Оросууд Кубын 29 тэрбум ам.долларын өрийг цуцлана

2013-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

ОХУ, Кубын тал Гаванын эрх баригчид ЗХУ-ын үед тавьж байсан 29 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгох тохиролцоонд гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийг Төрийн Дум батлах ёстой. Дээрх тохиролцооны талаар аль аль тал нь тайлбар, мэдэгдэл хийсэнгүй. Куба улс 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хүнд байдалд орсон юм. Сүүлийн үед тус улс олон улсын зах зээл дээр нэр хүндээ өсгөхийн тулд гадаад өр зээлээ эргэн харж, засварлах гэрээг хийхээр чармайж байна.

1990 онд ЗХУ Кубад үзүүлдэг тусламжаа зогсоосны дараа тус арлын эдийн засаг гэнэтийн хямралд орсон юм. ЗХУ Америк тив дэх стратегийн чухал түншдээ эдийн засгийн томоохон тусламж, дэмжлэгийг 30 гаруй жилийн турш үзүүлж ирсэн билээ. АНУ-ын хориг арга хэмжээнд орсон Куба аралд эдийн засгийн тусламж үзүүлж байсан бараг ганцхан улс ЗХУ байсан тул Куба улс тэр чигээрээ оросуудын тусламжаас ха­маарч байлаа. Гэвч 1980-аад оны сүүлчээр Европ даяар ардчилал, өөрч­лөн байгуулалтын салхи босч, улмаар ЗХУ задар­чээ. Ийнхүү зөвлөлт оросууд ахан дүүгийн барилдлагатай Куба улсад үзүүлдэг тусламжаа зогсоохоос аргагүй болсон юм.

Тэр цагаас хойш Фидель Кастро тэргүүтэй Кубын эрх баригчид эдийн засгаа хөл дээр нь босгох гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн ч АНУ-ын хориг арга хэмжээ ихээхэн саад болсон хэвээр байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг зуун хэдхэн бээрийн зайтай хажууд нь байгаа ч Куба улс шууд худалдаа, наймаа хийж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжгүй, гуравдагч улстай худалдаа наймаа хийсэн ч нөгөө л хориг арга хэмжээний улмаас төлбөр тооцооны асуудалд хүндрэл учирдаг нь Кубын эдийн засгийн хөгжлийг боомилсоор байна.

2011 оны дөрөвдүгээр сард Фидель Кастро Кубын удирдлагыг дүү Раульдаа шилжүүлж өг­чээ. Рауль Кастро эдийн засгийн бодлогоо шинэ­чилнэ хэмээн зарлаж, газрыг тариачдад өгч, тариалсан ногоо, жимсээ зах зээл дээр чөлөөтэй борлуулах эрхийг олгожээ. Мөн аялал жуулчлалын салбарт хувийн секторыг дэмжих, оролцуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч шинэчлэл хэтэрхий удаан, хүнд сурталтай хэвээр байна.

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

19 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

19 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

19 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

15 цаг 2 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

16 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

16 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

16 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

19 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

19 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

20 цаг 53 мин