“Сэлэнгэ” катеринг эрүүл хоолны стандартыг мөрдлөг болгоно

2019-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
И.ЧИНТОГТОХ Тав тухтай орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ, хамгийн чухал нь эрүүл хоолоор үйлчлэхийг урьтал болгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа “Сэлэнгэ катеринг” энэ сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэллээ. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн 1000-аад ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тус катерингийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, хоол үйлдвэрлэлийн стандартыг ханган ажиллахаар болсон нь энэ юм. Катерингийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилж, бодит мэдээлэл хүргэхийг зорилоо. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн хугацаанд гаднын компаниудтай гэрээ байгуулан, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс хоолны чанар, халуун хоолны үйлчилгээг үйлдвэр өөрийн нийтийн хоолны хэсгээс үзүүлэх зорилгоор ил уурхайн катерингийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Катерингийн барилга засварын ажилд 760 сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хоол үйлдвэрлэлд хэрэглэх тоног төхөөрөмжийн 80 гаруй хувийг ОХУ-ын “Abat” компани, дагалдах хэрэгслүүдийг БНХАУ-ын евростандартын бүтээгдэхүүнээс сонгосон байна. Бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрээс шинэ ажлын байр бий болгон, мэргэжлийн 51 хүнийг сонгон шалгаруулалтаар ажилд авчээ. Орох хаалганаасаа эхлэн тохилог орчин бүрдүүлж, гэрэл гэгээтэй саруул заал танхим байхаар шийдсэн энэ байгууламжид хоол үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлага бүхий 10 гаруй өрөө бий. Өрөө бүр орох хаалга болон үйлдвэрлэлийн үйл явцыг цааш дамжуулах гарах хаалгатай. Мөн агааржуулалтын орчин үеийн систем суурилуулж өгснөөр зуны улиралд сэрүүнээр, өвлийн улиралд дулаан агаараар үлээх таатай нөхцлийг бүрдүүлж чаджээ. Тус катерингийн нэг давуу тал нь үйлдвэрээс баталж өгсөн мөнгөн дүнд тохирсон амт чанартай, эрүүл хоолны цэс гаргахдаа өргөн сонголтыг бий болгожээ. Өнөөдрийн байдлаар 28 хоногийн хоолны цэс батлуулж, нэг ч хоол давхардуулаагүй гэдгээ онцолж байсан. Сарын дараа уурхайчдын санал хүсэлтийг авч, эрэлт ихтэй хоолны жагсаалт батлан, дагаж мөрдөхөөр төлөвлөжээ. Өдөр бүрийн хоолны цэсэд нэг, хоёрдугаар хоол, зууш, талх, нарийн боов гурваас зургаан төрлийн сонголттой байхаар тусгасан нь шинэлэг бөгөөд содон байлаа. Тендерт шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн шөнийн ээлжинд гарч байгаа ажилчдад зөвхөн хоёрдугаар хоол өгдөг бол “Сэлэнгэ”-ийнхэн дээрх бүх сонголтыг санал болгохоор шийдвэрлэсэнд уурхайчид сэтгэл өндөр байна. Баялаг бүтээгчид шинэ кате­рингийн үйлчилгээнд “Онц” үнэлгээ тавьж, хойшид энэ эрчээрээ ажиллаасай гэсэн итгэл сэтгэлээ нуусангүй. Тэд бол Монгол Улсын төсөвт үнэтэй хөрөнгө оруулагч, “ТОП 100” аж ахуйн нэгжийг тэр­гүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын үнэт баялаг мөнөөс мөн. Тиймээс ч хөдөл­мөрийн бүтээмжийг нь дээшлүүлж, эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан хоолоор үйлчлэх нь үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагын нэг байдаг. Нээлтийн үеэр уурхайчдын сэтгэгдлээс хуваалцлаа.  

“Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир: Бид “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлнэ

- Бид алсын хараагаа “ISO 22000” олон улсын стандартыг нэвтрүүлэх хэ­мээн тодорхойлсон. Олон улсын стан­­дартад тусгаснаар тухайн хүн ажлын байран дээрээ ямар хоол идэх, өдөрт хэчнээн хэмжээний илчлэг авах нь тодорхой бий. Энэ стандартыг мөрд­лөг болгосноор эрүүл мэндийн та­л­аасаа ч эерэг үр дүн гарна гэж харж байна. Манай алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго тов тодорхой. Амт­лагчаас эрс татгалзсан эрүүл хоол байх болно. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг хамт олон ажиллаж байгаа учраас хоолны чанарт санаа зоволтгүй гэдгийг амлаж байна.  

АТЦ-ийн Технологийн тээврийн автомашины жолооч Л.Батжаргал: Хоолны амт сайхан байна

-Сэтгэл их өндөр байна. Хоолны амт сайхан байна, баярлалаа. Үйлдвэрийн ил уурхайн катерингийг өмнө нь хувийн компаниуд ажиллуулж байсан. Зарим үед их тааруу хоолтой байсан. Тиймээс ч хаагдсан байх. Манайхан хэсэг хугацаанд өөр цайны газарт хооллолоо. Нийтийн заал нь хүрэлцээ муу, хүн ихтэй, хүндхэн байсан ч өнөөдрийн хувьд бүх зүйл сайхан байна. Үргэлж ийм байгаасай.  

Хоол зүйч Б.Пүрэвдорж: Ажилтан бүрийг эрүүл, аюулгүй, чанартай хоолоор хангана

  -“Эрдэнэт үйлдвэр” хоол үйлдвэрлэлийн эхний катерингдаа эрүүл хооллолтын цэс оруулсан. Ажилчдынхаа эрүүл мэндтэй уялдуулан хоолны сонголт, нэр төрөл бий болгохоор зорьж байна. Олон төрлийн сонголттой эмчилгээний хоол гаргаж, үүнийгээ аль болох олон хүнд хүргэнэ. Өнөөдрийн байдлаар эмчилгээний хоол 50 порцоор үйлдвэрлэж байгаа ч хойшид 100-150 хүнд хүргэнэ гэж төлөвлөсөн. Магадгүй, зарим хүн рестораны хоол иднэ гэж ойлгож байж болох юм. Гэвч ресторанаас илүүтэй ажилтан бүрийг эрүүл, аюулгүй, чанартай хоолоор хангах нь бидний гол зорилго.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.9  БААСАН  №158  (6125)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 31 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 33 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 34 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 29 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 51 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 50 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 22 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 43 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 17 мин