8. Террористууд Кенийн худалдааны төвд халдаж, олон хүн амь насаа алдав

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/f9b3f7b3d7e7fddc1902342cd4a5ada/12-25-h8.jpg

Энэ оны есдүгээр сард Сомалийн “Аль-Шабааб” террорист байгууллагын даалгавраар террористууд Кенийн “Вестгэйт” худалдааны төвд халдав. “Вестгэйт” худалдааны төв нь Израилийн хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа явуулж байдаг худалдааны төв юм. “Аль-Шабааб” террорист байгууллага нь Кенийн цэргийнхэн Сомалид терроризмыг дарах үйл ажиллагаанд оролцсоны хариу болгож тийнхүү Кенийн Найробид “Вестгэйт” рүү халдсан гэж өөрсдийнхөө дайралтыг тайлбарладаг билээ. Халдлагын уршгаар 70 орчим хүн амь насаа алдаж 200 гаруй хүн шархадсан гэж тооцогддог. 3-4 хоногийн турш үргэлжилсэн энэхүү террорист халдлага нь үргэлжилсэн цаг хугацааны хувьд, дайрагчдын үйл ажиллагааны зэрлэг балмад шинж чанарын хувьд, Кенийн цагдаа, цэргийнхэн террористуудтай тэмцэх ур чадвар туйлын муутай байсны хувьд, эцэст нь зарим байгууллагын тогтоосноор жинхэнэ дайрсан этгээдүүд зугтаж алга болсны хувьд бүх дэлхийн анхаарлыг татсан юм. Террористууд мусульман шашинтай хүмүүс байсан бөгөөд тэр нь тэд мөргөлийн цаг болоход мөргөл үйлдэж байсан гэдгээр батлагддаг билээ. Түүнчлэн террористууд “Вестгэйт” худалдааны төвд байсан хүмүүсийг исламын шашинтан ба исламын шашинтан бус хэмээн хоёр ялгаж, исламын шашинтнуудыг чөлөөлж байсан байдаг. Террористууд тухайн хүн үнэхээр исламын шашинтан мөн эсэхийг тогтоохын тулд тухайлбал түүнээс Магомед зөнч мэргэний ээжийн нэрийг асууж, тэр хүн зөв хариулвал исламын шашинтан мөн байна хэмээн үзэн чөлөөлж, хэрэв зөв хариулж чадахгүй бол газар дээр нь буудан амь насыг нь зэрлэг балмад аргаар хороож байжээ.

Кенийн цагдаа, цэргийнхэн хэд хэдэн удаа террорист халдлага дууссан, террористуудыг устгасан гэж зарлаж байсан боловч буудалцаан дахин дахин сэргэж байсан юм. Эцэст нь 70 орчим хүн нас барсан, 200 гаруй хүн шархадсан дүнтэйгээр энэхүү балмад халдлага дууссан юм.

Уг нь өмнө нь НҮБ болон бусад эх сурвалж Кенид террорист халдлага болох магадлал өндөр байгаа тухай мэдэгдэж байсан боловч Кенийн хүчний байгууллагынхан террорист халдлага болоход шуурхай арга хэмжээ авах бэлтгэл муутай байсан байна. Түүнчлэн Кенийн Найроби хотын “Вестгэйт” худалдааны төвд халдсан террористуудыг өмнө нь өөр террорист үйл ажиллагаанд оролцож байсан хүний эхнэр болох Саманта Льютвейт хэмээх нэртэй англи эмэгтэй удирдаж байсан гэсэн шуугиан дэгдсэн билээ. Энэ нь батлагдаагүй болно.

2013 оны дөрөвдүгээр сард Кенийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухуру Кеньяатагийн дүү тэрхүү террорист халдлагын үед амь насаа алдсан юм. 2007 онд Кенид болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Кибаки ба Одинга сонгууль шударга бослон эсэх асуудлаар маргалдаж, тэднийг дэмжэгчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөсний улмаас 1300 орчим хүн амь насаа алдсан, 600000 гаруй хүн оршин сууж байсан газраа орхин нүүн шилжсэн байдаг. Тэр үед Кенийн одоогийн Ерөнхийлөгч Ухуру Кеньяата олон нийтийн үймээн самууныг уриалан дэгдээсэн хэргээр буруутгагдаж,  Олон улсын шүүхэд дуудагдсан байгаа билээ. Одоогоор шүүх хурал хойшлогдсон байгаа билээ. Террорист үйл ажиллагаа олон улсын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгааг Кенийн Найроби хотын “Вестгэйт” худалдааны төвд халдсан халдлага дахин нотлон сануулсан билээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 41 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 4 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 13 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 22 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 10 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 14 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 32 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 58 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 58 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин