Х.Алтанхуяг: Ууланд алхах нь чихрийн шижин, нурууны суултаас сэргийлнэ

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Т.НАМУУН Ууланд алхах нь хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг олон өвчнөөс ангижирч, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг ажээ. Тиймээс энэ удаагийн 10000 алхам булангийн зочноор “Оргил өөд” уулын клубын тэргүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.   -Клубээ товч танилцуулахгүй юу. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ? -Манай клуб  зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх зөв зүйлийн төлөө нэгдсэн хүмүүсийг бий болгоё, хамтдаа нийгэмд тустай зүйл хийе, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулъя гэсэн зорилгоор байгуулсан. Манай клубт насны хязгаар байхгүй. Одоогоор 300 гаруй гишүүнтэй. Найман настайгаас наян настай хүмүүс ч нэгдэж нэг бүлэг болдог. Энэ нь бие биедээ амьдралын туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах боломжийг олгодгоороо ач холбогдолтой. Нэг ёсондоо ганцаардал гэдэг зүйлээс авардаг.  Бие эрүүл байвал ажил үйлс ч хурдан бүтэж амжилт гаргаж амьдрал илүү сайхан болдог. Улаанбаатар хотын утаа, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний эсрэг хүмүүс сайн дураараа нэгдэж байгаа. Эдгээр нэгдлээс найз нөхдөө олж, нийгэмшиж, чөлөөт цагаа хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх тал дээр бие биеэсээ суралцдаг юм. Мөн уул ус, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, ухамсар бий болдог. Зөв хүмүүсийн үлгэр дуурайлал, нөлөөллөөр төлөвшдөг гэж хэлж болно. Улаанбаатар хот дөрвөн их хайрханы дунд оршдог учраас уулын аялал зугаалга буюу дотоодын аялал жуулчлал их хөгжиж байгаа. Иймээс дөрвөн хайрхан руугаа алхдаг. Сүүлийн үед шинэ орон сууц, хашаа баригдаад уул руу аялах зарим зам жимийг хаачихсан. Ингэхээр замаа сайн мэддэг уулын клубын хүмүүсийг дагаад аялах боломжтой. -Танай клубын гишүүд ам­рал­тын хоёр өдрөөр ууланд алхдаг билүү? -Долоо хоног бүрийн ням гаригт ууланд алхдаг. Хүн ажлын таван өдөр эрч хүчтэй ажиллаад хагас сайн өдөр нь гэр бүлдээ цаг зав гаргаад бүтэн сайнд нь өөртөө зав гаргах ёстой гэж боддог. Тиймээс ням гаригт аяллаа зо­хион байгуулдаг. Бүтэн сайн өдөр цэвэр агаарт алхаад эрч хүчээ нө­хөж шинэ долоо хоногийг угтвал ажилдаа  амжилт гаргах боломж нь ихэснэ.  -Ууланд алхах нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ? -Ууланд алхах бол хүний эрүүл мэндэд үзүүлэх олон ач холбогдолтой, гайхамшигтай зүйл. Эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээнээс үүдэн хүмүүсийг ууланд алхахыг их зөвлөдөг болсон. Гүйх нь зүрхний өндөр ачаалал шаарддаг. Бэлтгэл хийж байгаа тамирчид эсвэл тогтмол гүйгээд дадчихсан хүмүүст гүйх тохиромжтой. Харин бусад хүн алхсан нь дээр. Алхахдаа бага зэр­гийн ачаалал өгч алхах хэрэгтэй. Энэ нь зүрхний хэмнэлд маш сайн. Хө­дөл­гөөний дутагдлаас болж үүсдэг чихрийн шижин, нурууны суултаас сэргийлэх боломжтой. Мөн найз нөхөд, гэр бүлийн халуун дулаан орчин бий болж нийгмийн асуудлаас үүдсэн бухимдлаа мартаж стрессээс ангижрах бүрэн боломжтой. Монгол Улс өргөн дэлгэр газар нутагтай, сайхан үзэсгэлэнт байгальтай учраас аялж байгаарай. Нийс­лэл хотоос нэг километр хү­рэхгүй зайд ч байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг. Энэ давуу талаа бүрэн ашиглаж байгалийн сайхантайгаа танилцаасай гэж хүсч байна. Аялал зугаалгаар явахдаа байгаль орчноо бохирдуулдаггүй зөв сэтгэлгээтэй байгаарай гэж уриалмаар байна. -Ууланд алхдаг олон клуб байдаг. Танайх ямар онцлогтой вэ? -“Mongol hiking”, “Уулчин Монгол”, “Хайрхан”, “UB hiking” гэсэн уулын  клуб анх байгуулагдаж байсан. Эдгээрээс хамгийн анхных нь н.Баярсайхан эмчийн байгуулсан “Mongol Hiking” клуб юм. Харин манай клуб ганцхан ууланд алхах биш нийгмийн олон төрлийн үйл ажиллагааг явуулдгаараа онцлог. Мөн клуб хоорондын тэмцээнд идэвхтэй оролцдог. Эрчимт алхалтын тэмцээнд тэргүүн байрт орж байлаа. “Оргил өөд” клуб анхдугаар их наадмаа “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулж байсан. Клубын гишүүдийн дунд жил бүр биллиардын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Ууланд аялаад явж байхдаа ч олон тэмцээн уралдаан зохион байгуулж тохирсон урамшууллыг олгодог. Анх байгуулагдсанаас хойш тасралтгүй зургаан жил явж байгаа идэвхтэн гишүүн олон бий. Нэг удаагийн алхалтад доод тал нь 20 орчим хүн явдаг. Тэр дунд шинээр элссэн, удаан хугацаанд явж байгаа гээд янз бүрийн л хүмүүс байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 16 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 48 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 49 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 2 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 8 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 10 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 28 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин