Трамптай хийсэн ярианы агуулгын талаар В.Путин ийнхүү өгүүлжээ

2019-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
ОХУ – д саатуулагдсан украины усан цэргүүдийн тухай, АНУ – ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн ОХУ – ыг буруутгадаг тухай болон стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээний (СВН - 3) тухай яриа өрнөсөн хэмээн ерөнхийлөгч онцлов.  
ОХУ – ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ – ын ерөнхийлөгч Дональд Трамп
© Михаил Климентьев/ОХУ – ын ерөнийлөгчийн хэвлэл, мэдээллийн алба/ТАСС
  Д.ЭНХЭЭ Осакад болсон Их 20-ийн чуулга уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Дональд Трамптай хийсэн ярианы агуулгын талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өгүүлжээ. ОХУ-д саатуулагдсан украины усан цэргүүдийн сэдвийг АНУ-ын ерөнхийлөгч чуулга уулзалтын үеэр хийсэн ярианы нэг гол сэдэв болгосныг Путин мэдээлэв. Тэрээр Их 20 – ийн чуулга уулзалтын төгсгөлд сэтгүүлчидтэй уулзахдаа: - "Энэ сэдвийг хөндсөн. Үдийн хоолны үеэр билүү, эсвэл бидний уулзалтын үеэр билүү, сайн санахгүй байна, юутай ч энэ сэдвийг АНУ-ын ерөнхийлөгч “Хорь” – ийн үеэр болсон бидний харилцан ярианы нэг гол асуудал болгосон.” – хэмээв. Энэ сэдвээр “одоогоор шийдвэр гараагүй, шүүхээр судлагдаж байгаа, үр дүнг хүлээх хэрэгтэй, дараа нь шийднэ” – хэмээн онцлов. “Гэхдээ энэ бүхэн Украинд болсон сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд болоогүй, эдгээр үйл явдал украины дотоод улс төрийн асуудалтай холбоогүй байх нь гол.” – хэмээн ерөнхийлөгч нэмж хэлэв.  

Хөндлөнгөөс оролцсон хэмээх буруутгал

  Трамптай хийсэн ярианд АНУ – ын сонгуульд хөндлөнгөөс ОХУ оролцсон хэмээн буруутгасан сэдвийг хэлэлцсэн талаар ОХУ – ын ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэв. Трамптай хийсэн ярианы үеэр эдгээр буруутгалын сэдвийг хөндсөн эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэр: - "Тийм ээ, энэ тухай бид ярилцсан. Бид Венесуэлын тухай, бас сонгуулийн тухай ярилцсан.” – хэмээн сэтгүүлчдэд өгүүлэв. Баасан гаригт оросын лидертэй хийх хоёр талын уулзалтын өмнө 2020 онд болох АНУ – ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Путинээс хүсэх үү хэмээн сэтгүүлч асуулт тавьсны дараа Трамп ОХУ – ын ерөнхийлөгч рүү эргэж хараад: - “Тийм ээ, мэдээж, хүсэлгүй яах вэ. Ерөнхийлөгч өө, сонгуульд хөндлөнгөөс битгий оролцоорой. Сонгуульд хөндлөнгөөс битгий оролцоорой.” – гэжээ. Трампын хэлсэн үгийн орчуулгыг сонссон Путин инээд алджээ. Цагаан ордны тэргүүн хариуд нь инээмсэглэн толгой сэгсэрчээ. Хөндлөнгөөс оролцох явдал ОХУ – ын үйл хэрэгт өдөр бүр болдог горимоор явж байна хэмээн ОХУ – ын ерөнхийлөгч бас мэдээлэв. "Болж байгаа бүхнийг бид харж байна. Тэглээ гээд, өдөр бүрийн горимоор хөндлөнгөөс оролцлоо [ОХУ – ын хэрэгт гаднаас] гээд, бид шуугиан дэгдээгээгүй, бачимдаж хийрхээгүй. Харамсалтай нь, олон улсын харилцааны практик ийм болчихож” – хэмээн Путин хэлэв. Түүний хэлснээр ийнхүү хөндлөнгөөс оролцох гүн гүнзгий учир шалтгаан бий, гэхдээ “үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа” ажээ. “Миний бодлоор би шинээр юу ч хэлээгүй байх. Яагаад гэвэл энэ тухай би нэг бус удаа ярьсан.” – хэмээн Путин онцолжээ.  

Стратегийн давшилтийн зэвсэглэлийг хориглох тухай гурав дахь гэрээний (СНВ - 3) хэтийн төлөв

  Стратегийн давшилтийн зэвсэглэлийг хориглох тухай гурав дахь гэрээг (СНВ – 3) сунгах хэтийн төлөвийн асуудал хэлэлцээрийн өөр нэг сэдэв болсон. Оросын төрийн тэргүүний хэлснээр ОХУ, АНУ – ын гадаад улс төрийн бодлогын байгууллагуудад Стратегийн давшилтийн зэвсэглэлийг хориглох тухай гурав дахь гэрээний (СНВ – 3) асуудлаар зөвлөгөөн эхлүүлэхийг үүрэг болгосон юм байна. " Стратегийн давшилтийн зэвсэглэлийг хориглох тухай гурав дахь гэрээний хувьд (СНВ – 3) энэ асуудлаар зөвлөгөөн эхлүүлэхийг бид гадаад харилцааны яамдад үүрэг болгосон. Гэрээг сунгах шийдэлд эдгээр зөвлөгөөн хүрэх эсэхийг одоогоор би мэдэхгүй байна, ярихад эрт байна, гэхдээ бид энэ асуудлыг бас хэлэлцсэн” – гэж Путин хэлэв. Трамптай хийсэн яриаг тэр бүхэлд нь сайн, маш ажил хэрэгч, прагматик гэж үнэлсэн. “Бид хоёр талын сонирхлыг татсан асуудлын бүх жагсаалтын дагуу үндсэндээ ярилцсан. Бас тун хангалтгүй байдалд байгаа манай эдийн засгийн харилцааны асуудлыг ч энд мөн хөндсөн.” – хэмээн Путин нэмж хэлсэн. Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр хамгийн олон хүнтэй төлөөлөгчдийн нэг нь америкийнх байсныг тэрээр онцолж, оросын зах зээлийг америкийн бизнес сонирхож байгааг сануулсан. "Энэ талаар бидэнд санаж бодох юм бий. Худалдаа – эдийн засгийн холбоо харилцааг хөгжүүлэх цаашдын төлөвтэй холбоотой асуудлыг судлах хоёр орны бизнесийн нийгэмлэгийнхний төлөөллөөс бүрдсэн холбогдох бүтэц бий болгоход бэлэн байгаагаа бид нотолсон.” – хэмээн Путин өгүүлсэн. Үүнээс гадна оросын лидерийн хэлснээр тэр дэлхийн янз бүрийн бүс нутгийн нөхцөл байдлыг Трамптай хэлэлцсэн ажээ. “Ерөнхийдөө энэ бол ашиг тустай зөвлөгөөн байсан” – хэмээн тэрээр төгсгөлд нь хэлсэн. Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин