Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД

2019-06-24

  1.Америкийн цомын В хэсэгт багтсан Аргентинийн баг Катарын багийг 2:0-ээр хожиж хасагдах шатны тоглолтод шалгарлаа. 2.Брюссель Европын холбооны дээд шүүхэд ипотекийн зээлийн шинэ хуулийг батлахад оройтсоны улмаас Испани улс 80 сая еврогийн торгууль төлөх болсныг эсэргүүцсэн шийдвэр гаргасан байна. 3.Японы Гадаад яам Осака хотод болох их 20-ийн уулзалтад Украйны ерөнхийлөгч Владимир Зеленьскийг уулзана гэсэн мэдээлэл хүлээж аваагүй байна гэж мэдэгджээ. 4.НҮБ-ын Хүний эрхийн дэд комиссар Мишель Бачелет тус байгууллагын гишүүн орнуудад Исламын улс алан хядах байгууллагыг устгасны дараа Сири, Иракт баривчлагдан хоригдож байгаа иргэдээ хариуцахыг уриаллаа. 5.Францын ерөнхий сайд Эдуард Филипп, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзсаныхаа дараа Москвад тавьсан хоригийг ямар ч үед цуцлах боломжтой гэв. 6.БНХАУ анхны ухаалаг тархи, оюун ухаантай тээврийн хөлөг онгоцыг Далян мужид бүтээснээ зарласан байна.  

2019-06-25

  7.Ерөнхийлөгч Доналд Трамп Иран руу довтлохын тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагагүй гэж мэдэгджээ. 8.ОХУ-ын цэрэг, техникийн хамтын ажиллагаа 2019 олон улсын тав дахь удаагийн  чуулган энэ сарын 25-нд Москватай ойрхон Кубинка хотод болж 120 орны төлөөлөгч оролцсон байна. 9.Парагвай, Итали улсын канцлер нар Өмнөд Америкийн нийтийн зах зээлийн орнууд болон Европын холбооны хооронд 20 гаруй жил хэлэлцэж ирсэн гэрээг байгуулах боломж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 10.Германы хойд нутагт сургуулилтын нислэгийн үеэр мөргөлдөж сүйрсэн хоёр сөнөөгч онгоцны хар хайрцгийг олсон талаар тус улсын нисэх хүчнийхэн мэдээлсэн байна. 11.Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху есдүгээр сарын 17-нд болох ерөнхий сонгуулийг хойшлуулах боломжийн талаар судалж байгаа аж. 12.БНХАУ Африкийн орнуудтай хөгжүүлж байгаа хамтын ажиллагаагаар геополитикийн ямар ч ашиг хүртэхийг зориогүй гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.  

2019-06-26

  13.Бразилийн дээд шүүх тус улсын ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Сильваг  шүүгчдийн дунд санал хураалт явуулсны үр дүнд түр хугацаагаар суллахаас татгалзсан байна. 14.Японы Осака хотод болох их 20-ийн чуулганы мөрийн хөтөлбөрт оруулснаар өнгөрсөн жил Аргентинд болсон чуулганы үеэр хэлэлцсэн маргаантай асуудлыг хэлэлцэхээр болжээ. 15.Японы Урасоэ хотын эрх баригчид Окинава мужийн захиргааныханд хүчтэй бороо орсны улмаас нүүрлэсэн газрын хөрсний гулгалтын аюулаас сэрэмжилж 115 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн байна. 16.Барууны орнууд ОХУ-ыг эрхшээлдээ оруулах, дараа нь ноёрхлоо дэлхийд тогтоохын тулд мэдээллийн дайн хийж байна гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.  

2019-06-27

  17.ОХУ, Японы эрдэмтэд хүнд  байгалийн жамаар шинэ шүд ургуулах эсийг олсон байна. 18.”New Straits Times” сонинд Малайзийн Жохор мужийн эмнэлэгт химийн бодист хордсон 100 гаруй сурагчийг хэвтүүлсэн талаар мэдээлсэн байна. 19.НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг “НАТО анх удаа сансар огторгуйд хэрэгжүүлэх батлан хамгаалах стратегийг баталсан” гэж мэдэгдлээ. 20.Хойд Солонгосын Гадаад яамны АНУ-тай харилцах департаментын дарга Квон Жон Гун “АНУ он дуусахаас өмнө Хойд Солонгостой харилцан яриа хийж эхлэх ёстой” гэж мэдэгдсэнийг Хойд Солонгосын цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.  

2019-06-28

  21.Бриксийн орнуудын тэргүүнүүд их 20-ийн уулзалт болж байгаа Осака хотод уулзахаар  тохиролцжээ. 22.Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд Москва, Шинэ Дели, Бээжин  хамтран ажиллах нь чухал болохыг онцолжээ. 23.Францад цаг агаар хэт халсны улмаас улаан түгшүүр зарласнаар 4000 гаруй сургуулийг хаасан гэж тус улсын ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгдсэн байна. 24.Японы Осака хотод хоёр өдөр үргэлжлэх их 20-ийн уулзалт эхэллээ.  

2019-06-29

  25.Осака хотод эхэлсэн их 20-ийн уулзалтын эхний өдөр Мексикийн канцлер  дэлхийд тулгарч байгаа бэрхшээлийн талаар гурван талт хэлэлцээр хийх, дүрвэгчдийн шалтгаанд анхаарлаа хандуулах талаар санал солилцохын тулд Төв Америкт хэрэгжүүлэх хамтын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулсан байна. 26.Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Солонгосын арлын цэрэггүй бүсэд ойрын өдрүүдэд уулзахаар урьсан байна. 27.ОХУ-ын цэргийн зураг төслийн газраас байршлаа илрүүлэлгүйгээр онгоц, дроныг илрүүлдэг Тропа системийн байршил тогтоогч төхөөрөмж бүтээсэн хэмээн зарласан байна.   Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин