П.Алтанцэцэг: Багшаасаа болоод нөхөрт гардаггүй гэвэл худлаа

2013-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Гантулга

Ýнэ удаа “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг буюу Агийтай холбогдлоо. Түүний талаар сүүлийн үед гарсан мэдээллүүдэд хариулт авсан юм.

-Сайн уу Агий. Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг эрч хүчтэй угтаж байна уу?

-Баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил тавлаг биз дээ?

-Дажгүй шүү. “Киви” хамтлаг болон дуучин Агийгаар ойрд сонин сайхан юу байна?

-Хос цомог маань ирс­нийг сонс­сон байлгүй дээ. Ихэр цомогтой болоод бөөн баяр сууж байна /инээв/. Энэ бидний хүсэл байсан. Хүслийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна. Хос цомог маань “Киви” хамтлагийн есөн жилийн хөдөлмөр шүү дээ.

-Он гараад танай хамтлаг 10 нас хүрлээ. Төрсөн өдрөө тохиолдуулж олон ажил төлөвлөсөн байх даа?

-“Киви” хамтлагийн түүхийг бичилцсэн хүмүүс  нь үнэнч сонсогчид. Тиймээс энэ зөвхөн бидний баяр биш. Манай хамтлагийнхан төрсөн өдрийн баяраа фэнүүддээ зориулахаар төлөвлөж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байж, урам өгдөг бас зэмлэж, хурцалдаг сонсогчиддоо “Баярлалаа” гэж хэлье.

-Өнөөдрийн төлөвлөгөөг чинь сонирхоё. Гадагшаа гарах ажил бий юу?

-Бид хос цомгийнхоо нэлээн хэдэн дууг дүрсжүүлсэн. Дахиад шинэ дууныхаа клипний ажилд орчихсон зав муутай байна. Өнөөдөр зураг авалттай.

-Ойрд дуучин Агий хэвлэлийн баатар болоод байгаа. Үнэхээр өөрөөс чинь болж буудалцаан болсон юм уу?

-Би албан ёсоор “Үгүй” гэж мэдэгдье. Би тэр буудалцаанд ямар ч холбоогүй. Тэр өдөр бид шинэ дууны бэлтгэлтэй байсан. Сүүлд нь буудалцаан болсон. Тэр нь бүр надаас болсон гэж бичсэн байхыг хараад гайхсан. Сэтгүүлчид минь үнэн, зөв мэдээлэл цацаж байгаарай. Та бүхний бичсэнээр хүмүүс биднийг хүлээж авдаг юм шүү гэж хэлье.

-“Киви” хамтлагийг продюсераасаа болоод нөхөрт гардаггүй гэсэн мэдээлэл байдаг. Агийгийн энэ жилийн төлөвлөгөөнд энэ тухай бий юу?

-Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин