Виталий Кличко: Путиний заналхийлэлд нугарахгүй, бууж өгөхгүй

2013-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Виталий Владимирович Кличко 42 настай, хоёр метр өндөр, Дэлхийн боксын зөвлөлийн хүнд жингийн дэлхийн аварга. Мөн Шинэчлэлийн төлөөх Украины ардчилсан холбооны (УДАР) лидер. Түүний нам Украины парламентад 40 суудалтай, гурав дахь том хүчин юм. Кличко Киевийн гудамжин дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг бөгөөд нэр хүнд нь тун өндөр байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль явуулбал тэрээр ялах магадлалтай байгаа нь судалгаагаар харагджээ. Виталий Кличко “АВС”-д ярьж байна.

-Засгийн газарт өөрчлөлт, шинэчлэлт хийхээр болсон ч та нар парламентын хуралдааныг бойкотоллоо...?

-Засгийн газар улс орныг ийм байдалд аваачсан. Мөн тэд Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас татгалзаж украин иргэдийн итгэл найдварыг үгүй хийсэн. Засгийн газар бүхлээрээ огцрох ёстой. Хэдэн сайдыг сольсноор юу ч шийдэгдэхгүй.

-Парламентыг бойкотлосоор байх уу?

-Украин орон улс төр, эдийн засгийн гүн хямралд орчихлоо. Парламентад олонх Бүс нутгийн нам, гүйцэтгэх засаглалаас санал болгож буй арга хэмжээ нь энэ нөхцөл байдлаас гарахад ямар ч тус болохгүй. Зөвхөн 2014 оны төсвийг батлахад хамтран ажиллахад бэлэн байна.

-Ерөнхийлөгч Виктор Янукович Москвад очиж Украинд нийлүүлдэг хийн үнийг бууруулж, эдийн засгийн тусламж авах гэрээ хийлээ. Энэ нь хямралаас гарахад туслахгүй гэж үү?

-Яахав, манай эдийн засагт түр зуурын амь тариа болох байх. Богино хугацаанд аргацаах нөхөөс тавьж байгаатай л адил. Манай эдийн засгийн бэрхшээлийн үндэс суурь ялзарсан бүтэц шигээ тийм амар алга болохгүй. Энэ тусламжийн дараа Украин дахь монополь компаниуд алга болж, жижиг үйлдвэрлэгчид сэргэх үү. Энэ тусламж ард түмэнд хүрч, цалин хөлс нь нэмэгдэх үү. Үгүй ээ, би үгүй гэж хэлнэ.

-Авлига гэж нэг юм байгаа юм биш үү?

-Яг тийм. Авлига алга болохгүй юм шиг байна. Хуучин ЗХУ-ын орнуудаас хамгийн их авлигатай нь манайх байна. Иргэний эрхийн асуудал байна. Хийн үнийг буулгаснаар энэ эрх сайжрахгүй.

-Украин улс Оросын гаалийн холбоонд элсэх нь бас л түр зуурын, амь тариа маягийн зүйл үү?

-Гаалийн холбоо бол Москвагийн гео-стратегийн бодлого, Украины ашиг сонирхолд үйлчлэхгүй. Бид Орост төлбөрөө яаж хийхийг Янукович бидэнд тайлбарлах биз. Зүв зүгээр, тооцоогүйгээр зээл өгч, нийлүүлж буй байгалийн хийн үнээ буулгадаг хэн ч байхгүй. Эрх баригчид үндэсний ашиг сонирхлоосоо урвасан гэж хардах үндэслэл бидэнд байна.

-Европ руу чиглэвэл Украинд илүү ашигтай гэж харж байна уу?

-Хар даа, украинуудын 70 хувь нь Европын холбоонд нэгдэхийн төлөө байна. Европтой нэгдэх шаардлагатай гэсэн чиг шугам манай хууль тогтоомжид хүртэл байгаа. Нэгдсэний үр дүн тэр дороо гарахгүй байх л даа. Гэвч урт хугацааны ирээдүйд, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй, хүсүүштэй зүйл юм. Бид Европт байхыг хүсч байна. Украины одоогийн Засгийн газар ч нэг сарын өмнө ингэж хүсч байсан. Гэтэл санаагаа гэнэт өөрчилчихлөө.

-Орос улс Украинд зах зээлээ хаана гээд байсан юм биш үү?

-Путиний заналхийлэлд бид нугарахгүй, бууж өгөхгүй. Үүнээс гадна бид үйлдвэрлэлээ шинэчлэхгүй л бол хүссэн хүсээгүй Оросын зах зээлийг алдаад дуусна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин нэгдсэн нэр дэвшигч гаргаж ирэх үү?

-Нэгдсэн нэр дэвшигч гаргаж ирэх дээр тохиролцоонд хүрэх нь чухал байна. Эрх мэдэлд асар их нөөц баялаг, арга хэрэгсэл байдаг. Бид тарж сарних юм бол энэ өрөгт хожигдох болно.

-Танд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байна уу?

-Тийм ээ, гэхдээ сөрөг хүчний бүлгүүд ямар тохиролцоонд хүрэхээс бүх зүйл хамаарна. Мөн Майданд (Киевийн Тусгаар тогтнолын талбай) цугласан хүмүүс ямар санаа бодолтой байгааг харгалзаж үзнэ.

-Өвлийн хүйтэнд талбай дээр жагсаж байгаа хүмүүс хэр удаан тэсэх бол?

-Эрх мэдлийг өөрч­лөхөөс нааш бид тэнд байсаар байх болно. Ийм Засгийн газар, ийм Ерөнхийлөгчтэй бид хэзээ ч Европын холбоонд орж чадахгүй. Тэд нарыг хөөж зайлуулж чадах цаг ойртсон гэж бодож байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

14 цаг 42 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 5 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 14 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 23 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 15 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 33 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

23 цаг 59 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

23 цаг 59 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин