Ралли: Японы баг машинаа сольж, осол гаргажээ

2019-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Торгоны зам 2019”  олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 40 гаруй орны 120-130 баг автомашин, мотоциклийн төрөлд оролцож байгаа бөгөөд Монголын нутагт болох уралдаан өчигдрөөс /2019.07.09/эхэлсэн юм. Японы баг Монголд ирсэн хойноо машин түрээслэн явж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт “Toyota Prius” маркийн машинтай мөргөлдсөний улмаас осолдож, манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр /2019 оны 07 дугаар сарын 09/ Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар Төв аймгийн нутагт бариандаа орлоо. Харамсалтай нь, Японы HINO багийн тамирчны арын албыг хариуцаж байсан машин осолдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна. Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улан-Үдэ хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улан-Үдэ чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа” гэжээ. “Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна. Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан эдгээр өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна. Уралдаан болох бүс нутагт Монголын талаас өндөр хариуцлага гарган ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зохион байгуулагчид анхааруулсаар буй юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ. “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байна. Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:
  • 06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 08 – Улан-Үдэ
  • 09-10 – Улаанбаатар
  • 11 – Мандалговь
  • 12 – Даланзадгад
  • 13 – Баянбулаг боомтоор гарах
  • 14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 16 – Жиаюгуан /Jianguguan/
Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-с аваарай Эх сурвалж: www.polit.mn  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 1 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 1 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 1 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 1 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 1 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 1 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 1 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 1 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 1 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 1 мин