6. Египетийн цэргийнхэн Ерөнхийлөгч Мохамед Мурсийг цэргийн хүчээр огцруулав

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/72748b3ab7b028363aacb3129856f59c/12-25-h6.jpg

“Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн ялсан орнуудын нэг нь Арабын ертөнцийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий улс орнуудын нэг болох Египет байсан юм. Тухайн үедээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялж байсан гэгддэг, үнэн хэрэг дээрээ луйврын аргаар Ерөнхийлөгч болж байсан Х.Мубаракийн үед Египетэд шударга бус сонгууль явдаг, хараат шүүхийнхээ шийдвэрээр өрсөлдөгчөө шоронд хийдэг (тухайлбал 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Мубарактай өрсөлдсөн Айман Нур хараат шүүхийн шийдвэрээр таван жилийн хорих ял авсан), хээл хахуульд баригдсан, ядуурал, баян ба хоосны ялгаа хэрээс хэтэрсэн улс орон байсан юм.

Энэ бүхэнд дургүйцсэн иргэд, ялангуяа залуучууд “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөний буухиаг хүлээн авч Тахрир талбайд олноороо жагсаж, Х.Мубаракийг огцруулсан билээ. Тэр үед Х.Мубаракийн толгойлж байсан Үндэсний Ардчилсан Намын төв ордон шатсан зураг бүх дэлхийн телевизийн сувгаар цацагдсан билээ. Х.Мубарак огцорсны дараа цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч, улмаар удалгүй шинэ сонгууль явуулсан юм. Х.Мубаракийн олон жилийн турш хавчиж байсан “Ах дүү мусульманууд” хөдөлгөөнийхөн “Эрх чөлөө, шударга ёсны нам” нэртэйгээр сонгуульд оролцож Парламентын сонгуульд ялжээ. Түүнчлэн энэхүү нам, хөдөлгөөний нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Мурси Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэхүү хөдөлгөөн, нам тэдгээр сонгуульд ялсныг товч тайлбарлавал түүнтэй адилхан зохион байгуулалттай, олон жилийн тэмцлийн туршлагатай улс төрийн хүчин Египетэд байсангүй, мөн Х.Мубаракт дургүйцсэн ард түмэн түүнд олон жилийн турш хамгийн их шахуулж хавчуулж байсан улс төрийн хүчин, түүний төлөөлөгчийг дэмжиж сонгох нь ойлгомжтой байсан зэрэг шалтгааныг дурьдаж болно.

Гэхдээ Х.Мубаракийн дараах үеийн Египтэд лалын шашныхныг дэмждэг “Ах дүү мусульмаанууд” хөдөлгөөн ба лалын шашны нөлөөг эсэргүүцдэг улс төрийн нам, хөдөлгөөнийхний хооронд ширүүн тэмцэл өрнөсөн байдаг. Цэргийнхэн лалын шашны нөлөөг эсэргүүцдэг хүчний талд шууд болон шууд бус байдлаар орсон юм. Цэргийнхэн шинээр сонгогдсон Парламентыг тараах шийдвэр гаргасан байдаг. Харин Х.Мурси Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Ах дүү мусулманууд”-ынхны талыг барьж ажилласан нь бусад улс төрийн нам, хөдөлгөөн Х.Мурси Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэх далим болсон юм. Түүний сонгогдсоны яг нэг жилийн ойгоор Египет даяар олон сая хүний оролцсон жагсаал болж, түүнийг огцрохыг шаарджээ. Цэргийнхэн энэ байдлыг ашиглан Х.Мурсийг хүчээр огцруулж, баривчилж, цэргийн бааз дээр хорьж, одоо түүнийг албан тушаалаа хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхээр бэлдэж байгаа билээ.

Ийнхүү цэргийнхэн Х.Мурсийг албан тушаалаас нь хүчээр огцруулж, тэгснийг нь эсэргүүцсэн “Ах дүү мусульмаанууд”-ын жагсаалт, суултыг хүчээр тарааж, ингэснээр олон зуун хүний амь нас эрсдэж, Египет гүн гүнзгий хямралд орсныг дэлхий дахинд янз янзаар дүгнэсэн байдаг. АНУ Египетэд цэргийнхэн ард түмний сонголтоор сонгогдсон Ерөнхийлөгч М.Морсийг хүчээр огцруулсныг шууд дэмжээгүй ч буруушаагаагүй. Харин ХБНГУ М.Мурси Ерөнхийлөгч нь ардчилсан зарчмын дагуу шударга сонгуулиар сонгогдсон учир түүнийг хүчээр огцруулсныг буруушааж, Турк улс түүнийг буцааж албан тушаалд нь тавихыг шаардсан байдаг. Ямар ч байсан Египетийн хувьсгал амаргүй замыг туулж байна. Тэнд болж буй үйл явдлын аль нь жинхэнэ хувьсгал мөн, аль нь сөрөг хувьсгал мөн гэдгийг ялган салгаж лавтай хэлэх бололцоогүй болсон байна. Нэг талаас ард түмэн шударга сонгуулиар М.Мурсийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон байдаг. Нөгөө талаар тэрээр Ерөнхийлөгчийн ажлыг хийхдээ хэт нэг талыг баримталж буюу “Ах дүү мусульмаанууд”-ын талыг барьж ажилласан нь, улмаар Египетийг лалын шашин нийгмийн амьдралын бүх салбарт гүн гүнзгий нэвтрэн нэвчсэн улс орон болгох гэж оролдсон нь буруу байсан гэж дүгнэдэг. Гэтэл муу ч байсан сайн ч байсан ард түмний сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчийг цэргийнхэн хүчээр огцруулна гэдэг нь ардчиллын зарчимтай илэрхий харшилсан үйл явдал болсон гэж үзэх нь бас үндэслэлтэй. Яг нэг л дүгнэлт хийхийн аргагүй үйл явдал бол яах аргагүй Египетийн Ерөнхийлөгч Х.Мyрсийг хүчээр албан тушаалаас нь огцруулсан хэрэг мөнөөс мөн билээ. Ямар ч байсан 2013 оны онцлох үйл явдал болсон нь эргэлзээгүй.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 43 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 3 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 8 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 11 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 16 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 29 мин