Хөгжлийн банкнаас зээлийн муу түүхтэй компаниудын жагсаалтыг гаргана

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өчигдөр мэдээлэл хийлээ.  Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд, зээлийн багц 277 тэрбум, эрсдэлийн сан 336 тэрбум, чанаргүй зээ­лийн хэмжээ 292 тэрбумд хүрчээ. Харин өөрийн хөрөнгө  нь 1.2 их наяд гэлээ.  Өнгөрсөн хуга­цаанд Хөгжлийн банкны үйл ажиллагааг хойш чангаасан гэж хэлж болохоор чанаргүй, зээлдэгчдэд шалгалт хийсэн байна. Тухайлбал, “Эрэл” компанид 2015 оноос хойш зээл өгсөн ч зээлээ төлөөгүй  байгаа юм байна. “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж, хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа аж. Хэрэв энэ судалгаа ашиггүй байвал хуулийн байгууллагад хандана гэлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захи­рал Г.Амартүвшин “Би Хөгжлийн банкийг  зөв бодлоготой болгох, шаард­лагатай төсөл хөтөлбөрийг сан­хүү­жүүлэх, зээлийн багцын ча­нарыг сайжруулах тал дээр анхаарч ажил­лана.  Мөн үйл ажиллагааг зохи­цуулдаг журамд өөрчлөлт оруул­сан. Зөрчилтэй зээлдэгчтэй  ажил­лах мэргэжилтнүүдийн орон тоог нэмэгдүүлж ажиллана. Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй байж болдог гэсэн ташаа ойлголт байдаг. Үүнийг эрс өөрчлөх ёстой. Татвар төлөгчдөөс зээлийн хөрөнгө бүрддэг учир заавал төлнө. Зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бод­логын шаардлага хангасан төсөл хө­төл­бөрт санхүүжилт олгоно. Төсөл хөтөлбөрүүд эдийн засагт үр өгөөжтэй байх ёстой.  20 тэрбумаас дээш зээлийг шууд олгоно. Доош бол хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулна. Үүнээс гадна бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан эрчим хүчний салбар, хөдөө аж ахуй, уул уурхайн бус экспортын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц то­моо­х­он төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэв. Одоогоор “Эрэл”-ийн зээлийн үлдэгдэл 132 тэрбум төгрөг буй. Үүний 100 тэрбум  төгрөг нь зээлийн үндсэн төлөлт, 32 тэрбум нь хүүгийн төлбөр байна. Энэ талаар  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Манайх шиг барилгын үйлдвэрлэл нь богино улс оронд  “Эрэл”-ийн  үйлдвэр хэрэгтэй. Зөвхөн санхүүгийн хувьд энэ компани хэр ирээдүйтэй вэ гэдэг нь чухал. Одоо төрийн өмчит хамтарсан компани байгуулаад ашигтай юу гэдэг асуудлыг судалж байна. Хэрэв судлаад эргэлзээтэй байвал заавал хамтарсан компани  байгуулах шаардлагагүй. Цаашид хуурамч мэдээлэл өгсөн, хуурамчбаримт бичиг бүрдүүлсэн, зээлийн муу түүхтэй  компаниуд, бусад банкинд найдваргүй зээлтэй ААН, иргэнийг хар жагсаалтад оруулна. Арилжааны банкуудад Хөгжлийн банкны өөрийн мэдэлд байгаа 900 тэрбум төгрөгийг байршуулсан. Би энэ ажилд томилогдсоноосоо хойш арилжааны банкуудад заавал барьцаатай зээл олгодог болсон. Энэ нь Капитал банкны алдааг давтахгүйн тулд юм шүү дээ. Хөгжлийн банкинд 292 тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүссэн. Томилгооны зургаан сарын хугацаандаа аль болох ажлаа сайн хийхийг хичээнэ. Хэрэв ажлаа хийж чадахгүй байна гэвэл албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Зарим хэвлэлд намайг улс төртэй холбон бичжээ. Үнэндээ надад ямар ч улс төрийн амбиц байхгүй” гэдгээ хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.5  БААСАН  №135  (6102)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 33 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 34 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 36 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 31 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

9 цаг 53 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

10 цаг 52 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 24 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 45 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 19 мин