3. Эдвард Сноудэн АНУ-ын Тагнуулын байгууллагын нууцыг дэлгэв

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/748e8f0cccce6b49555d7a83ca26f437/12-25-h3.jpg

АНУ-ын Тагнуулын байгууллагад гэрээгээр ажиллаж байсан Эдвард Сноудэн энэ оны тавдугаар сард Хонгконг, зургадугаар сард Москвад очсоноор түүнтэй холбоотой мэдээ мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байдаг болсон билээ. Э.Сноудэн АНУ-ын Тагнуулын байгууллага террорист үйл ажиллагаатай тэмцэж байгаа нэрээр АНУ-ын болон бусад орны иргэдийг тагнаж чагнах ажлыг урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээнд хийж байгааг илчилсэн юм. Ингэсэн нь нэг талаас төрийн нууцыг санаатайгаар задалсан хэмээн түүнийг буруутгах үндэслэл болсон, нөгөө талаас төр засгийн зүгээс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөнийг эр зориг гарган илчилсэн хэмээн Э.Сноудэнийг дэмжих үндэслэл болсон гэж дүгнэгддэг билээ. Ямар ч байсан энэхүү үйлдэл нь Э.Сноудэний өөрийнх нь хэлснээр “төр засаг ард түмний сайн сайхны төлөө хэмээн түүний нэрийг барьж эргээд ард түмний эрхийг ноцтой зөрчиж байгаа” тухай асуудлыг хөндсөн юм.

Э.Сноудэний дэлгэсэн нууц АНУ-ын Тагнуулын байгууллага өөр улс орны төр, засгийн тэргүүнүүд, иргэдийн гар утсыг чагнах, и-мэйлд нь нэвтрэх зэрэг гүйцэтгэх ажлын үйл ажиллагаа явуулж байсныг илчилсэн байдаг. Тухайлбал ХБНГУ-ын канцлер А.Меркель, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссоф нарыг тагнасан тухай сенсаци дэгдсэн билээ. Яагаад сенсаци дэгдэв гэхээр АНУ-ын Тагнуулын байгууллага террорист үйл ажиллагаатай тэмцэж байгаа нь үнэн юм бол яагаад өөрийн хамгийн ойр дотны холбоотны нэг болох ХБНГУ-ын засгийн тэргүүнийг тагнаж чагнасан бэ гэсэн асуултанд үндэслэлтэй хариулт өгч чадахгүй байгаад оршиж байгаа юм.

АНУ-ын төр засаг Э.Сноудэн тус орны тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нууцыг урьд өмнө нь байгаагүй хэмжээгээр нээн задалсныг буруушааж, Э.Сноудэнийг баривчлан шүүх болно гэдгээ шууд мэдэгдсэн боловч эхлээд Хонконгийн засаг захиргааныхан Э.Сноудэнийг Хонконгод барьж саатулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн шалтгаанаар түүнд Хонгконгод байх болон Хонгконгоос нисэхэд нь ямар нэгэн саад учруулаагүй байна.

Дараа нь Э.Сноудэн Латин Америкийн аль нэгэн улс оронд улс төрийн орогнол хүсч очих замдаа ОХУ-ын Москва хотын Шереметьевогийн нисэх онгоцны буудалд буухад ОХУ-ын төр засаг түүнд ОХУ-д нэг жилийн хугацаатай орогнох зөвшөөрөл олгосон.

Ямар ч байсан Э.Сноудэний үйл ажиллагаатай холбоотойгоор олны анхаарал татсан олон үйл явдал өрнөсөн. Германы парламент Бундестаг АНУ-ын Тагнуулын байгууллага Германы канцлерийг тагнаж чагнах үйл ажиллагаа явуулсныг авч хэлэлцсэн, Эппл, Гуугл зэрэг харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдийнхээ нууц мэдээлэлд нэвтрэх боломж бололцоог АНУ-ын Тагнуулын байгууллагад өгсөн нь тэдний нэр хүндэд хор хохирол учруулсан зэрэг анхаарал татсан үйл явдал болсон билээ. Төр засгийн байгууллагуудын төлөөлөгчид Э.Сноудэн үндэсний эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн байхад хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Э.Сноудэн эр зориг гаргаж, төр засгийн байгууллагууд хууль зөрчин хувь хүний нууцад халдаж болохгүй, хүний эрхийг зөрчиж болохгүй гэдэг байр суурь баримталсныг дэмжсэн байдаг. Английн “Гардиан” сонин Э.Сноудэнийг оны онцлох хүн болгосон, АНУ-ын “Тайм” сэтгүүл Ромын Пап Францисийг оны онцлох хүн болгохдоо Э.Сноудэн хоёрт орсон гэж зарласан.

Э.Сноудэн АНУ-ын Тагнуулын байгууллагын тагнаж чагнах үйл ажиллагаа нь хэрээс хэтэрсэн хэмээн нээн илчилсний дагуу Ерөнхийлөгч Б.Обама тусгай комисс байгуулж, Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох тухай санал дүгнэлт гаргуулж байгаа, НҮБ интернетээр дамжуулан хувь хүний нууцад халдах, хүний эрхийг зөрчихийг хориглосон тогтоол гаргасан, АНУ-ын холбооны шүүгч Ричард Леон АНУ-ын Тагнуулын байгууллагын тагнах чагнах үйл ажиллагаа АНУ-ын Үндсэн хуулийн 4 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн тогтоосон байна.

Аливаа улс  орны төр, засаг террорист үйл ажиллагааны эсрэг тэмцэхдээ, ер нь ямар нэгэн эрхэм зорилго дэвшүүлэн тавьж түүнийгээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг зөрчих эрхтэй юу, үгүй юу гэсэн асуулт эндээс гурган гарсан. Хамгийн энгийнээр үлгэрлэвэл сайн зорилгод муу аргаар хүрч болох уу? гэсэн үг. Тухайлбал  нь төр засгаа хариуцлагатай байлгахын тулд сонгууль явуулах нь зөв, ингэх нь сайн зорилго мөн гэж бодоход тэрхүү сайн зорилгоо хэрэгжүүлэхдээ луйврын сонгууль хийвэл зөв болох уу? Өөрөөр хэлбэл сайн зорилгод муу аргаар хүрвэл тэр зорилго нь утгаа алдах уу, үгүй юу? Ер нь тэгснээр тэрхүү сайн зорилгодоо хүрсэн гэж тооцож болох уу? Харин сайн зорилгод гагцхүү  сайн аргаар хүрч баймааж тэр зорилго нь сайн зорилго хэмээх мөн чанараа алдахгүй байх уу? гэсэн чухал асуулт тавигдсан гэсэн үг. Ямар ч гэсэн хэнд ч гэсэн эргэцүүлэн бодох шаардлага бий болжээ.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 45 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 5 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 9 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 12 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 17 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 21 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 30 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 30 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 30 мин