Хилийг тохинуулагч

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Хил хамгаалах алба гэдэг хамгийн чухал газрын нэг. Дэлгэрүүлээд хэлэх юм бол Монгол Улсын тусгаар тогтнол буюу бүрэн эрхэт байдалтай холбож үзэх учиртай л даа. Тиймээс энэ албыг гүйцэтгэж байдаг Хилийн цэргийн удирдах ерөнхий газраас эхлэлтэй одоогийн Хил хамгаалах ерөнхий газрын үеийн бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин гэгдэх хүмүүс удирдаж ирсэн. Тэдний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараар уг газрын улс эх орны өмнө хүлээсэн үүрэг “Монгол Улсын төлөө” гэсэн ариун тангаргийн дор биеллээ олж ирсэн байдаг юм. Тэгвэл одоо энэ газрын толгойлж байгаа хүн нь бригадын генерал Шархүүгийн Лхачинжав юм. Завхан аймгийн Баянтэс сумын унаган хүү тэрбээр Хилийн цэргийн албыг байлдагчаас нь эхлээд генерал цолтой болтлоо хааж яваа нэгэн. Урьд нь тэр Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум дүүргэсэн автын механикч мэргэжилтэй ч хилийн албандаа л үлдсэн гэдэг. Тэгээд Завханд хилийн байдлыг шинэчлэн тогтоох нэлээд нарийн түвэгтэй үед тэнд ажиллахаасаа эхлээд удирдах хүмүүсийнхээ анхааралд өртсөн хүн л дээ.

Сурч боловсрохоос хоцроогүй юм билээ. Цэргийн их сургууль, ХЦДС-ийг хилийн албаны ажилтан хуульч, мэргэжлээр дүүргээд дараа нь ОХУ-д жилийн цэргийн академийн төгсөөд Герман, Египет улсад мэргэжлээ дээшлүүлжээ.

Ингээд л жинхэнэ хилчин байх болзолдоо хүрч. Баруун, зүүн, хойт, өмнөд хилийн цэг хязгаарт байрладаг отряд ангиудад шалган нэвтрүүлэх албаны шалгагч, штабын дарга байж. Улмаар дөрвөн ангийн захирагчаар ажилласан намтар нь арвин ийм л нэгэн юм.

Түүнийг хилийн албаны шилдэг офицер гэж даруухнаар нэрлэх болсон гэдэг. Учир нь гэвэл 1990-ээд оны сүүлчээр тэр үеийн нэрээр нь хэлбэл Хилийн цэргийн удирдах газарт боловсон хүчний хэлтэст нь гэрээт цэрэг хариуцсан офицероор ажиллаж гэрээт цэрэг гэдэг бүтцийг хил хамгаалах албаны нэгэн гол бүрэлдэхүүнд багтаахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ.

Цэргийн сургуульд байхдаа “Супер офицер”-оор шалгарч  байсан гэдэг ч нэгийг хэлнэ. Тэр нь юу вэ гэвэл Хилийн цэргийн хүний бүхий л шинж чанарыг төгс эзэмшсэн гэсэн үг. Бас хилийн цэргийн 129 дүгээр ангийг мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэх ажлыг гардан удирдсан гэж байгаа. Генерал Ш.Лхачинжав “Улсын хил хамгаалалтад орон нутгийн Засаг захиргаа, ард иргэдийг оролцуулах ажиллагааг боловсронгуй болгох нь” гэсэн сэдвээр цэргийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалжээ.

Тэгвэл Лхачинжав генерал хүний хувьд алиа хошин зантай бусаддаа үлгэрлэх чадвартай бас уул усаа шүтэж явдаг тийм л нэгэн.

Бас нэг давуу чанар нь гэвэл ахмад хүний үгийг сайн сонсож авахыгаа авч гээхийг гээж чаддаг. Энэ нь нутгийн өвгөдөөс олж авсан ухааны сэжим аж. Хилийн цэргийн үе үеийн төлөөлөл тав гурван хүнтэй уулзахад генералынхаа тухай дандаа эерэг үг хэлэх юм билээ. Хамт олондоо нэр хүндтэйн баталгаа тэр болов уу. Өөрөө хэлдэг нь “Би хилчний амьдралаар л замнасан хүн. Хилгүйгээр хилчин нөхөдгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй ээ” гэсэн нандин үг бий. Шархүүгийн Лхачинжав хилийн цэргийн том армийн командлагч бас олноо оройлон яваа хүн.  

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

3 цаг 29 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

4 цаг 52 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

5 цаг 1 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

5 цаг 10 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

7 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

8 цаг 2 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

9 цаг 20 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

12 цаг 46 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

12 цаг 46 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин