Давосын чуулган эхэллээ

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-ын Далянь хотод хөгжил, шинэчлэл, технологийн ахиц, дижитал эдийн засгийн талаар хэлэлцэхээр олон улсын мэргэжилтэн, эдийн засагчид болон 2000 гаруй улс төрч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1900 гаруй ажилтан, бизнесийн салбарын тэргүүлэгчид,100 гаруй орны хэвлэлийн төлөөлөгч цугласан Давосын чуулган эхэллээ. “Глобалчлалын шинэ эрин үед хэрхэн ялалт байгуулах вэ” гэсэн сэдэвтэй энэ жилийн чуулганаар технологид чиглэсэн илүү тогтвортой хамтын ажиллагааны системийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэх юм байна. Мөн БНХАУ-ын Гадаад яам Хятадын ерөнхий сайд Ли Көцян чуулганд оролцохоос гадна бизнес, санхүү, хэвлэл, эрдэмтдийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцана гэж мэдээлжээ. Чуулганы үеэр  дэлхийн эдийн засагт орж байгаа мэдэгдэхүйц өөрчлөлт, геополитикийн зураглал, дэлхийн улс үндэстнүүдэд тулгараад байгаа сорилт болон технологийн хувьсгалын өгч байгаа шинэ боломж, дэлхийн орнуудыг хөгжүүлэх, хөгжлийн үйл явцыг нь дэмжих талаар хэлэлцэх аж. Харин өчигдөр чуулганы эхний өдөр шинэчлэл, 5G технологи, үүлэн тооцоолол, нүүрээр таних систем, виртуал бодит байдал гэсэн чухал сэдвийн талаар ярилцсан байна. Далянь хотын дэд дарга Жин Гуовей хэвлэлийн хурлын үеэр 200 гаруй албан бус зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийнэ гэж мэдэгджээ.Түүнчлэн эдийн засгийн эрх тэгш байдал, нийгэм хамгаалалтай холбоотой арга хэмжээний талаар хэлэлцэх ёстой гэж Филиппинийн Рижал мужийн  их сургуулийн улс төр, шинжлэх ухааны департаментын захирал Медардо Бомбита “China Daily” сонинд ярьжээ. БНХАУ-ын зүгээс энэ завшааныг ирээдүйд гадаад харилцааны үзэл бодол ,байр сууриа хуваалцах олон улсын нийгэмлэгийг байгуулахад ашиглана гэж мэдэгджээ. Харин үүнтэй холбогдуулан Бээжин “Нэг зам, торгоны зам” санаачлагын тухай бусад оронд өгсөн амлалт болон олон улсын хамтын ажиллагааг анхаарах талаар илтгэл тавих ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.2  МЯГМАР  №132  (6099)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

1 цаг 19 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

1 цаг 19 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

16 цаг 18 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

17 цаг 9 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 22 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 28 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 32 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин