9. Алжирт гадаадын иргэдийг олноор барьцаалав

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/5eca490855655b2fe27ab82c122edf72/12-25-h9.jpg

Алжирийн өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг лалын дайчид гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилтнуудын байр руу халдаж олон арван хүнийг барьцаалжээ. Нийт 60 орчим хүн барьцаалагдсаны дотор гадаадын 41 мэргэжилтэн байсан юм. Босогчид ажилчдын байр руу довтлох үеэрээ хоёр хүний аминд хүрчээ. Барьцаалагдсан иргэдийн дотор Норвеги, Америк, Канад, Их Британи, Франц, Япон, Хятадын иргэд байсан аж.

Энэ халдлагыг үйлдэж, гадаадын иргэдийг барьцаалсан зэвсэгт бүлэглэл нь лалын алан хядагч “Аль-Кайда”-тай холбоотой ажилладаг Мали улс дахь зэвсэгт бүлэг байсан юм. Тэд Францын эрх баригчдын Малид явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэж, өшөөгөө авах зорилгоор ийм үйлдэл гаргаснаа мэдэгджээ.

Халдлагад өртсөн Алжирийн байгалийн хий олборлолтийн газарт Их Британий ВР болон Норвегийн Statoil компани Алжирийн талтай хамтран үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Ливийн хилийн ойролцоох энэхүү байгалийн хийн орд газарт 700 гаруй хүн ажилладагийн дийлэнх нь Алжирийн иргэд байжээ.

Хэд хоногийн дараа Алжирийн тусгай хүчнийхэн барьцааны хүмүүсийг суллах ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр барьцаанд хавьгүй олон гадаадын иргэд байсан ил болсон бөгөөд суллах ажиллагааны явцад 37 гадаадын иргэн амь насаа алджээ. Алжирийн Засгийн газар энэхүү хэргийн бодит үнэнийг нуун дарагдуулж байсан хэмээн АНУ тэргүүтэй орнууд зэмлэж байв. Иргэдийг барьцаалсан 29 босогчийн 26-г нь устгажээ. Үүний дараа лалын орнуудад ажилладаг гадаадын иргэдийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, олон улс орон Африк, Арабын орнуудад илгээсэн мэргэжилтнүүдээ эргүүлэн татсан юм. Лалын дайчдын барьцаанд гадаадын 11 орны иргэн байсан нь хожим тодорхой болжээ. Тунис, Алжир, Египет, Мали, Нигерийн иргэдээс бүрдсэн лалын 29 босогч Мали улсаас орж ирж энэ хэргийг үйлдсэн байв. Энэ хэрэг явдлын дараа АНУ, Их Британи тэргүүтэй гүрнүүд, томоохон компаниуд аюултай улс орнууд руу мэргэжилтнүүдээ илгээхдээ илүү өндөр шаардлага тавьдаг болсон байна. Мөн лалын дайчид, хэт даврагчид үүрлэсэн Африк, Арабын орнуудыг терроризмийн эсрэг илүү хүчтэй, тууштай тэмцэхийг шахаж, шаардах болжээ. Авлига, ядуурал ихтэй Африк, Арабын орнуудад “Аль-Кайда” болон түүнтэй хамтран ажилладаг лалын бүлгүүд идэвхтэй үүрлэж, үйл ажиллагаа явуулах болсон нь ийнхүү улам тод болсон юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

10 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

10 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

10 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 53 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 16 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 25 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 34 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 26 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 44 мин