Эмэгтэй хөлбөмбөгчид АНУ-д дөрөв дэх дэлхийн аваргын цомыг авчирлаа

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд дөрөв дэх удаагаа ялалт байгуулж, дээд амжилтаа дахин эвдлээ хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн ням гаригт Нидерландын эсрэг хийсэн энэхүү тоглолтын үеэр Меган Рапино, Роүз Лавилл нарын хүчтэй тоглогчдын оруулсан гоолоор 2-0 харьцаатайгаар америкчууд аваргын цомын эзэд болжээ. Аваргын төлөөх тэмцэл Рапиногийн торгуулийн оноо авахаас цагийн өмнө идэвхжиж, тэмцээний үеэр оруулсан зургаа дахь гоолыг Лавилл 69 дэх минутад амжиж дэмжиж чадсан хэрэг байв. Европын аваргуудын нэг нидерландууд Рапино 61 дэх минутад оноогоо авах үеэр довтолгоогоо улам ширүүсгэсэн юм. Рапинод америк фенүүд нь “Хариуг нь өг” гэж хашгиралдаж байсан нь тоглолтыг асаасан торгон мөч байжээ. Өдгөө 34 настай Рапино ойрын дөрвөн жилдээ дахин тоглолтын талбарт гарахгүй ч байж мэдэх юм. Гэвч түүнийг аваргуудын тэмцлээс холдоно гэж төсөөлөхөд бэрх. Учир нь тэрээр АНУ-ын Хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг мөн Олон улсын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн холбооны удирдлагын гишүүн юм. Гэсэн хэдий ч сүүлчийн шүгэл үлээсний дараа ялагч тодроход аваргын цомыг багтаа авчирсан түлхүүр тоглогч нь Рапино байсан гэдгийг дэлхий мэднэ. Энэ бол 2015 онд Канадад болсон аваргын цомын тэмцээний дүрслэл байлаа. “Энэ бол түүх. Харин би яг одоо төрж байгаа мэдрэмжээ илэрхийлж чадахгүй нь. Бид галзуу тоглолт үзүүлдэг нь биднийг өвөрмөц болгодог. Бид үүнийг больж чадахгүй. Бид бас маш чанга. Бид ялалтын төлөө хийж болох бүх зүйлийг хийнэ” гэж Рапино хэлжээ. Цагаан ордноос илгээсэн аливаа урилгад хүндэтгэлтэйгээр татгалзсан хариу өгдөг Рапино өөрийгөө улс төрийн элдэв маргаан мэтгэлцээнд төвийг барьсан байр суурьтай ханддаг нэгэн. Гэсэн хэдий ч  түүний ялалтын уухайд Ерөнхийлөгч Д.Трамп таатайгаар мэндчилгээ дэвшүүлсэн байлаа. “Америкийн эмэгтэй хөлбөмбөгийн багтаа Дэлхийн аваргын цомын эзэд болсонд баяр хүргэе. Гайхалтай бас сэтгэл огшуулсан тоглолт байлаа. Америкчууд та бүгдээр бахархаж байгаа” гэж Д.Трамп жиргэжээ. Тэгвэл Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио “Энэ лхагва гаригт Манхэттэнд хөлбөмбөгийн багийнханд зориулсан хүндэтгэлийн парад болно” гэж мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин