Хүчит арслангийн хүрэл хөшөө сүндэрлэлээ

2019-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан дэвж ард түмнээ баясгасан олон хүчтэн Өвөрхангай нутгаас төрсөн. Тэдний нэг Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд спорт заалны өмнө босголоо. Б.Ганбаатар арслан энэ жил 60 нас хүрч буй аж. Тэрээр 1980 онд Улсын начин, 1985 онд Улсын баяр наадамд 9 давж түрүүлэн арслан цол хүртсэн төдийгүй самбо, жудо бөхөөр улс, олон улсын тэмцээнээс 40 гаруй медальтай. “Алдар” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж бөхийн спортоор нэрээ дуурсгасан олон шавь төрүүлснийг нь үнэлж 2009 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртээсэн юм. Арслангийн хүрэл хөшөөг босгох ажлыг “Бумбат” бөхийн дэвжээ, Баян-Өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулсан бөгөөд цогцолбор маягаар уран барималч Санчирболд урлажээ. Шинэ Спорт заалны өмнө босгосон хөшөөт цогцолборын нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, арслан Ганбаатар гэр бүл, ах дүүс, үр хүүхдийн хамт ирж, түүний хадам Улсын заан Булганы Д.Лхагвасүрэн, шавь нараас нь Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Т.Санчир, Улсын начин С.Мандах, Б.Цэдэнсодном нарын бөхчүүд, мөн Баян-Өндөрөөс төрсөн алдартнууд олноор оролцож энэ эрхэм хүнд хүндэтгэл илэрхийлсэн төдийгүй хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины хоёр насны уралдаан зохион байгуулсан. Баян-Өндөрийн Спорт заалыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит болгох шийдвэрийг Өвөрхангай аймгийн ИТХ гаргасныг нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд дуулгалаа. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 40 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 41 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 1 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин