Жюү жицүгийн Азийн АШТ эхэллээ

2019-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж байгаа жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ тэмцээнд АНЭУ, БНСУ, Казахстан, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрайн, Япон гэсэн 24 орны 400 гаруй тамирчин хүч сорих юм. Монгол бөхийн өргөөнд болсон тэмцээний нээлтийн ёслол уртын дуу, монгол бүжиг, уран нугаралтаар эхэлж уг тэмцээнийг зохион байгуулах хорооны удирдах хүмүүс үг хэлсэн юм. Дэлхийд Монголыг бөхийн орон гэдэг. Энэ утгаараа Япон, Тайваньтай эрхийн төлөө өрсөлдөж Монголын жюү жицүгийн холбоо ялалт байгуулсан байна. Ингээд энэ төрлийн хувьд азийн дөрөв дэх тэмцээн Улаанбаатарт эхлээд байгаа ажээ. Тэмцээн Ne Waza, Fighting Juijitsu, Contact Juijitsu. Duo system гэсэн дөрвөн төрлөөр болно. Эрэгтэйчүүд -56, -62, -77, -85, -94, +94 кг, эмэгтэйчүүд -45, -48, -52, -57, -63, -70, +70 кг-д өрсөлдөх юм. Тивийн аваргын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 408 тамирчин бэлтгэгджээ. Эхний өдөр манай улсаас 17 тамирчин дэвжээнд гарч өрсөлдлөө. Эхлэлээс нь харахад Казахстан, БНСУ, Афганистаны тамирчдын ур чадвар илүүтэй харагдаж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин