4. Украин Европын Холбоотой гэрээ байгуулах асуудал хойшлогдож, жагсагчид Ерөнхийлөгч В.Янукович болон Засгийн газрыг огцрохыг шаардав

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/fd0f0907f57c361a2d68f0566621f12d/12-25-h4.jpg

Сүүлийн жилүүдэд Украины Ерөнхийлөгч В.Янукович болон М.Азаров тэргүүтэй Засгийн газар Украин улс Европын Холбоотой гэрээ байгуулж, харилцаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ, Украины замнах ёстой зам бол Европтой ойртох, улмаар Европын Холбоонд орох явдал мөн хэмээн зарлан тунхаглаж, В.Януковичийн нам олонхийг нь бүрэлдүүлдэг Украины Дээд Рад буюу Парламент энэхүү чиг хандлагыг дэмжсэн бодлогын баримт бичиг хэлэлцэн баталж, Засгийн газар нь хэрэгжүүлж байсан билээ.

Украин ОХУ-тай ойртох уу, эсхүл Европын Холбоотой ойртох уу? гэсэн асуулт Украины хувьд ч, ОХУ-ын хувьд ч сүүлийн олон жилийн турш хурцаар яригдаж ирсэн асуудал мөн билээ. Энэ нь эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн, бүр геополитикийн асуудал мөн гэж хэлвэл буруудахгүй. Нөгөө талаар украинчууд төр засгийн эрх ашгаас хүний эрх ашиг илүү чухал гэж үздэг, хээл хахуулиас ангид, бие даасан шүүхтэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дөрөвдэх засаглалын үүргийг биелүүлж байдаг, албан тушаалтнууд нь ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, шударга сонгууль явуулдаг “Европын” гэгддэг соёл, хүний эрх ашгаас төр засгийн эрх ашиг илүү чухал хэмээн тооцдог, хээл хахуульд баригдсан, шударга бус сонгуультай, хараат шүүхтэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төр засгийн дохио зангаагаар ажиллаж байдаг “Азийн” гэгддэг соёлын алийг нь сонгох вэ? гэсэн сонголтын өмнө тулж ирсэн гэж шинжээчид дүгнэдэг.

Украин Улс Европын Холбоотой байгуулах баримт бичигт гарын үсэг зурах хугацаа өнөө маргаашгүй болж байтал гэнэт В.Янукович Ерөнхийлөгч Европын Холбоотой баримт бичгэнд гарын үсэг зурах ажлыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан нь Европт ойртохыг хүсч байсан украинчуудыг цочоож, эгдүүцэл зэвүүцлийг нь төрүүлж, улмаар олон арван мянган иргэд Киевийн гудамж талбайд гарч, жагсаал, цуглаан хийж эхэлсэн юм. Жагсаал цуглааныг 11 сарын 30-ны өдөр цагдаагийн тусгай ангийнхныг дайчлан хүчээр тараах гэж оролдсон нь дарин дээр давс гэдгийн үлгэрээр болж, жагсаал цуглаан намдах биш, харин улам идэхжсэн юм.

Одоо энэхүү жагсаал цуглаан нь Украин Европын үнэт зүйлийг баримталдаг улс орон болох уу, эсхүл Азийн үнэт зүйлд баригдсан улс орон болох уу гэдгийг шийдэх тэмцлийн илэрхийлэл болжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Янукович Европын Холбоо болон ОХУ-ын аль алинд нь тал засч, аль нэгэн талыг бараадах ба эс бараадах нь зөвхөн эдийн засгийн асуудал мөн мэтээр тайлбарлах гэж оролдож байгаа нь Европын Холбоо руу тэмүүлж буй украинчуудад хангалттай үндэслэл, тайлбар болж чадахгүй байна. Украинчуудын олонхи нь Украин Улс Европын улс болох ёстой гэсэн байр суурь баримталж байгаа нөхцөлд В.Янукович 2015 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал эрс багассан гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр тэрээр улс төрийн гол өрсөлдөгч Ю.Тимощенког хараат шүүхээрээ дамжуулан шоронд долоон жилийн хугацаагаар хорьсон, хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийг хяналтдаа авсан гэх мэтээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүй орох бүхий л арга хэмжээг авсан гэж тооцогдож байсан ч түүний Европын Холбоотой ойртохоос зайлсхийсэн шийдвэр Украин Европ руу ойртох ёстой гэж үзэж буй улс төрийн нам, хөдөлгөөнүүдийг идэвхжүүлж, одоо В.Янукович Ерөнхийлөгч 2015 оны сонгуульд ялах биш, харин бүр түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болж магадгүй байдал буй болж, аль ч тохиолдолд В.Янукович ялагдах магадлал өндөр боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Ямар ч байсан Украины талаар Европын Холбоо, ОХУ-ын баримталж буй эсэр тэсрэг байр суурь, украинчуудын өргөн жагсаал цуглаан дэлхий даяар олны анхаарлыг татсан хэвээр байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 17 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 36 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 41 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 44 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 49 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 53 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 2 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 2 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 2 мин