“ДЦС-4” бүрэн автомат удирдлагатай болжээ

2019-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Дулааны дөрөвдүгээр цахилгаан  станц нь Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын төвийн дулаан хангамжийн 65 хувийг хангадаг. Монголын хамгийн том дулааны цахилгаан станц билээ. Уг станц нь 1983 онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар баригдсан бөгөөд хамтын ажиллагаа зогссоноос хойш хуучин шаталтын систем нь доголдон, нүүрс зарцуулалтын хэмжээ нь хангамжийн үйл ажиллагаанд нь байнгын асуудал үүсдэг болжээ. Иймд Монгол, Японы хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын тусламжаар Улаанбаатар хотын IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “МОН-Р10” төслийг хэрэгжүүлж сүүлийн шатандаа орсон байна. “МОН-Р10” төслийн зээлийн хэлэлцээрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр байгуулсан байна. Ингэхдээ нийт 4.2 сая иений хөнгөлөлт зээлийг 40 жилийн хугацаатай 0.3 хувийн хүүтэй буцаан төлөх гэрээ байгуулжээ. Уг мөнгөөр 2017 оноос эхлэн тус цахилгаан станцад хоёр шатлал бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “ДЦС-IV”-ийн тэргүүн дэд захирал, ерөнхий инженер Б.Ганхуяг “Мон-Р10” төсөл бол эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилготой. Нэгдүгээр шатлалын хувьд 1-6 машины хяналт удирдалгын системийг цахилгаан гидравлик системд шилжүүлсэн юм. Инэгснээр уурын зуухны явуулах, зогсоох команд автомат болж хүний оролцоо хэрэггүй болсон. Одоо зургадугаар шатлал буюу сүүлийн шатандаа явж байна. Түүнчлэн сүүлийн таван жилд боловсруулсан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл жилд 3293.6 сая гаруй кВт/цаг байгааг дунджаар таван хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоотой байна. Хоёрдугаар багцын хүрээнд 2017 оноос эхлэн үнс үлээлгийн төхөөрөмж шинээр суурилуулах, зуух, тээрмийн бул таваг шинэчлэх ажлыг амжилттай дуусгаж төхөөрөмжүүдийг ажилд оруулсан” гэв. Энэ ажлыг хийснээр IV цахилгаан станц дэлхийн жишигт нийцсэн бүрэн автомат удирдлагын төхөөрөмжтэй болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.9  МЯГМАР  №138  (6105)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 10 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 10 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 9 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

21 цаг 0 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 13 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 19 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 23 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин