Түрээсийн орон сууцаны сонгон шалгаруулалт эхэллээ

2019-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН "Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм.  Тэгвэл Өнөөдөр сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, сонгон шалгаруулалтыг хийж байна. Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, өрхийн ам бүлийн тоо гэх мэтээр эрэмбэлээд явж байна. Сонгон шалгаруулалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таван төрлийн холбоодын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцож байна. Сонгон шалгаруулалт хэвлэлийнхэнд ч нээлттэй байгаа. Танил тал, авилга авах зэрэг хэн нэгэн давуу эрхтэйгээр орон сууцанд орох ямар ч боломж байхгүй. Бүх процесс нээлттэй явагдаж байгаа. Шалгаруулалтад тэнцээд сонгогдож байгаа иргэд материал бүрдүүлж өгөх ёстой. Бүрдүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна гэж үзвэл шууд дараагийн иргэнийг оруулах зохион байгуулалттай явж байгаа. Сонгон шалгаруулалт өнөө маргаашдаа дуусна. Ирэх долоо хоногт материал бүрдүүлэх ажилдаа орно. Сонгон шалгаруулах комисс есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” хэмээн ярилаа. Тэгвэл энэ үеэр Тэргэнцэртэй иргэдийн холбооны санхүүгийн ажилтан Б.Болормаа “Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга, нээлттэйгээр явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шалгаруулалтын явцад оролцож, хяналт тавьж байгаа учраас үнэн бодитой ил тод байгааг харуулж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

17 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин