Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

2019-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Арьс, өнгөний өвчин судалын поликлиникийн тасгийн арьс харшлын эмч, анагаах ухааны магистер Б.Лхамдарьтай ярилцлаа. -Энэ жилийн хувьд ямар харшил түгээмэл байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? -Ихэвчлэн ургамал, тоос болон нарны харшил, чонон хөрвөс өвчин түгээмэл байна. -Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах вэ? -Юунаас болж харшлаад байгаагаа олж мэдээд тухайн зүйлсээс зайлсхийж, эмчид үзүүлэх ёстой. Дур мэдэн харшлын эм болон тос, харшлын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. -Хоол, хүнснээс харшлах тохиолдол элбэг байдаг. Харшилж буй эсэхээ яаж мэдэх вэ? -Хоол, хүнсийг шууд харшилдаг болон харшлыг сэдрээдэг гэж хоёр ангилдаг. Шууд харшил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд огцом урвал өгч хэл, ам хавдах эсвэл амьсгал боогдох болон биеэр нь тууралт өгч илэрдэг. Тэгвэл харшлыг сэдрээдэг хоол, хүнс гэдэг нь харшлын үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харшил сэдэрнэ гэсэн үг юм. Үүнд самар, өндөг, бүх төрлийн амтлагч, чихэр, ундаа, жимс, хайрч хуурсан , нөөшилсөн бүтээгдэхүүн, архи дарс багтдаг. Өвчнийг эдгэтэл дээрх хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй. - Түгээмэл гарч буй харшлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Ургамал тоосоо гөвдөг цаг гэж бий. Тэр нь өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд байдаг. Энэ үед цонхоо хаах хэрэгтэй. Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх шаардлагатай. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байх ёстой. Гадуур явах үед хүнд ургамлын тоос наалдсан байдаг.  Тиймээс нэн даруй усанд орж, ам хамраа угаах хэрэгтэй. Чонон хөрвөс өвчин бол харшлын өвчин. Янз янзын шалтгаанаар гардаг. Гэвч энэ өвчнийг сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд бариу хувцас өмсөх, хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийх, амьтанд хатгуулах, халууцах, даарах, нарны гэрэлд удаан явах, ядрах, стресстэй ажиллах. Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг хэрэглэж наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Өдрийн 11:30-16:00 цагийн наранд гарахгүй байх нь зөв. Гарвал 15-20 минутаас илүү наранд байж болохгүй, битүү хувцас өмсөх хэрэгтэй. -Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан уу? -Жил ирэх тусам харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс 10-20 хувиар нэмэгдсэн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.18  ПҮРЭВ  №142  (6109)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 22 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 15 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин