Жэфф Готтлийб: Гадаад валютын нөөц гурван тэрбум доллар давсан сайн үзүүлэлтүүд гарлаа

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-28-нд Монгол Улсад ажиллав. Тус ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Олон улсын валютын сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлэл хийлээ. ОУВС-гийн Ажлын хэсгийн дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийж дуусгасан байна. Монголд ажилласан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб Валютын сангийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болон Ажлын хэсгийн тайлангийн талаар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр Монголын эдийн засагт 2017 оны эхэн үетэй харьцуулахад нааштай өөрчлөлтүүд гарч, эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байна. Эдийн засаг сайжрахад гадаад орчин болон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлөв. Уул уурхайн гол түүхий эд болох нүүрсний  экспортын хэмжээ болон үнэ өссөн, Оюутолгой хөрөнгө оруулалт эрчимжсэн нь Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлжээ. Дээр нь Засгийн газрын зүгээс хэрэгжүүлсэн зохистой, тууштай бодлого чухал байсан. Төсвийн алдагдал багасч, төсвийн тэнцэл 18 хувиар сайжирсан, өрийн хэмжээ багасч, ДБН-ий 75 хувьтай тэнцээд байна. Мөн гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.доллар давсан зэрэг сайн үзүүлэлтүүд гарлаа. Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, оновчтой, хүртээмжтэй болгохын тулд эрх баригчид бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй. Өсөлт хүртээмжтэй биш байгаагаас өрхийн өр болон ядуурлын түвшин нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улс эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллахыг зөвлөлөө. Мөн Валютын сангаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогыг өргөжүүлж,  гурван асуудлыг анхааруулж байна.
  1. Төсвийн зохистой бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Зардлаа өсгөхдөө эдийн засгаа дэмжиж ядуурал, өрхийн дарамтыг бууруулахад чиглүүлэх.
  2. Банкуудын зээлийн өсөлтийг хязгаарлах. Ханш болон инфляцийн өсөлтөд анхаарах.
  3. Банкны хяналт шалгалтыг чангатгаж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй байгааг санууллаа.
-ОУВС-гийн хөтөлбөрөөс орж ирэх ёстой санхүүжилт хугацаанаасаа хоцорсон байгаа. Гэтэл хөтөлбөр дуусах хугацаа дөхөж байна. Тэгэхээр орж ирэх ёстой санхүүжилтийг хугацаанд нь багтааж оруулах уу? -Төв банкны шалтгалтын дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байвал Захирлуудын зөвлөлд асуудлыг оруулаад санхүүжилтийг олгоно. Энэ үйл явц маань хүлээгдэж байгаа учраас үнэлгээ хойшлогдсон. Хоёр үнэлгээг хамтатгаад хийж болно. Товчхондоо, ОУВС-гаас орох бүх санхүүжилтийг олгоно. Гэхдээ хөтөлбөрийн анх тохирсон хэмжээг гүйцээж, хугацаандаа бүх санхүүжилтийг олгож чадахгүй болов уу гэж бодож байгаа. 2020 оны тавдугаар сар гэхэд олгогдох ёстой санхүүжилтыг бүрэн олгож дуусаагүй байвал Монгол Улсад хоёр сонголт үлдэнэ. Нэг нь хөтөлбөрийн хугацааг уртасгах. Нөгөөх нь дахин шинээр хөтөлбөр тохирох. -Төв банкны үнэт цаас сүүлийн үед нэмэгдээд байгаа. Энэ нь эдийн засагт эрсдэл дагуулах тухай асуудал бий л дээ. Үүнийг хэрхэн харж байгаа вэ? -Төв банкны үнэт цаас бол эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалдаг маш чухал бодлогын хэрэгсэл. Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа тохиолдолд үнэт цаас нь дагаад нэмэгдэхээс өөр аргагүй байдаг. Эдийн засгийнхаа онолоор шүү дээ. Яагаад гэвэл нэгдүгээрт, эдийн засагт инфляцийн дарамт үүсэхээс сэргийлэх, хоёрдугаарт, валютын ханшийн уналтаас сэргийлэх зорилготой байдаг. Монгол Улсын тухайд өнгөрсөн гурван жилд Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа тул түүнийгээ дагаад Төв банкны үнэт цаас нэмэгдэж байгаа юм. Энэ бол зах зээлийнхээ дагуу л явж байгаа хэрэг. Гэхдээ нөгөө талаасаа Төв банкны үнэт цаасны хэмжээ нэмэгдэх хэрээр тус банкны баланс дээр тодорхой хэмжээний зардал нэмэгдэж байдаг. -Банкуудын зээлд өр орлогын хязгаар тавьж байгаа. Үүнээс үүдээд ББСБ-аас өндөр хүүтэй зээл олголт ихсэх эрсдэл байгаа. Энэ зээлийн хязгаар зөв үү? -Төв банк иргэдийн өр орлогын харьцаан дээр хязгаарлалт тавьсан нь маш зүйтэй бодлогын арга хэмжээ юм. Энэ нь нэгдүгээрт, зээлийн өсөлтийг хязгаарласан. Цаашлаад төлбөрийн тэнцэл, инфляц, валютын ханшин дээр бий болж байсан дарамтыг буулгасан. Хоёрдугаарт, санхүүгийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах буюу өрхийн орлогыг хамгаалах бодлого юм. Иргэд өөрсдийнх нь орлогын ихэнх хувь нь өрийн үйлчилгээнд яваад байхад анзаардаггүй байсан бол Төв банкны энэ бодлого хэрэгжсэнээр өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Хамгийн сүүлд зээлийн харьцааг 60 хувь болгосон шүү дээ. Үүнийг олон улсын туршлагаар харахад өндөр байгаа. Тэгэхээр цаашид ч үүнийг бууруулах ёстой. Нөгөө талаас арилжааны банкуудын зээлд хязгаарлалт тавьснаар иргэд ББСБ-уудыг зорьж байгаа. Энэ салбарын зохицуулалт банкуудтай харьцуулбал сул байж магадгүй. Тэгэхээр энэ салбарын хяналтыг ч сайжруулах хэрэгтэй. -Монгол Улс эдийн засгийн хувьд ямар эрсдэлтэй байна вэ. Энэ онд хар жагсаалтад орох эрсдэл бас байгаа? -Банкны салбарын шинэчлэлийг эдийн засаг өсөлттэй үед хийх нь хамгийн зөв байдаг. Одоогийн энэ Монгол Улсын эдийн засгийн өсөлт бол маш өндөр өсөлт. Банкны салбарын шинэчлэлийг эдийн засаг муу байхад хийвэл эргээд эрсдэлд оруулдаг. Одоо бол маш тохиромжтой цаг үе. Саарал жагсаалтын асуудал бол ОУВС-тай шууд хамааралгүй бөгөөд мөнгө угаах терроризмтэй тэмцэх чиглэлээр ажилладаг FATF буюу бүсийн APG байгууллагуудтай холбоотой. ОУВС-ын зүгээс Монгол Улсын мөнгө угаах терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлсэн. Гэхдээ асуудлын гол нь хэрэгжилтийн хоцрогдол байгаа тул үүнийг сайжруулах хэрэгтэй. Үүн дээр эрх баригчид болон олон нийтийн зүгээс анхаарал хандуулж байгаа нь баярлууштай юм. -Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хэлэлцүүлгүүд өрнөж, хуулийн төсөл боловсруулагдсан байна. ОУВС-гаас үүнийг хэрхэн үзэж байна вэ? -Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай хуульд ямар тогтолцоо, зүйл заалт оруулж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Ер нь мөнгө хүүлэлтийн эсрэг хууль тогтоомж байх нь нийтлэг туршлага. Хүмүүс 50, 60 хувийн хүүтэй зээл авахгүй байхын эсрэг хууль байх нь бол зөв. Харин нөгөө талдаа зээлийн хүүгийн хязгаарыг 15, 20 гэх мэт бага хэмжээнд тогтоох юм бол эдийн засагт том гажуудал бий болгоно. Арилжааны банкуудын тухайд зээлийн хүүгээрээ дамжуулж, өөрсдийн үйл ажиллагааны зардлыг нөхөн санхүүжүүлж байдаг. Тэр зардлаа санхүүжүүлэх боломж нь зээлийн хүүгийн дээд хязгаараар хумигдвал, олгож байгаа зээлийнхээ хэмжээнд хязгаарлалт хийнэ. Монгол Улс банкнаас илүү ломбард, ББСБ-ын зээлийн хүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь тэднээс үйлчилгээ авдаг айл өрх олон бий. Тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах нь илүү чухал зорилт гэж харж байна. Банкны системийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх хэмжээнд зээлийн хүүд хязгаар тогтоовол валютын сангийн хөтөлбөр хэрэгжихэд хүртэл сөрөг нөлөөтэй. -Валютын ханш Монгол Улсад сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа. Үүнд Төв банкийг буруутгах хандлага бий. Төгрөгийн тогтвортой байдлыг Төв банк гацаараа хангаад явах хэрэгтэй юу? -Төгрөгийн ханшийн тухайд хэд хэдэн зүйл хэлмээр байна. Валютын ханш унана  гэдэг бол эдийн засгийн бодлого амжилтгүй байна гэсэн үг биш. Энэ бол эдийн засгийг эрүүл чийрэг авч явахад зайлшгүй тулгардаг зүйл. Ханшийн уналт явагдаж байвал, тухайн системд алдаа гарсан байна гэдэг дүгнэлтийг автоматаар хийж болохгүй. Гэхдээ Монголынх шиг эдийн засагт ханшийн уналт их хэмжээгээр явагдвал хувийн компанийн санхүү болон инфляцид сөргөөр нөлөөлнө. Өрсөлдөх чадвартай ханшийн тогтвортой байдлыг дунд хугацаанд бий болгохын тулд дараах гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, мөнгөний болоод төсвийн бодлого хангалттай хэмжээнд хатуу байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн бодлого хангалттай хатуу байсан. Харин мөнгөний бодлого харьцангуй зөөлөн байлаа. Энэ нь зээлийн өсөлтөөр харагдсан. Тэгэхээр цаашид төсвийн тэнцэл ашигтай байж, зээлийн өсөлтийг бууруулах хэрэгтэй. Сүүлийн үед Монгол Улсад орж ирж байгаа автомашины импорт нэмэгдсэн. Энэ нь төлбөрийн тэнцлийг алдагдалд оруулж байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын орчин. Монгол Улс урт хугацаатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр төгрөгийн ханш тогтвортой байхаас гадна ажлын байр нэмэгдэнэ. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувь зөвхөн ганц компаниас хамаарч байгаа. Монгол Улс үүнээс ч илүү нөөц бололцоо байгаа. Тэгээд эцэст нь валютын ханш олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд үүн дээр ямар нэг байдлаар байнга Монголбанкыг шүүмжлэх нь буруу юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 53 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 55 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 50 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 12 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 11 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 43 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

12 цаг 4 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 38 мин