Фидель Кастро гарч ирэв

2013-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Кубын экс лидер Фидель Кастро өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 13-нд Испанийн сэтгүүлч Игнасио Рамонетийг хүлээн авч уулзсан гэрэл зураг арлын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэв. Уулзалт Кубын хувьсгалын лидер, Венесуэлийн бурхан болсон Ерөнхийлөгч Уго Чавес нарын анхны уулзалтын 19 жилийн ойн өдөр Фидель Кастрогийн гэрт боллоо хэмээн Cubadebate цахим хуудаст мэдээлжээ. Сэтгүүлч Рамонет ч энэ тухай Facebook хуудсаараа уламжилсан байна.

Испани сэтгүүлч саяхан “Уго Чавес: Миний анхны амьдрал” ном гаргасан бөгөөд Фидель, Рамонет нар энэ номны талаар хоёр цагийн турш ярилцжээ. Спорт хувцас өмссөн Фидель Кастро ийнхүү ярилцан суугаа гэрэл зургийг олон нийтэд түгээжээ.

Эдүгээ 87 нас сүүдрийг зооглож байгаа Фидель Кастро 2006 онд хүнд өвчин тусч удирдагчийн үүргээсээ татгалзсан юм. 2008 онд дүү Раульдаа улс орны жолоог атгуулж, улс төрөөс зодог тайлжээ. Испани сэтгүүлч Рамонет Кубын экс удирдагчтай хэд хэдэн удаа уулзаж, ярилцсаны эцэст “Фидельтэй өнгөрүүлсэн 100 цаг” хэмээх ном гаргасан билээ. Фидель, Рамонет нар энэ удаа Венесуэлийн орон нутгийн сонгууль, өнөөгийн дэлхийн улс төрийн байдал, байгаль экологи зэрэг сэдвээр ярилцаж, санаа бодлоо солилцсон хэмээн Кубын хэвлэлд бичжээ. Харин Кубын хувьсгалын удирдагч ойр дотно нөхөрлөж явсан Өмнөд Африкийн лидер асан Нельсон Манделагийн талаар дурсан ярилцсан эсэхийг мэдээлсэнгүй. Арлын одоогийн удирдагч Рауль Кастро Манделад хүндэтгэл үзүүлэх уулзалтад оролцож, индэр дээрээс үг хэлж байсан билээ.

Ф.Кастро эрх мэдлээс бүрмөсөн холдсон “Эргэцүүлэл” бичиж албан ёсны “Гранма” сониноор дамжуулан нийтэлдэг болсон юм. Гэвч өнгөрсөн наймдугаар сараас хойш түүний “Эргэцүүлэл” нийтлэгдэхээ больсон нь янз бүрийн цуу яриа дэгдэхэд хүргэжээ. Кубын хувьсгалын удирдагчийн эрүүл мэнд сайн, тогтвортой байгааг түүний шинэхэн гэрэл зурганд дүгнэлт хийсэн мэргэжилтнүүд онцолсон байна.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

23 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

23 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

23 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

15 цаг 6 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 29 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 38 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 47 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 39 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 57 мин