Д.Ядамдорж аль ч намын үед даргална

2014-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Ядамдоржийн  түүх тун даруухан. Толгой өндийх завгүй ажиллахаас биш олон нийтэд төдийлөн танигдаагүй гэж салбарынхан нь онцолдог юм. Энэ нь түүний карьер хөөж, өөрийгөө PR-даж явдаггүйтэй холбоотой гэх. Хамгийн гол нь тэр аль ч засаглалын үед дарга явдаг нэгэн. МАН-ын Засгийн газрын үед хэлтсийн дарга, АН-ын үед газрын даргаар ажиллаж байна. Засгийн газрыг аль нам авахаас шалтгаалан харъяа агентлагийнх нь удирдах баг тэр намынх байдаг нь нууц биш. Харин Д.Ядамдорж даргад намын харъяалал биш ажлын дадлага туршлага, удирдах ур ухаанаараа аль ч намын үед удирдагч байдаг уу, эсвэл бусдын арга эвийг олж өөрийгөө товойлгож чаддаг уу гэдэгт учир байна. Мэдээж тэр шүүхийн шийдвэр албандаа бол цоо шинэ хүн. Гэвч энэ газрын дарга болсноос хойш түүнтэй холбоотой саар мэдээ дуулдахгүй байгааг бодоход зохицож ажиллаж чаддагийн илрэл байх.  Д.Ядамдорж орос боловсролтой. Ажлын гараагаа Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас эхэлжээ. Анх хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад хожим эдийн засгийн ахлах төлөөлөгч болжээ.  Үүний дараа Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн  дэд дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, Нийгмийн  хэв журам хамгаалах газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллажээ. Хэдийгээр түүний намтарт муу  үнэлгээ байдаггүй ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынх нь үйл ажиллагаа, албан хаагчдынх нь зан харилцааны тухай яривал бишгүй “но” олдоно. Албан хаагчдынх нь хариуцлагагүй, хэнэггүй  байдлаас болж хүмүүжигч Ш.Батбаяр өөрийгөө шатаасан гээд хэвлэлийн хуудаснаа энэ албатай холбоотой бараан мэдээлэл гарах нь түгээмэл. Албаны хариуцлагагүй байдлыг халж, хууль, эрх зүйн салбарт өрнөж буй шинэчлэлийн түүчээ нь болж ажиллах үүрэг даалгавар Д.Ядамдоржид очсон байдаг юм.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 54 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

5 цаг 17 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 26 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 35 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

8 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 27 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 45 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

13 цаг 11 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

13 цаг 11 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин