Чан Сон Тэк болон туслахуудыг нь цаазалсан шалтгааныг тоочив

2013-12-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун яагаад хүргэн ах Чан Сон Тэкийн хоёр туслахыг буудах тушаал өгснийг Японы хэвлэлүүд олж мэджээ. “Тэрээр туслахуудыг цаазлах тушаал өгөхдөө согтуу, ихэд ууртай байсан” хэмээн “Yomiuri Shimbun” сонин Пхеньян дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Чан Сон Тэкийн хоёр туслах нүүрс олборлож, Хятад руу гаргадаг тун ашигтай бизнесийг цэргийнхний хяналтад шилжүүлэхийг үл хүссэн тул ийнхүү буудуулж цаазлуулсан аж. Тэдгээр нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Тамгын газрын орлогч дарга Ри Рен Ха, Тамгын газрын хэлтсийн орлогч дарга Чан Су Гил нар бөгөөд ийнхүү залуу удирдагчийн хатуу цээрлэлийг хүлээсэн байна.

Тэд нүүрсний бизнесийг шилжүүлж өгөх шаардлагад ихэд хойрго хандсаны дараа уурсан хилэгнэсэн Ким Чен Ун шууд буудах тушаалыг өгсөн ажээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, хоёр туслахын хамтаар нүүрсний бизнест хамаатай өөр зургаан хүнийг цаазалсан байна. Гэвч тэдний нэр, албан тушаалыг зарлахгүй байгаа юм. Түшмэлүүдийг цаазалсны дараа тэдний зуу орчим ах дүү, төрөл төрөгсдийг засан хүмүүжүүлэх шорон руу илгээсэн аж.

Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Чен Уны хүргэн ахыг цаазалсан албан бус шалтгааныг нэрлэжээ. Сөүлийн тусгай албадын олж авсан мэдээллээр, Чан Сон Тэк бүх албан тушаалд хутгалдаж, санхүү-мөнгөний урсгал, хуваарилалтын талаар залуу удирдагчтай санал зөрөлдсөн тул цаазлуулсан бололтой. Пхеньяны албан ёсны хувилбараар, Чан Сон Тэк нь төрд тэрсэлж, төрийн эргэлт хийхийг санаархсан, авлига, казино, биеэ үнэлэгч хүүхнүүдэд толгойгоо мэдүүлсэн “жигшүүрт, муу хүн” тул цаазалсан гэж байгаа билээ.

“Yomiuri Shimbun” сонинд мэдээлснээр, Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улсын 20 тэрбум долларыг үрэн таран хийснийг хүргэн ах нь мэдсэнээр зөрчилдөөн үүсчээ. Ким Чен Ун Европын, тэр тусмаа Швейцарийн банкуудад 40 тэрбум долларын хадгаламжтай, өндөр тушаалын түшмэдийг өөртөө үнэнч байлгахын тулд энэ мөнгөөрөө үнэтэй, тансаг зэрэглэлийн бугуйн цаг, автомашин мэтийн бэлэг авч бэлэглэдэг хэмээн мэдээлж байна. Чан Сон Тэк болон түүний туслахууд эдгээр дансанд нэвтрэх эрхтэй байжээ. Хүргэн ах Чан Сон Тэк энэ дансны бараг тал мөнгийг нь хувийн зорилгодоо үрэн таран хийсэн нь Ким Чен Уны уурыг хүргэж, цээрлэлийг нь хүлээжээ.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

1 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

1 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

1 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 45 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 16 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 26 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 35 мин