Жүдогийн “татами”-д гялалзах од Э.Ариунболд

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Жүдо бөхийн энэ оны гран-при тэмцээн Хорватын нийслэл Загреб хотноо энэ сарын 26-наас 28-ны хооронд болж өндөрлөлөө. Орон орны шилдэг тамирчид дундаас гялалзаж байсан нь манай тамирчин, олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболд юм. Тэрээр -60 кг-ийн жинд хүч үзжээ. Тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Европын залуучуудын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт ваза-аригаар мөн ялж, -60кг жингийн В хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг цэвэр ялснаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдах болсон аж. Улмаар түүнийг ялж, хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан бөгөөд дөрөвдүгээр сард зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Өдгөө 23 настай тэрээр энэ оны байдлаар 664 оноо цуглуулж, дэлхийн чансааны 62-т жагсаж байна. Энэ нь залуу тамирчны хувьд чамгүй өндөр амжилт юм. Амжилтуудаас нь дурдвал: -Энэ оны хоёрдугаар сард Италийн Ром хотноо зохиогдсон Европын нээлттэй тэмцээнд тавдугаар байр -Дөрөвдүгээр сард болсон ААШТ-ээс хүрэл медаль “Загреб”-ийн “Гран-при”-аас хүрэл медалиудыг тус тус хүртсэн байна.  
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг цэвэр ялсан.
https://www.youtube.com/watch?v=dbn4O4eMVfs&feature=youtu.be&fbclid=IwAR020nf3B5OKPyPOinRZCdqgDeQbSPQhLlvEUZJqlkt1YyuLV1t1zmvKYI8
Гуравдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар мөн ялсан.
https://www.youtube.com/watch?v=v9ioJ95vmh4&feature=youtu.be&fbclid=IwAR1mOXDAUrMH2W3-Y0J0ZiKivujzAhMxyocGtvTXyHv9ym7wVkRBlyjVUco
60кг жингийн В хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм.
https://www.youtube.com/watch?v=8TlE-voChvk&feature=youtu.be&fbclid=IwAR3juRtC2Gf52CWJPbknSVGu7fPsCuC2XXB8LRTTUE_WLcHuDKF6RjrvcaE
Улмаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдахаар болсон юм. Түүнийг ялсан Ш.Лутфиллаев жиндээ аваргын алтан медалийг зүүлээ.
https://www.youtube.com/watch?v=Yd3ilwFvPYU&feature=youtu.be&fbclid=IwAR1riFHu_AvnTq4DCAZYfUt2JuxUj03ZZjlqv1TKALV0sgCfKlf9G-q4zxo
Харин хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдан мөн цэвэр яллаа.
https://www.youtube.com/watch?v=OYGL7bsJX8E&feature=youtu.be&fbclid=IwAR0Cr4aJvx8PcQgiF2oJ1EgVYEWSCeMND16c2MyTh1yMzhX2YX3Q2pvyFWU Эх сурвалж:www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

45 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 17 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 18 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 31 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 37 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 38 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 57 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин