© Нина Зотина
Д.ЭНХЭЭ
ОХУ-д амьдардаг гүрж үндэстний төлөөлөл хоёр орны хооронд агаарын харилцааг сэргээж өгөхийг хүсч ерөнхийлөгч Путинд ханджээ.
Тодорхой хүч ОХУ-тай тогтоосон харилцааг муутгаж, Гүржийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг сонирхож байгааг ил захидалд дурджээ.
"Харилцан бие биеэ буруутгаж байгааг ОХУ-д оршин амьдардаг гүрж үндэстэн бид сэтгэл түгшин ажиглаж байлаа, хамгийн хүнд бэрх үр дагаврыг улстөрчид огт биш харин энгийн ард түмэн үүрдэгийг сүүлийн 25 жилийн түүх харуулсан билээ. Энэ удаагийн болгоомжлол ч үндэслэлгүй биш байсан: Тбилист болсон өдөөн хатгалгын хариуд ОХУ Гүрж улс руу хийх агаарын тээврийг хориглосон” хэмээн захидалд өгүүлжээ.
“Хүнд хэцүү хориг” хэмээн ил захидлыг бичигчид үзэж байгаа аж.
Гүржид юу болов
Засгийн газар болон Оросын эсрэг эсэргүүцлийн арга хэмжээ Тбилист зургадугаар сарын 20-нд эхэлсэн. Үнэн алдартны парламент хоорондын чуулганд оросын төлөөлөгчид оролцохыг жагсагчид эсэргүүцжээ.
Тэдний дургүйцлийг чуулганы дарга, Төрийн думын депутат Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын сандалд суусан явдал төрүүлсэн. “Ийм арга хэмжээний ёслолын дүрэм журамд заасны дагуу” хүлээж авч байгаа тал намайг энэ суудалд суулгасан гэдгээ тэрээр өөрийн зүгээс тайлбарласан.
Үүний дараа Гүржийн сөрөг хүчний төлөөлөл хуралдааныг орхин гарч, парламентын танхимд радикалууд дайран орж ирсэн.
Оросын төлөөлөгчдийг улс орныг орхин гарч, Гүржийн Засгийн газрыг огцрохыг жагсагчид шаардсан. Үймээн самууныг дарахын тулд тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум, усан буу зэргийг хэрэглэсэн. Сүүлийн үеийн баримтаар 420 хүн гэмтэж, 300 гаруй хүнийг саатуулжээ.
Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили эсэргүүцлийг зохион байгуулсанд Москваг буруутгасан. Тэрээр ОХУ-ыг “эзлэн түрэмгийлэгч, дайсан” хэмээн нэрлэжээ. Иймэрхүү мэдэгдлийг Дмитрий Медведев мэргэжлийн бус хэмээн үзсэн. Засгийн газрын тэргүүний хэлснээр, Гүржийн нөхцөл байдал бол сөрөг хүчин хийгээд эрх баригчдын талыг баримтлагч хүчний хоорондын тэмцлийн үр дүн ажээ.
Владимир Путин долдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Гүрж улс руу зорчигч тээврийн үйлчилгээ хийхийг нисэхийн компаниудад хориглосон тогтоолд зургадугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Маргааш нь Тээврийн яам гүржийн тээвэрлэгчдэд ОХУ руу нислэг үйлдэхийг хориглосон байна. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын онцолж тэмдэглэснээр хоригийг харилцаа хэвийн болсны дараа Москва өөрчлөх ажээ.
Эх сурвалж: www.polit.mn