О.Сумъяасүрэн: Баянтээгийн шахмал түлш агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхайгаас ойролцоох арав гаруй аймаг нүүрсээ авдаг. Тэгвэл уурхай агаарын бохирдлын 80 хувь бууруулах шахмал түлшийг нэг тонныг нь зах зээлийн үнээс гурав дахин хямд борлуулахаар болжээ. Энэ талаар “Баянтээг” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнтэй ярилцлаа. -Баянтээгийн уурхай аймгуудыг нүүрсээр хангахаас гадна экспортод гаргадаг. Нүүрсний онцлогт тохируулж зах зээлээ өргөжүүлэх ямар боломж байна вэ?  -Манай уурхай Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган аймгийг нүүрсээр бүрэн хангадаг байсан бол сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ нэмэгдэж Орхон, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн зарим сумдаас гадна Улаанбаатар руу зөөж байна. Бага хэмжээгээр экспортод гаргадаг. Жилдээ 150 мянгаас дээш тонн нүүрс борлуулдаг. Хөрс хуулалт жил ирэх тус нэмэгдэж 400-500 мянган тонн метр куб хөрс хуулж байна. Сүүлийн үед техникийн шинэчлэл хийж шахмал түлш үйлдвэрлэх зэргээр гадаад, дотоодын зах зээлээ  өргөжүүлж байна.  Зах зээлээ тэлэхэд илүү тодорхой, оновчтой бодлого авч хэрэгжүүлэхээр нэлээдгүй зүйл төлөвлөөд байна. Бид нүүрсээ түүхийгээр нь ашиглаж байна. Гэтэл гадаадад энгийн жишээ бол нүүрсээ боловсруулж замын битум, цахилгаан, газ, түлш зэргээр янз бүрийн бүтээгдэхүүн гаргадаг. Нүүрс хязгаартай нөөц учраас зах зээлээ өргөжүүлж ирээдүйгээ илүү хол харахын тулд нүүрснийхээ онцлогийг ч судаллаа. Манай нүүрс илчлэг өндөртэй ч тортог, хүхэр ихтэй. Тиймээс тохирсон технологийг зөв ашиглаж чадвал тогтвортой хөгжиж чадна. Баянтээгийн уурхайн нүүрсийг олон шат дамжлагаар бүрэн ашиглаж чадах юм бол битум, газ гаргах их нөөц бий. Түүнчлэн хагас  кокосжсон нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж   эхний ээлжинд Өвөрхангай, Баянхонгор, цаашлаад Улаанбаатарыг утаагүй болгоход хувь нэмрээ оруулах боломжтой. -Утааг хэдэн хувь бууруулах цаашлаад танайхаас нүүрсээ зөөдөг аймгуудыг шахмал түлшээр бүрэн хангах боломжтой юу?  - Нүүрсний онцлогоос хамаарна. Манай нүүрс тортог их боловч эрүүл мэндэд нөлөөлөх нь бага. Мөн утаанаас нь тос ялгаруулж авах давуу талтай.  Шахмал түлшээ үйлдвэрлэж лабораторид шинжлүүлэхэд Монгол Улсын стандартад тохирч байна гэсэн.  Аймгийнхаа 2-3 уурын зуухан дээр туршсан. Нэг яндантай гурван зуухтай, гурван зуух нэг яндантай, босоо хэвтээ гээд бүгд дээр нь туршсан. Орон нутгийн удирдлагуудаас эхлээд холбогдох хүмүүс бүгд байлцсан. Шахмал түлшний тендер зарлаж сонгон шалгаруулалт хийсэн. Тоног төхөөрөмжийн асуудал ч шийдэгдсэн. Харин барьцуулдагч бодисоо урд хөршөөс нэлээд өндөр үнээр оруулж ирж байна. Энэ ажлууд цэгцэрчихвэл үйлдвэрээ ашиглаж эхэлнэ. Шахмал түлшээ амжилттай үйлдвэрлээд эхэлчихвэл эхний ээлжинд Өвөрхангай, Баянхонгорыг утаагүй болгоно. Хоёр аймгийн хувьд өвөл 50 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо бий. Бидний төлөвлөж байгаа үйлдвэрлэл бол цагт 30 тонн, сард 10 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд 24 цагаар ажиллах юм бол төлөвлөснөөс илүүг үйлдвэрлэх боломжтой. Үнэхээр эрэлт хэрэгцээ ихтэй байх юм бол үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлнэ. -Утааг 80 хувь бууруулах нь баталгаажсан гэсэн үг үү? -Цаг уур орчны шинжилгээний газраар мөн шинжлүүлсэн. Үр дүн нь илт гарсан.Утааг 80-аас дээш хувь бууруулж байна. Хоёр тонн түүхий нүүрс түлэхийн оронд нэг тонныг түлбэл автоматаар 50 хувь буурна гэж ярьдаг. Тэгвэл манайх огт өөр. Хагас кокосжуулсан шахмал түлш гэдгээрээ нүүрс болоод технологийн онцлогтой. -Үйлдвэрийн хүчин чадал ямар байх вэ. Танайхаас нүүрсээ зөөдөг 17 аймгийг утаагүй болгоход хэр хугацаа шаардагдах бол?   -Шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлчихвэл бололцоотой. Сард 10 мянган тонн шахмал үйлдвэрлэнэ гэж тооцоод жилийн дөрвөн улирлаар тооцвол 120 мянган тонн болно. Манайх 160 гаруй мянган тонн нүүрс борлуулдаг гэж үзвэл ойрын жилүүдэд аймгуудыг хангах боломжтой. Манай уурхай 50 гаруй ажилтантай ч бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Хөрсөө хуулна, нүүрсээ олборлоно.Жолооч нар зун том тэргээ бариад хөрсөө хуулна. Өвөл уурын зуух галлана. Уг нь хүн хүчнийхээ тоог нэмээд, хөрс хуулалт, олборлолт, шахмал түлш, аж ахуйн ажил гээд бүгд тусдаа ажилладаг бол зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадна. Утаагүй түлш үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ туршчихсан. Гэхдээ шууд ам гарч болохгүй. Коксын зуух нэлээн шинэ технологи шаарддаг. Монголд ганц хоёр л байдаг. Тиймээс мэргэжлийн хүмүүсээ сургахаас эхлээд ажил бий. Бид амбици ашгаа харвал Улаанбаатар руу нийлүүлэх санаа байна. Гэхдээ аймаг орон нутгийн бодлого давхар яваа учраас эхний ээлжинд Өвөрхангайг яваандаа манайхаас их бага хэмжээгээр нүүрс авдаг 17 аймгаа утаагүй болгохыг зорьж байна. Гэхдээ тэдгээр аймгууд яаж хандахыг харна. -Нэг тонн шахмал түлш, тонн нүүрсний зөрүү ямар байх вэ. Иргэдэд хэдэн төгрөгөөр нийлүүлэх вэ?  -Хамгийн гол нь цогц үйлдвэрлэл явуулж байж үнийг боломжийн хэмжээнд барина. Манай уурхайн нэг тонн нүүрс харьцангуй хямд буюу 29 мянган төгрөг байдаг. Илчлэгийн хувьд нэг тонн шахмал түлш хоёр тонн нүүрстэй тэнцдэг. Хоёр тонн нүүрс 60 мянган төгрөг. Шахмал түлшний үнэ үүнээс хол давахгүй байлгахаар тооцоолж байна. Улаанбаатарт нэг тонн шахмал түлшний үнэ 150 мянган төгрөг байна лээ. Үүнээс гурав дахин хямд байхаар тооцоолж байна. Улаанбаатар руу тээвэрлэлээ гэхэд замын зардлаа нэмээд 150 мянгаас хямд байх боломжтой. Нэг тонн нүүрсний барьцуулдуулагч бодис 25-30 мянган төгрөг байдаг. Харин бидний үйлдвэрлэх шахмал түлшний барьцуулдагч бодис амжилттай болох юм бол үнэ илүү хямдарна. -Багануурын уурхай танайхыг бодвол нөөц, зах зээл өргөнтэй. Гэтэл нэг тонн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээж байна. Танай уурхай хэрхэн ажиллаж байна вэ? -Манай компани уул уурхайн салбарт 45 хувийн ашигтай ажиллаж байна. Өнгөрсөн жил таван тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд тал хувьд нь ашигтай ажилласан. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудаа хасвал хоёр тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай байлаа. Олон улсын чиг хандлагаас харвал энэ нь илүү эрүүл, зах зээлээ тэлэх боломжтой байгаагийн илрэл. Мөн Баянтээг бол 58 дахь жилдээ ажиллаж байгаа ууган уурхайнуудын нэг л дээ. Нүүрсний нөөц анх 29 сая тонн гэж тогтоогдсон. Одоогоор 4.5 сая тонныг нь хэрэглэчихээд байна. Энэ байдлаар явахад хангалттай 100 жил болно. Том уурхайнуудын дэргэд жижигхэн ч гэсэн байршлын хувьд стратегийн ач холбогдол өндөр. 17 аймгийг их, бага хэмжээгээр нүүрсээр хангаж байна. Нүүрсний илчлэг өндөр учраас эрэлт ихтэй. Манайхаас Дундговь, Өмнөговийн хойд талын сумд, Ховд, Говь-Алтай руу зам тавьж байгаа компаниуд ирж авдаг. Мөн тоосго, ясны үйлдвэрүүдийг нүүрсээр хангаж байна. -Нүүрсээ боловсруулж замын битум, цахилгаан, газ, түлш гаргаж авах боломжтойг та хэллээ. Ялангуяа, замын битумыг гаргаж авах боломжийг судалсан уу?  -Коксын зуухнаас маш их утаа гардаг. 470 хэмд тортог, утаа ялгардаг. Тэгэхээр кокосын зууханд тортгоо утаанаас салгаж авч хэд хэдэн шат дамжлагаар оруулж байж тос гаргаж авдаг. Битумыг замын компаниуд хэрэглэдэг.Оросоос нэг тонныг нь 650 ам.доллараар оруулж ирж, нэг км замд 50 тонныг хэрэглэдэг. Хэрэв манайх битумаа үйлдвэрлээд эхлэх юм бол илүү өргөн зах зээл нээгдэнэ. Удахгүй битум гаргаж авна гэж тооцоолж байгаа. -Баянтээг уурхай хувь эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараадаг уу. Уурхайнхаа хэтийн хөгжлийг хэрхэн төлөвлөж байна вэ? -Манайх 70 хувь нь орон нутгийн төсөвтэй. 24 хувь нь Шунхлай, зургаан хувийг нь иргэд эзэмшдэг. Энэ жилээс анх удаагаа хамгийн их буюу  тэрбум төгрөгийн ноогдол ашиг тарааж байна. Уурхайн хөгжлийн төлөв­лөгөөгөө таван жилээр гаргадаг. Энэ жил техник эдийн засгийн үндэслэлээ шинэчилж байна. Техникийн шинэчлэл нэлээдгүй хийгдэж байна. Үндсэндээ гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийж, хүчин чадлаа сайжруулж байна. Зах зээл тэлж байгаа учраас  хуулалтаас эхлээд дараа жилийнхээ ажлыг хөнгөвчилж, түрүүлж алхахыг хичээж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 49 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 45 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 5 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 59 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 33 мин