Ж.ЦОГЗОЛМАА
Өрхийн амьжиргааны төвшний судалгааны “Bankrate” төвийн хийсэн судалгаагаар дундаж америк өрх банкинд 8863 ам.долларын хадгаламжтай байгааг онцолсон талаарх нэгэн нийтлэл АНУ-ын санхүүгийн мэдээллийн CNBC агентлагийн цахим хуудаст тавигджээ.
Түүнчлэн өрхийн гишүүдийн наснаас хамааран хадгаламжийн хэмжээ ч өөр өөрийн онцлогтой байдаг аж. Жишээ нь, хүүхэдгүй залуу хос дунджаар 4727 ам.долларын хадгаламжтай байгаа бол ганц бие хүүхэдгүй залуус дунджаар 2729 ам.доллар цааш нөөцөлжээ.
35-44 насны, хүүхэдтэй өрхүүдийн хувьд хадгаламж нь ихэнхдээ дунджаар 10399 ам.долларт хүрсэн байв. Харин 45-54 насны хүүхэдтэй айлуудын хувьд хамгийн өндөр хэмжээний хадгаламж буюу дунджаар 15589 ам.доллар банкинд хадгалчихсан байдаг аж.
65 нас хүрсэн, хүүхдүүд нь хэдийнэ тусад орсон хосуудын амьдрал илүү тухтай байдаг бололтой. Доорх хэсэгт нас насны америкчуудын хадгаламжийн хэмжээг дундажлан харуулжээ. Үүнд:
34 настнууд буюу идэр залуусын хадгаламж:
-Хүүхэдтэй ганц бие залуус: 1350 ам.доллар
-Хүүхэдгүй ганц бие залуус: 2729 ам.доллар
-Хүүхэдтэй хос: 3682 ам.доллар
-Хүүхэдгүй хос: 4727 ам.доллар
35-44 насныхан:
-Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 2422 ам.доллар
-Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 3693 ам.доллар
-Хүүхэдтэй хос: 10399 ам.доллар
-Хүүхэдгүй хос: 5306 ам.доллар
45-54 насныхан:
-Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 4163 ам.доллар
-Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 5763 ам.доллар
-Хүүхэдтэй хос: 15589 ам.доллар
-Хүүхэдгүй хос: 11483 ам.доллар
55- 64 насныхан:
-Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 6911 ам.доллар
-Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 6786 ам.доллар
-Хүүхэдтэй хос: 17587 ам.доллар
-Хүүхэдгүй хос: 15722 ам.доллар
65-74 насныхан:
-Хүүхэдтэй ганц бие хүмүүс: 6652 ам.доллар
-Хүүхэдгүй ганц бие хүмүүс: 7292 ам.доллар
-Хүүхэдтэй хос: 13164 ам.доллар
-Хүүхэдгүй хос: 15297 ам.доллар
Америкчуудын хуримтлалын сонирхолтой статистик
2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин