10. Хойд Солонгосын залуу удирдагчийн “цэвэрлэгээ”

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин


http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/bdb423d10e65e230c686ec5a9203075f/12-25-h10.jpg

Хойд Солонгосын удирдагч, эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа эрх мэдлийг залгамжлан авсан хүү Ким Чен Ун эх орноо хатуу гараар удирдсан хэвээр байна. Тэрээр аажим аажмаар улс орныхоо бүх л чухал эрхийг гартаа бөөгнөрүүлж, удирдагчийн шийдвэрт хүчтэй нөлөөлдөг байсан генералуудыг ээлж дараалан зайлуулсан юм. Хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар сарын эхээр Пхеньяны дэглэмийн хоёрдугаар хүн гэгддэг, авга ах Ян Сон Тэкийг гэнэт баривчлан, цэргийн шүүхээр оруулж, ялын дээд хэмжээ оноон шууд цаазалсан нь дэлхий нийтийг цочроосон билээ.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун авга ах, дэглэмийн нөлөө бүхий түшмэл Ян Сон Тэкийг Батлан хамгаалах үндэсний хорооны дэд тэргүүний албан тушаалаас буулгажээ. Тус хороо нь Пхеньяны сталинист дэглэмийн эрх барих дээд байгууллага юм. Ян Сон Тэк олон нийтийн өмнө үзэгдэлгүй нэлээд хэд хоносон нь Хөдөлмөрийн намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, авлига авсан хэмээн дээд зиндааны хоёр түшмэлийг арваннэгдүгээр сарын сүүлчээр цаазалсан үетэй давхцаж байсан аж. Ким Чен Ун 2011 оны арванхоёрдугаар сард эцэг, “Хайрт удирдагч” Ким Чен Ирийг нас барсны дараа эрх мэдлийг авснаас хойш хийж буй хамгийн том цэвэрлэгээ нь энэ юм. Ким Чен Ирийг оршуулах ёслол дээр Ким Чен Уныг дагалдан явж байсан долоон том түшмэлийн нэг нь Ян Сон Тэк билээ. “Хайрт удирдагч”-ийн дүү охин Ким Кён Хугийн нөхөр Ян Сон Тэк Пхеньяны дэглэмийн хоёрдугаар чухал хүн байсан бөгөөд армийг хянадаг наяад насны хэдэн егзгөр генералын дундуур хаяал дүү Ким Чен Уны эрх мэдэлд гарах замыг нь засч өгсөн гэдэг. Пхеньяны хөшүүн, коммунист дэглэмд эдийн засгийн шинэчлэгч хэмээн тооцогддог Ян Сон Тэк нь удирдагч Ким Чен Ирийн итгэлийг хүлээсэн нэгэн байжээ. Тэрээр Хятадад чухал ажил, даалгавар гүйцэтгэж, өнгөрсөн оны наймдугаар сард хил дээр худалдааны шинэ онцгой бүс нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Ян Сон Тэк Хөдөлмөрийн нам болон үндэсний аюулгүй байдлын хороонд янз бүрийн өндөр алба хашсаны дараа 2004 онд урвагчдын матаасын улмаас зайлуулагдаж, хэсэг бэдэрчээ. Хоёр жилийн дараа Ким Чен Ир Хятадад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтаж дахин олон нийтийн өмнө гарч ирсэн байна. Тэр цагаас хойш дахин итгэлийг олж, “Хайрт удирдагч”-ийг залгамжлах хүнээр хүртэл нэрлэгдэж үзжээ. Ямар ч байсан Ким Чен Ун дээд эрх мэдлийг авахад хамгийн ихээр тэтгэж, дэмжсэн хүн нь тэр юм.

“Хайрт удирдагч” бага хүүдээ эрх мэдлээ уламжлахын тулд 64 настай дүү Ким Кён Худ хүртэл генерал цол олгож байв. Ким Кён Ху, Ким Чен Ун, Ян Сон Тэк нар “Гурвалсан холбоо” байгуулан армийн нөлөө бүхийн генералуудыг сөрөн зогсож, эрх мэдэлд гарч ирсэн гэдэг. Залуу удирдагчийн хашир бодлогын ачаар эдүгээ генералуудын нөлөө байхгүй болж, тарж бутарсан бололтой. Өнгөрсөн наймдугаар сард Ким Чен Ун армийн ерөнхий штабын дарга Ри Ён Хог гэнэт огцруулж, өөрийн эрх мэдлээ бататгаж авчээ. Улмаар нөлөө бүхий авга ахаа зайлуулснаар түүний эрх мэдэл улам л баталгаатай боллоо хэмээн тоймч, ажиглагчид дүгнэж байна.

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

1 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

1 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

1 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 7 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 25 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 13 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 17 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 35 мин