусмаа залуу ажилтнуудад далан барих төдийгүй цаашид олон том бүтээн байгуулалт босгох арвин туршлага өгч буйд олзуурхсанаа тэмдэглэж, хаягдлын сангийн  гол цэгээс үргэлжлүүлэн ингэж ярилаа. [caption id="attachment_69558" align="aligncenter" width="850"] Д.Очирбат[/caption] “4М далан байгуулах төслийг Ерөнхий захирлын А/311 тоот тушаалын дагуу онцгой даалгаварт тооцсон болон  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн тавдугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийдвэр зэргийг үндэслэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. 4М далангийн бүтээн байгуулалтын ажил үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаагаар онцлогтой.  Эхний хэсэг нь  4М даланг байгуулах  ажил бол дараагийнх нь дамжуулах шугам хоолойг угсрах, суваг барих зэрэг ажлаас бүрдэж байгаа. Тодруулж хэлбэл, бид XII болон цаашлаад XIII худгийг эргэлтийн усаар хангахад нэмэлт суваг барина. Мөн шугам хоолойг угсрах ажлыг “Эрдэнэт Лайт” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ер нь 4М далангийн ажилд манай үйлдвэрийн цех хэсгүүдийн инженер техникийн ажилтнуудаас эхлээд Ерөнхий захирал хүртэл бүх шатанд анхаарал тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэж буйг хэлэхийг хүсэж байна. Ингэснээр далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-ны өдөр амжилттай дуусган, хүлээлгэж өгсөн. Харин одоо далангийн холбох шугамыг барих ажил ид өрнөж байна. Энэ ажлыг бид ирэх сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөж, ажлаа эрчимжүүлсэн. Үндсэн  төлөвлөлтөөр бол аравдугаар сарын 1-нд дуусгахаар тусгасан ч ажлын явцын байдлаас харахад хугацаанаас сарын өмнө хүлээлгэж өгөх боломжтой. Энэ нь эдийн засгийн болон бусад хэмнэлт үзүүлнэ” гэсэн юм.  

Далан байгуулах ажилд  40 орчим ажилчин гар бие оролцож байна

[caption id="attachment_69559" align="aligncenter" width="850"] Т.Баярбат[/caption] Шинэ 4М далангийн бүтээн байгуулалт болон холбох суваг барих ажлыг гүйцэтгэх зорилготой түр ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 8-нд байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажиллаж, багийн бүрэлдэхүүн үйлдвэрийн Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг таван цех нэгжийн 40 орчим ажилтнаас бүрджээ. Хамтран гүйцэтгэгчээр “Очир төв” болон түүний охин компани болох “Эрдэнэт лайт” компани ажиллаж байгаа аж. Далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-нд дууссан бол шугам хоолойн ажлыг наймдугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажлын баг төлөвлөж байна.  Мөн энд тэсэлгээ, өрөмдлөг, уулын цул бэлтгэх ажлыг Геологи хайгуулын анги, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Одоогоор техник хүчний доголдол харьцангуй бага байгааг ажлын хэсгийн дарга онцлоод, техник тоног төхөөрөмжийн жижиг эвдрэл, гэмтлийг тухайн чиглэлийн цех нэгжүүдийн удирдлага, ажилтнууд цаг тухайд нь шуурхай засварлаж байгааг хэлсэн. Ингэж  харилцан уялдаа холбоо сайтай байгаа нь зорилтот төлөвлөгөө биелүүлэхэд тус дөхөм боллоо гэж нэмж ярилаа. Нөгөө талаар, цаг ашиглалтыг сайн хангаж, бүх ажлууд зэрэг хийгдэж байгаа нь далангийн ажлын явцыг хурдасгах гол хөшүүрэг болж байна. Өдөр тутмын гүйцэтгэлийн  үйл явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил хуваарилалт зэргийг хариуцан хоёр мастер ажиллаж байгаагийн нэг нь Ил уурхайн зам овоолгын хэсгийн инженер Г.Ганжаргал. Тэрээр хоёр талд зэрэг  хийгдэж буй ажил дээр мастерууд хамтран хэмжилт, хяналт тавьж, тодорхой шийдэл гаргаж байгаа нь хүндрэл бэрхшээлгүй ажиллахад дэмтэй гэж онцоллоо. [caption id="attachment_69560" align="aligncenter" width="850"] Г.Ганжаргал[/caption] 4М даланг  270 мянган  метр куб бүхий уулын цулаар байгуулж байгаа бөгөөд  227 мянган метр куб уулын цулд нь тэсэлгээ, 167 мянган метр кубт нь өрөмдлөг хийн, бэлтгэжээ.  Үүний 160 мянган метр куб цулыг дараагийн хамгаалалтын даланд ашиглах зорилгоор нөөцлөөд байна. Ингэхдээ нөөцийн, элсэн, шимт хөрсний гэсэн гурван овоолгыг үүсгэсэн. Нөөц ангилах ажил нь бүтээн байгуулалтын төсөлд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт ажил гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн овоолоод орхидог байсан бол энэ удаа ангилж, нөөцлөх санаачилгыг ажлын хэсгийнхэн гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ.  Овоолгыг ангилснаар шимт хөрсний тусламжтайгаар далангаа цагаан шорооноос хамгаалах ач холбогдолтой гэдгийг тэд бас хэлж байна. Мөн элсэн овоолгыг зам өнгөлөх, цаашдын бүтээн байгуулалтын барилгын ажилд ашиглах боломжтой юм. Тэгвэл  холбох сувгийн үр өгөөжийг мэргэжилтнүүд, түрэгдсэн ус XII худгийн эргэлтийн усанд тойрч хүрдгийг хааж, шууд эргэлтийн усанд нийлэх  боломжийг өгнө хэмээн тайлбарлав. Дараагийн онцлох дэвшил гэвэл далангийн шугам хоолойн ажил далан барих үндсэн ажилтайгаа зэрэг хийгдэж байна. Ердийн горимоор бол  даланг бүрэн байгуулж дууссаны дараа шугам хоолойн ажил хийгддэг аж.  Харин манайхан энэ ажил дээр хүлээгдэхгүйгээр зэрэг гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгч компанийнханд гаргаж өгчээ. Үүнд хамтрагч байгууллагын зүгээс талархаж буй. Нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалтын үр шимээр хугацаа хожиж, 4М далан байгуулах цогц ажил  ирэх есдүгээр сарын 5-нд бэлэн болох боломж нээгдсэнийг харахад таатай байв.  

Хаягдлын сангийн хиймэл нуурт усны шувууд чуулж байна

Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтын явцыг сурвалжилж явах зуур нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нэгэн зүйл нь хиймэл нуурт эрх дураараа хөвөх хос хун, ангирын чуулган  байв. Шар цэцэгс эргээр нь алаглаж, зүйл зүйлийн усны шувууд сүргээрээ ганганах тэрхүү үзэсгэлэнт зураглалыг харахад хэн ч үйлдвэрлэлийн хаягдлаас үүссэн хиймэл нуур гэмээргүй сонин содон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйд байгалийн бодит гоёмсог төрх бүрдэж, ургамал амьтан өнгөжин ургаж, төлжсөн нь энэ. Эндээс эргэцүүлэн бодоход, хаягдлын аж ахуйн ус байгаль орчныг бохирдуулан, сүйтгэж, ургамал, амьтанд сөргөөр нөлөөлдөг гэх мэр сэр ойлголт үндэслэлгүй мэт. Нөгөө талаас хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл их, бага хэмжээгээр байгальд халгаатай гэдэг ч энэ сөрөг талтай Эрдэнэт үйлдвэр үргэлж тэмцэн, нөхөн сэргээлт, хамгааллын ажлыг бодлогоор зохицуулан, чанартай хийж ирснийг хиймэл нууран дахь жаргалтай амьтдын агшин тод харуулж байна. Нүднээ ил тусах бодит байдлыг өгүүлэхгүй байхын аргагүй тул сурвалжилгынхаа төгсгөлд ийн дурдав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.15  Пүрэв  №162  (6129)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 41 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 42 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 37 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 59 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 58 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 30 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 51 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 25 мин