Б.Батцэцэг:ЖДҮХС-д ирүүлсэн төслүүдийг 18000 дататай тулгасан

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

ЖДҮХС-гийн эхний шатны сонгон шалгаруулалт дуусч 534 иргэн аж ахуйн төслийг дараагийн шатанд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Эхний шатанд ямар шалгуураар хэдэн төсөл шалгарсан бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ирүүлсэн. Эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 376 аж ахуйн нэгж, 158 иргэн буюу  534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн хоёрдугаар шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна. Үүнээс 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн байна.

Бидний зүгээс холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ 18000 гаруй мянган датаг Монголбанкны зээлийн мэдээллийн сан, ЗГ-н тусгай таван сан, АТГ, Татварын Ерөнхий газар, Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өртэй мэдээлллийг тулган нягтлан шалгасан. Ингэж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна.

-Өртэй, зээлийн муу түүхтэй  шалтгаанаар зарим төслүүдийг буцаасан гэсэн үг үү?

-  873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй. Мөн   хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаахаар болсон.

-Хөдөө орон нутагт шалгаруулалт хэрхэн үргэлжилж байна вэ?

-Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.

-Төслүүдийн эцсийн шалгаруулалтыг хэрхэн хийх вэ. Гадны нөлөө орохгүй гэсэн баталгаа бий юу?

-ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт дөрвөн үе шаттай явагдана. Эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр танилцуулах болно.

Мөн эцсийн шатны шалгаруулалтанд тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг мөн олгож байгаа. Ингэснээр  өмнөх жилүүдийн ЖДҮС-аас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанаас онцлог, ил тод, олон нийтэд нээлттэй, хэн нэгэнд давуу байдал бий болгох, гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бий болгоно гэж  үзэж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

 
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 18 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 18 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

21 цаг 8 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 21 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин