“Утаанбаатар”-ыг утаанаас салгах хийн төхөөрөмж

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Улаанбаатарын утаа хэзээ арилах вэ гэсэн асуулт хүн бүрийн “толгойн өвчин”. Зарим нь бүр зун арилна гэж хошигнодог. Өнгөрсөн жилүүдэд намрын сүүлчээр утааг бууруулах элдэв төсөл хөтөлбөрөөс эхлээд янз бүрийн л төлөвлөгөө “хөвөрч” эхэлдэг байв. Харин одоо байдал арай өөр болж. Учир нь утаагүй болохын тулд янз бүрийн төсөл хөтөлбөрийг цаасан дээр буулгаж, түүнийгээ хагас дутуу хэрэгжүүлснээр үр дүнд хүрэхгүй гэдгийг хүмүүс мэддэг болсон. Тэр бүү хэл жагсаал, цуглаан зохион байгуулснаар утаа арилчихгүй гэдгийг хүмүүс мэддэг болсон.

Утаа бууруулах хийн төхөөрөмж

  Нийслэлийн утааг бууруулах зорилго тээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хийн халаалтын төхөөрөмжийг “Газком” компани нэвтрүүлжээ. Мэдээж газ тэсэрч дэлбэрэх аюултай бас хий алдагдах эрсдэлтэй хэмээн хүмүүс болгоомжилдог. Тиймээс компанийн зүгээс аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж цэнэглэх, суурилуулах, ажиллагааны аюулгүй зааварчилгааг мэргэжилтнүүд хариуцдаг. Мөн гэрт нь ахуйн хэрэглээний хийн зуухыг дагалдуулан өгөх бөгөөд “Rinnai” брэндийн хийн зуух 10-хан секундийн дотор хийгээ автоматаар хаадаг байна. Нөгөөтэйгүүр хоолойд хий байгаа цагт холбоос нь яаж ч оролдоод салахгүй. Хийг соруулсны дараа л салгаж болдог тул хүүхэд оролдоод газ алдагдана гэх ойлголт байхгүйг тус компанийн ажилчид ярьж байлаа.  

Ухаалаг систем ба хийн халаалт

  Тус компанийн нэвтрүүлсэн технологиор дулааныхаа асуудлыг шийдсэн Баянгол дүүргийн XXII хорооны оршин суугч Г.Содномпил гуайнхаар оров. Хийн халаагуурын тоног төхөөрөмж гаднаа хоёр баллонтой. Ухаалаг тоолуураар баллон суларсныг компани руу мэдээлж, ажиллагааны горимоороо хоёр дахь баллондоо шилждэг байна. Г.Содномпил гуайнх хоёр ширхэг 50 кг-ын баллон байрлуулаад байна. 20-60 ам метр талбайтай айл өрхүүд 50 кг-ын шингэрүүлсэн хийн түлшээр өвөлжих боломжтой. Хос баллон тавьсан нь нэг баллон нь дуусахад нөгөө рүүгээ шилжээд төв удирдлагын системд мэдээлэл дамжуулна. Мэдээлэл авсан даруйд мэргэжилтнүүд ирж баллоныг солих юм байна. Ухаалаг тоолуур нь галын аюулгүй байдлыг хангахын сацуу ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдлийн үед өөрөө өөрийгөө аюулгүйжүүлдэг ажээ. Дүн өвлийн хүйтэнд хоёр баллон газ хэрэглэнэ хэмээн мэргэжилтнүүд ярьж байсан юм.  

Урьдчилгаагүй лизинг ба утаанаас салах боломж

  Хийн халаалтын тоног төхөөрөмж нь бие даасан халаалтын системээр суурилуулагдана. Нийт 10 мянган айлд суурилуулах төлөвлөгөөтэй байгаагаа “Газком” компанийн захирал С.Хүрэлбаатар хэллээ. Тэрээр 3-5 жилийн хугацаанд гэр хорооллын өрхүүдэд хийн дулааны төхөөрөмж суурилуулан утаанаас бүрэн салгах боломжтой гэсэн юм. Түүнчлэн хийн түлшээ ОХУ-аас оруулж ирдэг 95 хувийн цэвэр пропан газыг хэрэглэж байгаа бөгөөд -42 хэмд царцдаггүй аж. Нэг өрхөд хийн дулааны төхөөрөмж тавихад 7.5 сая төгрөгийн зардал гарч байгаа юм байна. “Газком” компанийн үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ “Нэг айлд тавих системд хийн халаах төхөөрөмж, хийн зуух, түүний дагалдах эд анги, холбох төхөөрөмжүүд, газын ухаалаг мэдрэгч, тоолуур, баллон гэсэн төхөөрөмжүүд багтаж байгаа. Мөн шаардлагатай цэвэр, бохирын асуудлаа шийдсэн айлд усны халаалтын төхөөрөмж давхар суурилуулж өгч болно. Мөн тоолуур байрлуулна. Ингэснээр төв оффисын мониторингийн систем ажиллаж өрхийн хэрэглээг хянана гэсэн үг. Улмаар үүрэн холбооны операторыг ашиглаж хэрэглээний зардлын мэдээлэл гар утсанд нь очно. Эрчим хүчний төлбөр тооцооны системтэй нэгэн адилаар сарын төлбөрийн мэдээлэл хэрэглэгчдэд хүрэх юм” гэлээ. Тэрээр “Аль болох боломжийн үнээр олон айл хамруулж байж агаарын бохирдлын эсрэг дорвитой үр дүнд хүрэх учраас үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Улс орноо гамшгийн хэмжээнд хүргэсэн агаарын бохирдлыг олон улсад нэвтрүүлсэн тэр л аргаар, тэгэхдээ технологийн өндөр төвшинд аюул осолгүй шийдэх боломж байгааг манай компанийнхан харуулахыг зорьж байгаа юм. Тиймээс энэ төслийг дэмжинэ гэж итгэж байна” гэсэн юм. Нөгөөтэйгүүр олон хэрэглэгчийг хамруулахын тулд урьдчилгаагүй 100 хувийн лизингээр худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж буй. Бүр тодруулбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны урт хугацааны зээлд хамрагдах зэргээр аль болох хүмүүст санхүүгийн дарамтгүй байх арга замыг эрэлхийлж байгаа ажээ. Хүн бүрийн хүсэл сонирхол агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Харин түүнийг хэрхэн бодит үр дүнд хүргэх вэ гэдэг нь асуудал болсоор ирсэн энэ цаг үед “Газком” компанийн Улаанбаатарын утааг бууруулах биш бүр арилгах төсөл нийслэлчүүдийг “Утаанбаатар” нэрнээс салгахад томоохон үүрэг гүйцэтгэх бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.5  БААСАН  №135  (6102)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 55 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 54 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 16 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 14 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 47 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

12 цаг 8 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 42 мин